Author Topic: НАМАР - 2013. Лхагва гараг 7-гийн 307-гийнхан  (Read 61006 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
ЧИНГИС ХААНД БИЧСЭН ЗАХИДАЛ
\буюу ховын бичиг\

Бурхны оронд та амархан морилж байна уу
Бурхан Халдунаа санаад хэцүү л байгаа биз дээ
Нөгөө ертөнц гээч нь ямархан юм бэ дээ тэгээд
Нөөлөгт Ононгийн чинь зуныг арай л гүйцэхгүй байна уу
Дэлүүн Болдог, Бурхан Халдун чинь хэвээрээ байгаа
Дэлхийг сөхрүүлж явсан монгол үрс чинь хэвээрээ байгаа
Туурайн тамгатай нутаг чинь хэвээрээ байгаа
Туг сүлд монгол чинь ч хэвээрээ байгаа
Гэвч таны амьдарч явсан цаг үеэс чинь
Гэрээслэж үлдээсэн агуу төрт улсаас чинь
Өчнөөн олон юм өөр болж хувирсаан
Үр хойчис чинь хөл толгойгоо олохоо больсон
Урд зүгийн зүрчид, нанхиад, хар хятаны
Улыг нь долоочих шахсан нэдэн ноёдтой болсон бид
Усыг нь уухдаа сөгдөж хүртдэг нутгийг чинь
Улаан шороо болтол нь ухаж төнхөөд хаячихсан
Монголоо гэсэн сэтгэлгүй энэ хэдэн ноёдыг
Модон илжгэнд болдог бол хадаж орхимоор санагдах юм
Дураараа дургиж буй энэ олон тэнэгүүдийг
Дугуйт тэргэнд чацуулаад хядаж орхимоор санагдах юм
Өэлүн эх Бөртэ хатны чинь удам
Үзэсгэлэн гоо охид чинь харийн бэр болцгоож байна
Удам ариун ургийн чинь цус булингартаж байна
Уулс хүртэл дүнсийж тэнгэр бүүдийж байна
Сардаа нэг хүрт гэж таны зарлиг болгосон
Сархдыг өдөр шөнөгүй ууцгааж байна
Согтуу ноёдын хөлчүү хийрхэл, хөлгүй тэнэгэрхэл дунд
Сонгуулиар бүрдсэн их хуралдай чуулж байна
Ертөнц дахиныг сөхрүүлж бөхрүүлж явсан
Есөн цагаан туг чинь гунигтайхан хийсч байна
Босоо заяат төрийн чинь хийморь гудайж байна
Боржигон удамт гэрийн чинь хойморь гундаж байна
Буруу номтнууд, буртагт сэтгэлтнүүд нутгийг чинь цөлмөж байна
Булшийг чинь хүртэл хайж ясыг чинь өндөлзүүлж байна
Таны нэрийг ичихгүй баригсад олон болсон
Таны нэрээр ичиж үхмээр олон юмсыг нэрлэдэг болсон
Хөөрхий ядарсан үрсийг чинь дээрлэхэж тавласан бүхнийг
Хөх тэнгэрийнхээ аянгаар ниргэж өгөөч та
Мөхөл сэхлийн хорвоог нэгэн жолоонд зангидсан
Мөнх тэнгэрийнхээ онгодоор ивээж хайрлаач та
Алд бие минь алжааваас алжаатугай гэж сэтгэнэм
Агуу их цаг үе ирнэ хэмээн итгэнэм
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline oogii.

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
today manai gvrvvpiinhan bagshiigaaa uurluulchlaaaa odooo yandaaa gxdee bagshaaa today gargasan shiidwer chn zow shvvv
 :-\

Offline otgonjargal.

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
Ug n bol bugd hicheevel bagaaraa yug ch hiij chadii shd daanch setgel n dutaad teruu esvel heterhii zalhuuraad teruu neg l goe hicheellej chadahgui ym. Gehdee odoo hicheelleh arga barilaa oorchloj baigaa ym chin ur dun n udahgui garah baihaa

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
Тэгэх байлгүй дээ багаар ажиллаж чадахгүй байгаа юм чинь  гэхдээ багшийн хэлдгээр "олуулаа ябвал хол явна ганцаараа ябвал хурдан явна" гэдэг шиг болох байх.
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline Зоогий

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Хирошимагийн дэлбэрэлт болсоны сарын дараагийн сурах үйл явцыг багш бидэнд зориулсан байналээ нэгийн бодож хоёрыг тунгаасан шүү.
Дуу муутай хүн!

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
Хүнийг яаж таних вэ?

