сайн байцгаана уу?
энэ семинарын даалгаврыг хийхийн тулд ШУТИС-ийн 1,2-р байраар сайн аяллаа. манай сургуулийн лекцийн танхимууд ихэвчлэн нэгэн хэвийн ангиуд байсан. Ялгарах гоц гойд анги бараг л байсангүй. цэвэрхэн, ангиуд нь дажгүй санагдсан. гэхдээ ширээ, сандал, самбар, багш нарт шаардлагатай тоног төхөөрөмжтэй иж бүрэн цогц цэмцгэр анги олдсонгүй. гэхдээ оюутан бид байгаа орчиндоо цэвэрхэн байх нь өөрсддөө эрүүл орчинг бүрдүүлж, бусдыгаа хүндэтгэж байгаа шинж шүү дээ.
хүн бүхэн МУИС-ийн дугуй заалыг мэднэ дээ. Ядаж тийм заалтай байвал хүмүүсээр лекц тавиулахад урамтай шүү дээ. Манайд лекц, хурал, үйл ажиллагаа явуулах 2 хон л байр байгаа номын сангийн 6 давхрын хурлын танхим, урлаг заал байгаа шүү дээ. энэ тал дээр сайн анхаарвал... оюутан бүр сайн сурахын тулд эргономик орчин бүрдсэн тав тухтай саад болохгүй танхимд хичээлээ хийвэл бүтээмж өндөр байна гэж бодож байна.