Author Topic: МОНГОЛ-ын БААТРУУД  (Read 14477 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
МОНГОЛ-ын БААТРУУД
« on: 2013.08.06 16:10 »
АЛАГ МОРЬТ Л.ДАНДАР БААТАР
Халх голын байлдаанд анги нэгтгэлээ чадамгай удирдаж, өөрийн бие, авьяас мэдлэг, хүч самбаагаа дайчлан, зориг хатуужлын гайхамшгийг үзүүлж, үнэнч шударгаар эрэлхэг байлдаж явсан Лодонгийн Дандар нь 1914 онд одоогийн Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг "Рашаант" гэдэг газар ядуу эмэгтэй Чойдогийн Аюушийн ууган хүү болон мэндэлжээ. Найман нас хүртлээ төрсөн эхийнхээ гар дээр хүмүүжиж байгаад Лодонгийн Лувсан гэгчид үрчлэгджээ. Лувсан бол эхнэр хүүхэдтэй байхыг эгнэгт цээрлэн үздэг, угийн гэлэн санваартан тул Дандарыг өөрийнхөө эцэг Лодонгоороо овоглуулсан байна. Тэрхүү Лодон гэгч нь 88 хол давж насалсан боловч ухаан цэлмэг, аж төрөхийн агуу ухаанаа үр хүүхэд, төрөл төрөгсөддөө өвлүүлсэн буянтай буурал санжээ. Дандар хүү лам болъё гэж бодон хийдэд шавилан суусан ч түүний сонирхох зүйл биш байсныг ойлгон хийдээс гарч малаа маллаж, ан гөрөө хийж байв. Мөн ойр зуурын наадамд барилдаж, сумын "заан" цол олжээ. Яваандаа их бага ямар ч бөхөд тонгоргоо мэх хийдэг болж, унаанд чадмаг, хүн танина, газар мэднэ гэгдэж хэсэг зуур сумын зарлагын алба хааж байгаад цагийн эрхэнд нас биед хүрч 1935 онд ардын цэргийн албанд мордсоноор Дандар хүүгийн эр цэргийн амьдрал эхэлсэн түүхтэй. Ийн Монгол Улсын гарамгай баатар маань хорин нэгэн насандаа Ардын цэрэгт татагдан Улаанбаатар хотноо ирж, хотын харуулын суманд цэргийн алба хааж хэдэн сар болоод, тэр жилдээ ЗХУ-ын Тамбов хотын цэргийн сургуульд суралцан 1938 онд амжилттай төгсчээ. 1939 оны эхээр эх орондоо  ирэхэд зүүн хил хязгаар түгшүүртэй болсон үе байв.

