дэлхийн 800 гаруй Коко колагийн үйлдвэр байдаг. Монголын Коко кола нь Зүүн өмнөд хэсэгт харъяалагддаг.
Коко кола нь эерэгээр амьдарцгаая уриатайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Эерэгээр амьдарцгаая хөтөлбөрийн хүрээнд 7 зарчмыг баримталдаг. үүний 3 нь байгаль орчинтой, бусад нь ажилчид болон дэмжигчидтэй холбогддог. Коко колагийн үйлдвэрээр аялаж байхад таалагдсан зүйл нь хуванцар саваа дахин боловсруулж бүтээгдэхүүн болгож байгаль эхээ хайрладаг нь маш их таалагдсан. Хуванцар саваа боловсруулахын тулд Дарханы түүхий эд боловсруулах үйлдвэртэй хамтдаг. Боловсруулсан түүхий эдээрээ футболк, сандал, зам хийсэн бйасныг нь бодитоор харсан нь шүү. олон үйлдвэрүүд энэ үйлдвэр шиг байгаль эхээ хайрлаж өөртөө байгаа нөөцөө ашиглаж чадвал байгалиа нөхөн сэргээж, хайрлаж чадна. бас сонирхолтой зүйл нь уурын зуух байсан. энэ нь хортой хар утааг гаргадаггүй. энэ зуух нь байгальд хор нөлөөгүй гарч буй утааныхаа тоосыг цэвэрлээд 89% хүртэл цэвэршүүлсний дараа утаагаа хаядаг гэсэн. бодитоор харсан үнэхээр хар утаа гардаггүй байсан. Монголд байгаль эх дэлхийгээ хайрладаг, түүнийхээ үйл ажиллагааг эрчимтэй явуулж байгаа үлгэр жишээ болж байгаа энэ үйлдвэрээс олон үйлдвэрүүд туршлага судлаасай гэж хүсч байна. энэ аялалаас олон зүйлийг сурч мэдсэн.