Өнөөдөр та нэг шинэ хүнтэй танилцлаа гэж бодоё. Харин та хэдэн үг солисоныхоо дараа тэр хүнээ яаж тодорхойлох вэ. Хүний тархи бараг л энийг автоматаар хийдэг. Дүгнэлт гаргаж дараагын шийдвэрийг бодно. Зан бодол таарахгүй хүмүүс тэр дороо л бие биенээ мэдэлцэнэ. Тэгвэл та захирлаа ч юм уу хамт ажилдаг аль эсвэл өдөр хоолонд орох гэж байгаа хүнийгээ яаж таньдаг вэ. Хувь хүн бүр өөрсдийн байдал болон гаднах орчинд бий болгож байгаа өөрийнхөө дүр зургыг маш сайн мэдэрдэг. Тийм дээ ч хаана хэнтэй юу ярих нь өөр байдаг.

Хүнийг хамгийн сайн таних арга бол миний бодлоор та өөрийхөөрөө л байх. Энэ нь мэдээж бүхнээс зөрнө гэсэн зүйл биш юм. Миний бодож сэтгэдэг дотоод бие маань гадааддаа адилхан л байх хэрэгтэй. Энэ байдал маань нөгөө талын хүнд хэрхэн хүрэх түүнээс гарах үр дагаваруудаас та яг л өөртөө дүгнэлт хийж байгаа мэт хажуудах хүнээ ойлгож мэдэж болно. Монголчууд нилуунаас шулуун нь дээр гэдэг та өөрийнхөөрөө л байж өөрөөл бусдын дотоод сэтгэлийг мэдэрч болох мэт.

Нэг ийм жишээ байна.

Хэрвээ та хоёр хүнд дурласан бол хоёрдахын сонго. Яагаад?

Үнэхээр эхнийхд нь дурласан бол хоёр дахь хүнд дурлахгүй л байсан. :)
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
Чингис ХААНЫ СУРГААЛЬ

Гэр орон муу гэж бүү хэл
9 настайдаа ааваасаа хагацаж нутгаасаа хөөгдөж явлаа
Ядуу зүдүү гэж бүү хэл
Талын хулгана барьж идэн амиа зогоож явлаа
Дорой буурай гэж бүү хэл
Сүүдрээсээ өөр нөхөргүй байсан ч 100,000 цэрэг эрстэй болж чадсан Юм
Сурч мэдсэн зүйл баге, хүч дорой гэж бүү хэл
Өөрийнхөө нэрийг бичиж мэддэггүй байсан ч бусдын үгэнд чихээ хандуулан амьдралын ухаан сурч байлаа
Хүнд хэцүү байна, шантарч цөхөрлөө гэж бүү хэл
Хүзүүндээ дөнгөтэй оргон зайлж байлаа
Хацартаа сум зоолгоод үхээд сэхэж ч явлаа
Амьд явж буйгаа аз ивээл гэж бодон өнгөрөн одсонтой зууралдан хоргодолгүй ирээдүйгээ бүтээж явдаг байлаа.
Мэдэж ухаартал дайсан гэгч гадаа байх бус харин миний дотор байдаг юм байна.
Тиймээс тэрхүү төвөгтэй зүйлсийг хуу шүүрдэн хаяад
Би өөрийгөө даван гарах ТЭР агшинд Чингис хаан болсон билээ.
............. .................. ...............
Журмыг хичээж, эвээ бататган явбаас агуу монгол хаадын удмыг чадан ядан залгамжлах бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл үгүй буй за ... Та нөхөд хичээгтүн. Хүмүүн бүр дор бүрнээ өөрийн явдлыг хичээвээс аяндаа хорвоо ертөнцийн үйл хэрэг тэгшрэх ажаамуу ... ;)
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
ЗАЛУУЧУУДАД:

Бусад нь унтаж байxад чи сурч,
Бусад нь наргиж байхад чи ажилаж,
Бусад нь мөрөөдөж байхад чи анхны алхамаа хий.

Хэн нэг нь таныг ивээнэ гэж бүү найд
Зөвхөн өөртөө л найд
Учир нь хүсэл мөрөөдөл чинь чинийх.

Аливаа аюул ослын үед зөвхөн өөртөө найд,
Гадныхан нилээн хожуу ирж тусалж магад.

Стрессгүй амьдрахын нууц: "Өөртөө, зөвхөн өөртөө л найд".

Хийх хүн арга хайдаг
Хийхгүй хүн шалтаг хайдаг.