Залуу дэслэгч Л.Дандар Тамсагийн 6 дугаар дивизийн 17 дугаар морьт хороог удирдахаар хүлээн авчээ. 1939 оны Халхын голын байлдаанд хошууч Ч. Шаарийбуугийн командалсан 6 дугаар морьт дивиз гал мэсийг сөрөн хамгийн түрүүнд тулалдаанд оржээ. Дандар баатар дайчин нөхөддөө:
  - "Самуурай нар бузар савраа уртаар сунгаж байна. Тэр саврыг огтлох цаг одоо болсон! Байлдагчид аа! Сэлмээ чанга атгаж мордогтун! Монгол морь хурдан бөгөөд манай цэргийн сэлэм хурц... Эх орныхоо төлөө!" хэмээн сүрлэг чанга дуугаар уриалан ирт сэлмээ хуйнаас нь суга татан өргөхөд нь аргамаг алаг морь нь эзэрхэг дайсны өөдөөс дайран ороход бэлнээ харуулах мэт дүүхэлзэн тогтож яддаг байжээ.
Дайнд орохын өмнө Дэслэгч Дандар унаа олж авахаар цэргийн агтчин Осортой уулзжээ. “Овоо морьдыг нь цэргүүд шилчихсэн дээ. Голдуу боос гүү, хангал догшин эсвэл хашин морьд л үлдсэн” гэж Осор хэлж. Үлдсэн агтны дотор Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ард Дамдинжавын улсын баяр наадамд олон жил түрүүлсэн хүрэн халзан, алаг морь зэрэг хэдэн сайн морьд байжээ. Алаг морийг Дандар сонгон авсан байна. Дандар баатар “Миний алаг олон дайн тулалдаанд орж,  дөрвөн удаа шархатсан гэж дурсан ярьсан байдаг. Алаг морийг гаднаас нь харахад бие жижигхэн хашин болов уу гэмээр атал тулалдаанд орохын цагт сүр жавхаа, золбоо хийморь нь бадран, хөдөлгөөн түргэн, хурд сайтай болдог байсан гэж Дандарын дайчин нөхөд нь дурсан ярьдаг байж. Алаг морио унаж, сэлмээ далайсан домогт баатарын дүр ард түмний зүрхнээ арилж балархааргүй тод мөр үлдсэн нь эрийн зүрх зориг, авхаалж чадлыг илтгэх буюу. Л. Дандарыг 1939 оны 5 дугаар сарын 29 -нд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Сүхбаатрын одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнасны дээр 1939 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр БНМАУ-ын Бага хурлын Тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн гишүүдийн хамтарсан 60 дугаар тогтоолоор БНМАУ-ын баатар цол олгох тухай яригдахад Маршал Х.Чойбалсан "Дандарт зүгээр нэг улсын баатар цол олгож болохгүй. Чимэг нэм!" гээд "Гарамгай" гэдэг чимэг нэмжээ. Тэгэхлээр манай Дандар баатар маань жирийн нэг баатар байгаагүйг эндээс тод томруун харж болох юм.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: МОНГОЛ-ын БААТРУУД
« Reply #1 on: 2013.08.06 16:11 »
- Хороо, дивизийн штабын дарга гэдэг бол тоглоом биш. Цэргийн зүрх, тархи гэсэн үг. Байлдаан эхлээд цаасан дээр болдог. Дандар баатартай хамт ажиллахад хэр вэ?
- За даа, хэн хэн нь исгэлэн залуу байж. Хорин хэдхэн настай залуус дарийн утаа үнэрлээд, дайн тулаанд тэр олон цэргийг удирдаад, бас ялаад ирэхлээр юу болох вэ? Омогшил төрнө биз дээ. Дор дороо л шатаж явж шүү. Дайн гэдэг чинь хүний занг эвдэнэ шүү дээ. Дандар лут зоригтой. Чи айгаад байгаа юмуу гээд л муухай харна. Өмнө дайсан байна, үхлийн сум тосч байна гэдгийг мэдрэхгүй шахам, урагшаа явнаа л гэж улайрна. Цочмог дүрсхийсэн ууртай, сүржин хүн хэцүү шүү дээ. Би Дандарт хоёр удаа буудуулах шахсан хүн. Нэг удаа Дандар дагуулуудтайгаа манай хороон дээр ирлээ. Тэгэхэд хилийн наана, цаана япончуудтай нүүр нүүрээ хараад хоёр сар нуувчинд хэвтсэн юм. Ямаргай болсон юм мэдэхгүй, тэр үеэр Зөвлөлтийн есөн онгоц дээгүүр нисээд өнгөрч байтал сүүлчийн онгоц учиргүй шүршиж эхлэв. Дандар, орос сургагч, бас бусад дарга нар нуувч руу сандран гүйлдэж ороход надад багтах зай ч байсангүй. Би гадаа ил хэвтэв. Энэ явдал бараг хэдхэн секунд болоод өнгөрч байгаа юм. Яг хажууд байсан морь минь шархдаад арай л намайг дарчихалгүй уналаа. Энэ явдлын дараа Дандар нуувчнаас маш ууртай гарч ирээд, “Чи агаарын дохионы таних тэмдэг дэлгэсэнгүй" гээд шууд буугаа сугалахад хажуугаас орос сургагч арай гэж зогсоосон. Уг нь тэр үүргийг би биш, холбооныхон гүйцэтгэх ёстой юм. Тэгэхэд хөөрхий холбооны дарга тэр даавуун тэмдэг дээр сөхөрч суучихаад чичрээд, уйлаад амь гуйж байсан.

- Ер нь буудчих байсан болов уу?
-Буудчихад үгүй гэх газаргүй, хороон даргыг хамаарч байсан намайг сүрдүүлэх гэсэн болов уу мэдэхгүй. Дайны үед буугаар ярих юм гарна шүү.

