Энэ долоо хоногт бид нар мөрийтэй тоглоом зохион байгуулна.
1. Баг болж зохион байгуулагдана. Багт 4 хүн байна. Ямар сургууль, ямар анги байх нь хамаагүй.
2. Багийн гишүүд дундаа 1000₮-ийн тоглоомын сан байгуулна. Бүхэл мянга биш 100, 50тын дэвсгэрт
3. Багийн гишүүд ХН-ийн лекц, семинараар ярилцаж байсан хамгийн сонирхолтой 6 асуултыг, тодорхой хариулттай нь хамт надад хураалгана. Асуулт бүрийнхээ ард тухай асуултын үнэ цэнийг тавьсан байна. Хамгийн үнэ цэнэтэй асуулт 500₮ байна. Асуултын банк 50₮-ээс эхлэнэ.
4. Тоглоомын дүрэм: Багуудын мэдүүлгийг авна. Түүний дараа асуултыг тэмцээний шүүгч авна. Тэгээд багуул дарааллаараа бооцоо тавьж асуултаа асууж эхлэнэ. Багууд дэнчингийн мөнгөө тавина. Асуултанд заавал гар өргөж хариулна. Дүрэм зөрчвөл 100₮-ийг торгуулийн хар хайрцагт хийнэ. Асуултанд оновчтой хариулсан баг дэнчингийн бүх мөнгийг авна.
5. Багийн бүрэлдхүүн: Багийн ахлагч, зохион байгуулагч. Гар өргөх цорын ганц хүн. Асуултанд хариулагч 1 хүн байна.
6. Сахилга бат: Ам амандаа орилох, Багаас 2-4үүлээ гар өргөх, Сахилга бат зөрчих, Хэл амаар доромжлох, Хэл ам гаргах зэрэг бүрт 100₮-ийн торгууль оногдуулна. Асуулт тавьсан баг аль баг нь эхлээд хариулах дарааллыг өөрсдөө гаргана.
7. АСУУЛТЫН ҮНЭ ЦЭНЭ ЧУХАЛ. ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ АСУУЛТ БҮРИЙГ УРАМШУУЛНА.