Хүмүүс чиний талаар юу гэж бодох нь хамаагүй.
Инээмсэглэн цааш алх..... ;)
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
ЯМАР САЙХАН ШҮЛЭГ ВЭ

Хорь гарчихсан байж хойморт нь өдөржин хонхойж
Хоол нэхэж, хормойд нь чирэгдэж явна би ээжийнхээ
Хийж өгсөн хоолыг нь голон байж хороочихоод
Хээтэй гангар шаазанг нь шидэн байж хялайчихаад
Угааж өгсөн хувцасыг нь хуучин гэж шидлээд
Унтаж боссон хэвтрээ хэвээр орхиод гарсан би
Сүүгээр угжсан үнэр нь сүрчигний аагинд алдарч
Сүлжиж өгсөн гэзэг нь бүжгийн талбайд задарч
Сүвлэж хадсан товч нь эрийн энгэрт тасрахад
Сүсэглэж залбирах ижийнхээ санаа алдахыг нь мэдэрлээ
Үүр шөнийн заагаар үүрэндээ халамцуу ирэхэд минь
Үс нь буурал эмгэн үүд тосон угтахад би гайхав
Санаа зовнин үрээ хүлээсэн ээжийн минь
Санчиганд нь хяруу унасан нь тэр байжээ
Өчигдрийн дарсанд шартаж хөмсөг зангидан сэрэхэд
Өглөөний цай оронд барьж сэвлэг илсэн ээжийнхээ
Тэнэмэл үрээ гамнаж зэмлэсэн хэдэн үгэнд нь
Тэнэг би ойворгон загнаж, ижийгээ тээр үзлүү яалаа
Ааваа нэхэн агсам тавихад минь шөнөжин уйлж
Ачлал умартан тунирхахад минь өдөржин аргадаж
Гээсэн нойроо нөхөх гэж орондоо хөглөрөх үрээ
Гэртээ өнжлөө гэж баярлахдаа өвчнөө мартдаг ижий
Утасны хонхонд хөл алдаж ухасхийн гүйхэд минь
Урдах цайгаа хөртөл бодолд дарагдсан, ээж минь
Үрээ ухааруулах гэсэндээ үхлээрээ айлгах ижийнхээ
Үнэн сэтгэлийг нь анзааралгүй үүдээ саваад гарлаа би
Харанхуй гудамжинд ганцаар явахдаа би ээжээ бодлоо
Халамцуу хүмүүс хажуугаар зөрөхөд би ижийгээ саналаа
Золбин нохой замд боргоход би "ЭЭЖЭЭ" дуудан цочлоо
Зовхио чилтэл хүлээсэн ижийгээ хараад би уужирлаа
Уургийг нь гувшиж хүн болчихоод
Усыг нь цутгуулж амьд гарчихаад
Ухаажсан билүү би ижийнхээ амьдад
Унтах нойрыг нь төрсөн цагаас хугасалчихаад
Урсах нулимсыг нь өссөн цагаасаа барчихаад
Уучлаарай гэж хэлсэн бил үү би ижийдээ
Бурханг царайчилж үрээ даатгадагт тань
Бурууг минь өршөөж бусдаас өмөөрдөгт тань
Өвдөхөд өмнөөс минь уйлдагт тань
Үрдээ хорогдохдоо үхэж чаддаггүйд тань
Ээж таньдаа хүү нь баярлалаа гэж хэлье
Энэрэл харам хорвоод ижийгээ дуудаж залбиръя
Үр тань таныгаа үүрээд явъя, нуруундаа биш ч сэтгэлдээ тээе
Үлдсэн амьдралаа хамтдаа туулъя, үүрд биш ч үхтэл хамт байя
Дааж баршгүй ачийг тань марталгүй заавал хариулъя
Дараагийн амьдралдаа та харин охин минь болж төрөөрэй ижий минь.
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
ЯДУУ

Нэг авгай өглөгчөөрөө алдартай ухаант мэргэн настан дээр очоод:
Энэ хотод надаас ядуу хүн алаг .Хотыхон бүгдээрээ л таныг маш өгөөмөр хүн гэлцэх юм .Надад туслаач дээ!

Ухаант мэргэн настан, эмэгтэйн өвөр дээрх хүүхдийн торгомсог зөөлөн хацрыг нь илж өхөөрдөн үнсээд:
-Та ядуу хүн юм биздээ! Маш ядуу юмуу тэгээд? Тэгвэл би чамд тусална. Гэхдээ би тусалсныхаа хариуг хүмүүсээс заавал авдаг юм. Хэрэв чи үнэхээр тусламж авмаар байвал хүүхдийнхээ нэг хурууг надад өгөх болж дээ.

Авгай эхлээд нөгөө мэргэнийг ухаан самуурч байна гэж бодов. Дараа нв тоглож байна гэж бодсон ч өвгөний царайд ухаан самуурсан эсвэл тоглосон янз огт алга байлаа.

