Сайн байцгаана уу! Миний хувьд хүний нөөцийн хичээлээс хамгийн гол нь би байгууллагын ажилтан болоход би юуг анхаарах, юуг хийх ёстой вэ гэдгээ ойлгосон. хүний нөөцийн ажилтан болохгүй ч гэсэн байгууллагад хамааралтай ажилтан байх нь тодорхой. иймээс байгууллага дээр хамт олонтойгоо нийтэч байх, таатай уур амьсгалыг бүрдүүлэх нь чухал. хамгийн гол нь багаар ажиллах чадвартай, хүмүүстэй нийтэч байж, ярилцахын тулд хүний арга эвийг олох, ярилцлага хийхдээ өөрийгөө хэрхэн бэлдэх, багийн ажлуудад хариуцлагатай хандах зэрэг олон зүйлүүдийг сурч мэдсэн. Онолын хувьд мэдлэгийг 100% олж аваагүй ч гэсэн практикт хамт олны дунд биеэ хэрхэн авч явах, хамт олны дунд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж чадаж байгаа нь том ахиц юм.
Бидэнд хичээлийг ойлгуулахын тулд олон жишээ баримт иш татаж, сонирхолтой зааж байсанд багшдаа баярлалаа.