- Дандар баатрыг Зөвлөлтийн баатар хурандааг буудчихсан гэлцдэг. Тэгэхлээр та ч бас азтай юм аа.
- Баатар хурандаа бишээ, зүгээр л орос цэрэгтэй идэшний үхрээс болоод маргалдсан юм билээ. Дивизийн дарга хүн тиймхэн юманд оролцоод хэрэггүй л байхгүй юу даа. Сүржин хүн хэцүү. Гэхдээ Дандар Тамбовт сургууль төгсчих сөн, ясны цэргийн дарга, адтай, одтой аргагүй баатар хүн л дээ. Би чинь 21-хэн настай Цэргийн ерөнхий сургууль төгссөн залуу тавдугаар сарын 30-наас долдугаар сарын 24 хүртэл 17 дугаар морьт хороог командалсан хүн.
Гадаад явдлын яамны сайд асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хэмээх хэргэм зэрэгтэй Пунцагийн Шагдарсүрэн
« Last Edit: 2013.08.06 16:13 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: МОНГОЛ-ын БААТРУУД
« Reply #2 on: 2013.08.06 16:13 »
Үүнийг Халх голд байлдаж явсан ахмад дайчин надад 1978 онд ярьсан юм. Ахмад дайчин маань их бууны наводчик байжээ. Дандар баатар эр зоригтой шигээ бас эр хонгор дуутай хүн байж.

Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо” гээд л фронт дээгүүр хадаад явчихна гэж тэр ахмад дайчин ярьсан. Дандар баатар микрофон бариад орилоогүй нь лав.  Байлдаан болж буй фронт яаж нам гүм байх вэ. Буу, пулемёт тачигнаж, их буу нижигнэж байгаа. Гэтэл тэр их дуу чимээг дарж Дандар баатрын дуу: “Мориндоо-оо-оо”.
Манайхан давшаад явчихлаа. Би их бууныхаа дурангаар харж байгаад Дандарын цавчсан эхний япон дээр тусгал, багцаагаа тааруулаад “За, Дандарын цавчсан японыг үзье” гээд нөхөдтэйгөө хамт алхаж очоод, тэр японыг үзсэн. Зүүн мөрнөөс нь баруун ташаа хүртэл нь ташуу тас цавчаад хаячихсан, элэг, уушиг, хамаг дотор эрхтэн нь ил гарчихсан хэвтэж байсан.
                     
Эл бичил тэмдэглэл “Сонин тохиол” номонд минь орсон.  Даяар Монгол сонины эрхлэгч Б.Номинчимид маань АНУ-д байхдаа энэ номыг минь хэвлэх гээд би компютерт шивсэн эхээ түүнд явуулсан байв.  Нэг өдөр Блүүмингтон-д байсан түүнтэй би Виржиниагаас утсаар ярилаа. Тэгсэн Б.Номинчимид маань яг үүнтэй адил тохиолын тухай:

-    Баатар хүн гэдэг ондоо байдаг гэнэ лээ. Нэхийт баатар бас хүнийг тэгж цавчдаг байсан. Манай аав Баасан, Нэхийт баатрын комиссар байсан, Байтаг ууланд Нэхийттэй хамт байлдаж явсан. Нэхийт бол ер нь нэлээд зэрлэг, догшин эр байсан гэдэг. Айсан, ядарсан цэргээ буудчихаж байсан удаатай. Манай аавыг хүртэл буудах шахсан. Нэг удаа аав маань Нэхийт, бас хэдэн цэрэгтэйгээ тагнуулд яваад, хил гатлаад цаашаа 120 километр (120 гэлүү 150 гэлүү) цөмрөөд явж байтал гэнэт Гоминданы цэрэгтэй тулгарчээ. Дайсны цэргүүдийг тэд эхэлж харж. Байдал ер нь их эвгүйтэх тийшээ болоод явчихаж. Аав маань ийм үед эрхгүй нутгийнхаа зүг эргэж хараад, ээ дээ тэр хурган цагаан үүлний доохон л нутгийн минь хил байгаа даа. Эх Орон минь тэндээс л эхэлнэ дээ гэж бодоод 120, эсвэл 150 км  бас ч хол газар тул эвгүй юм бодогдоод нүдэнд нь нулимс цийлэгнээд иржээ. Гэтэл дэргэд нь бууны замаг тачигнаад:

-    Чи миний суманд үхэх үү, дайсны суманд үхэх үү! гэж Нэхийт зандарчээ. Нэхийт баатар олзолсон хүнээ эрүүн дороос нь тагнайг нь нэвт жадлаад, нэвт жадалсан газраараа  цулбуурдаад мориныхоо араас хөтлөөд ирдэг байсан.