Өвгөн авгайд нэг уут алт өгөхөөр гараа сунгаад:
-За тэгвэл ядаж хөлнийх нв хурууг өгчих л дөө. Би өөрөө мэс засалч хүн учир өвтгөлгүй цэвэрхэн тайрч чадна.

Авгайн нуруугаар хүйт даан явахыг завдтал өвгөн:
-Тэгвэл ядаж хумсыг нв авч болох уу? Тэртэй тэргүй шинэ хумс ургаад л гарчихна шүү дээ.

Авгай галзуу солиотой өвгөний гэрээс ухаангүй зугатан гарч гүйв. Харин өвгөн араас нь:
-Чи чинь ядуу юмуу үгүй юмуу? Өвөр дээрх эрдэнээсээ хумсын чинээг нэг уут алтаар сольж чадахгүй байна шүү дээ.
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline batjargalbachka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Manaikhan ulger yagaad ekhlekhgui bna

Offline ahjol...

  • Гацуурхан
  • *
  • Posts: 9
Manaihaan ene ulger tavigdtsan bn. Hoorondoo sain yriltsaj bgaad bichtsetsgeene shuu!!!

Offline Odgerel

  • Гацуурхан
  • *
  • Posts: 1
за дараа дараагийн хүмүүс үлгэрээ үргэлжлүүлээд бичээд байгаарай...

Offline otgonjargal.

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
manaihaan bagsh ulgeriin ehleliig tavitsan bnshdee. Urgeljluuleechee!!!

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
Манайхаан энэ үлгэр их гоё болж байна аа үлгэрээ бичээрэй амжилт :)
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline oogii.

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
manaihaaan vlgereee bichii ahij oor post bvv bvicheee zvgeeer vlgereee bich

Offline batjargalbachka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
manaikhan ariachdeee aytaikhan shig ulger bichilda  yasn idewkhtei baildaaa hey

manaikhan  ulgerteee idewkhtei oroltsoldoo  otganjargal ulger yagaad alaad bn xa xa
« Last Edit: 2013.11.16 11:41 by serdaram »

Offline batjargalbachka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
ulger yaagaad yawakhgui bnaaaaaaaaaaa hoosh

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
За найзууд аа нэг юум  гуйя тэх үү  энэ долоо хоногийн семинарын даалгавар юу вэ эртхэн хийх гэсий надад туслаая найзууд аа
ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline batjargalbachka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Сайн байцгаант та бүкэнд нутгаан аялгаар кэд ярьчнав.
 галданбошигтын үр сад мэндчилж байнав нам. урьд цагт манай өвөг эцэг ойрд монголыг эзлэж явлавт тэр үеийн халх түмэн урваагүй бол манай монгол бутартгоомал тэр үед манай көгш аав хойгоо хариулаад тунгуутай цайгаа уугаад аж төрч байвтлоо гэж ярьж байвш нам .
жа инкээд би өврөөгөө танилцуулнав.
би увс аймгаан улаангомын көвөн болдгуул ээ
       аймгийнхаа  ахлах 1-р сургууль төгслөвт
                    хобби гэвэл ноцолдож бөк барилдах  дуртайвт нам
 бөк барилдаж хүчээ үзэх арай акад болдгуул .......................................
  ха ха

Offline Золжаргал Золушка

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
    • r.zoljargal@gmail.com
За манай семинарын хүүхдүүдийн анхааралд би сая бодлоо бид амиа хичээгээд ч байгаа юм шиг санагдлаа бусад найзуудаа энэ форумд оруулж өгөе тэгэхгүй бол мэдэхгүй байна аа зарим нв одоо болтол тусаляаа би уг нь фээсбүүкээр ганц хоёр холбоотой хүүхдүүдээ заавар өгсөн дөө гэтэл ороогүй л байх шиг байнаа ааа. ;)

ХЭН НАМАЙГ ҮГЭЭР ДОРОМЖИЛНО
ХЭН НАМАЙГ ҮЙЛДЛЭЭР ГУТААНА
ХЭН НАМАЙГ СЭТГЭЛЭЭР ХОРСОНО
ТЭР БҮХЭН ГЭГЭЭРЭХ БОЛТУГАЙ!

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Лекц буланд СТАНДАРТАА ОРУУЛЧИХЛАА ШҮҮ Хүмүүсээ

Offline Болороо

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
manai angiinhaa partty deeree bugdeeree irne shu

Offline Тамираа7094

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
hooy ter partty deer alad ogeo thu all

Offline Zolboo.

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
Сүүлийн удаа 1 идэвхтэй партиндаа оролцоцгооё бүгдээрэй :)