Энэ бие даалт бид нарт үнэхээр туршлага болж чадлаа. Бид утсаар ярьж байхдаа ч бусдад танигдаж байдаг. Тийм учраас бүх зүйлээ анхнаасаа төлөвлөж, тодорхой ойлгомжтой ярих нь чухал байдаг юм байна. Гэхдээ Сумъюяа эгч маань биднийг үнэхээр гоёор хүлээн авч зөвлөгөө, зөвлөмжийг харамгүй хайрласанд нь маш их баярласан. Залуу хүн гэдэг утгаараа харилцаа холбоо тогтоож, ярилцахад ч амар байсан. Цаашдаа ч харилцаа холбоотой байж хамтран ажиллах боломжтэй мэт санагдсан.
Энэ бие даалтыг хийж гүйцэтгэсэндээ үнэхээр сэтгэл хангалуун байна.