Тийм зэрлэгдүү, догшин эр байсан тул баатар цолыг нэлээд хожуу, 1950-иад он гаргаж байж авсан. Уг нь аль эрт баатар болчих байсан хүн гэхчлэн Нэхийт баатрын тухай ааваасаа сонсож мэдсэнээ яриад:
Харин миний аав бол хүнийг тэгж бүтэн, тас цавчиж арай бардаггүй, талд нь ортол цавчдаг байсан. Тэгшээ, Даваадорж, Лхагвадорж нар Нэхийт, манай аав хоёрын цэргүүд. Нөгөө кинонд гардаг даа, яг тэр тулалдааны чинь урд өдөр аав маань бяцхан сахилга алдаад, сахилгад  сууж байж. “Амьд үлдэх хүн гэдэг амьд үлддэг юм билээ. Би тэр сахилгад сууж байгаагүй бол цэргүүдтэйгээ хамт тэр тулалдаанд орох л байсан”  гэж аав минь ярьдаг сан гэж Б.Номинчимид маань надад утсаар хуучилж билээ. 2008 оны 3-р сард, АНУ-аас явахынхаа өмнөхөн http://dayarmongol.com/index.php?option=com_content&view=article&id=3321

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: МОНГОЛ-ын БААТРУУД
« Reply #3 on: 2013.08.06 16:22 »
Лодонгийн Дандар 1914 онд Булган аймгийн Бүрэгхангай суманд төржээ. Тэрээр 20 настайдаа цэрэгт татагдан 1935-1938 онд ЗХУ-ын тамбов хотод Морин цэргийн сургуульд суралцан ирээд Матадын 8-р дивизийн 17-р морьт хорооны даргаар томилогджээ. Тэрээр Халхын голын дайнд Японы дайралтыг удаа дараа бут цохиж, дайсанд ихээхэн хохирол учруулж байжээ. Үүнээс дараа түүнийг хурандаа цол олгон, хороог “Алдарт баатарлаг 17-р хороо” хэмээн нэр алдар нь манджээ.  Мөн 6-р морьт дивизийн даргаар томилжээ. Түүний удирдсан дивиз гарамгай ялалт байгуулан дайсны 600 шахам амьд хүчийг устган, зэвсэг техник ихийг олзлон авчээ.

БНМАУ түүнийг 1939 оны 9 сарын 7-нд “БНМАУ-ын гарамгай баатар цол” олгосон байна. Гэвч 1946 онд түүний хэлмэгдүүлэн баатар цолыг хураан авсан боловч 1964 онд цагаатган сэргээн олгожээ.

Алаг морьт Дандар баатар бол дайны хүнд хэцүү цагт гарамгай гавъяа байгуулсан төдийгүй энх цагт ч олон жилийн турш эх орондоо шаргуу ажилласан байна

Offline hw13d037

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
Re: МОНГОЛ-ын БААТРУУД
« Reply #4 on: 2013.10.05 02:03 »
Сайн байнуу? Бүгдэнд энэ өдрийн мэнд.Манай багийн хувьд гэвэл багаараа үнэхээр сайн ажиллаж чадсан гэж боджийно.Яагаад гэвэл Монголын түүхийн семинар болгон дээр бусад багаасаа илүү байж 3-удаа дарааллан нэмэх авж чадсан  :).Бас манай багийн ахлагч багаа маш сайн удирдаж багшийн өгсөн үүрэг даалгаврыг цаг бүрт хийж сайн удирдагч байсан.Багийнхаа ахлагчид баярлалаа.(5-6)6-р багийн гишүүн Саруул.