Author Topic: ҮЙЛЧЛЭГЧ, ХАМГААЛАГЧ НАРЫН ТУХАЙ  (Read 17899 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Хэний ч анзаардаггүй атлаа хийсэн ажлын үр дүн бидний нүдэнд тусдаг, хүнд хэцүү бэрхшээл ихтэй энэ ажлын байрыг та нар анхаарч ажиглалт хийхээс гадна ажлын элементээс нь хийж, энэ ажлын байрны тухай өргөн ойлголттой болсон байхаа.
Энэ ажлыг та нар цаашдаа хийхгүй ч гэсэн энэ ажлыг хийдэг хүмүүсийг хүндэлж, нэг өдөр ч гэсэн тэдэнтэй найрсаг дотно байж ойлголцсонд тэдний өмнөөс баярлалаа. Цаашдаа үргэлж тэр эгэл жирийн хүмүүстэй мэнд устай байж, хааяа жижигхэн ч гэсэн амттай зүйлээ хуваалцаад, төгсөхдөө төгсөлтийн баяраа бага ч гэсэн хуваалцаарай гэж захиж байна.
Мөн та нар энэ хугацаанд төрсөн сэтгэгдэл, мэдрэмжээ заавал бусадтай хуваалцаарай гэж би сэдэв нээлээ. Түүнд та бүхэн бэлтгэсэн, ярьсан зүйлээ энд бичээрэй. Бүгдэд нь ОНЦ дүн тавинаа

Offline Civilian77

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 35
  • Айвал бүү хий,хийвэл бүү Ай
Сайн байна уу багшаа...гоё санааа байна аа багшаа дэмжиж байна  ;D

Манай багийхан 2 хуваагдаж өөр өөр үйлчилгээний ажил дээр ажиглалт хийж ажилласан л даа...Өлгүүр дээр...Номын сангийн 5 давхарын 2 үйлчлэгч эгчтэй ярилцсан.

Тэгсэн өнөөдөр семнар дээр бас Номын сангийн 5 давхарын үйлчлэгч нартай ярьсан баг гарч ирээд юм ярьж чадсангүй ээ..бичиж тэмдгэлсэн зүйлс зэргийг бүгдийг хэлчихсэн болхоор нэмж ярих зүйл гарч ирсэнгүй  :)...давхцаад жоохон тиймэрхүү юм болчлооо... :(

эр өдөр намайг үйлчлэгч эгч дээр очиж байхад их эвгүй зүйл болсон...Үйлчилгээний ажил мэдээж тийм амар ажил биш гэдгийг энэ удаагийн ажилаар оюутан бүр ойлгож авсан болов уу өөрсдөө ч хийж үзсэн билээ..

Ямар эвгүй зүйл болсон гэхээр тэр 2 үйлчлэгч эгчийн нэг нь ажилаа хийж байгаад ухаан алдаж унасан...гэхдээ харин сансаныг бодоход гайгүй зүгээр өнгөрсөн...бие нь жаахан ядарсан болоод бас өөрөө жаахан бие султай хүн байсан бололтой их ядарсан байсан...Тиймээс энэ ажил ямар их ачаалалтай хүнд ажил вэ? гэдэг нь харагдаж байгаа болов уу...

За тэгээд бүгдээрээ зөвхөн энэ үйлчлэгч хамгаалагч зэрэг ажилтнуудыг бус ШУТИС дотор ажиллаж байгаа бүх л ажиллагсдын хүндэлж харьцаж байна гэдэгт итгэлтэй байна....ШУТИСсаг сэтгэлгээтэй байна шүүү найзуудаааа  дор дороо бодож хичээцгээе :D
« Last Edit: 2013.03.15 09:09 by serdaram »

Offline Bat-ulzii

  • Гацуурхан
  • *
  • Posts: 16
...семинар дээр ярьж амжаагүй зүйлсээ энд бичиж болохоор, сайхан санаа байнаа, . Ямарч ажил мэргэжлийн хүмүүс өөрийн хүссэнээрээ хийсэн ч бай, яалтчгүй шаардлагаар хийж байгаа ч бай өөрсдийн ажлаа хүндлүүлэхийг хүсдэг гэдгийг УБИД-ийн хамгаалалтын ажилтануудтай харилцаж байхдаа мэдэрсэн. Тэд өөрсдийнх нь ажлыг ойлгоосой, хүндлэсэн харьцаанд нь сайхан хариу үйлдэл өгөөсэй гэж хүсдэг. Янз бүрийн хүмүүсийн зан аашийг олж, эелдэгээр шаардлага тавина гэдэг их л тэвчээр шаарддаг болохоор үйлчлүүлэгч, дэлгүүрийн ажилтанууд бүгд өөрсдийн журам дүрмийн дагуу байж тэдгээр хүмүүсийн ажил мэргэжлийг хүндэлж байх хэрэгтэй гэж бодсон.

Offline oogoo12345

  • Гацуурхан
  • *
  • Posts: 23
uurtai ch gsn bid bugdiig eruul tsewerhen orchind surch bolowsrog gj bagahan tsalindaa ihdem hund huchir ajliig hiideg uilchlegch egch nartaa uneheer bayrladag. ma bayraa egchiig uurtai l gdg hen ch gsn setgel gargaj holsoo dusluulan oorsdiig n gj bodn tsewerlej bhda deeguur n heew neg shawhaita gutlara gishgeed shulsee hayad bohio shideed bj bolno gj john uhamsartai btsgaay bid nar chin Mongoliin ireedui...<3

Offline Nael

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
    • Монголын түүх
facebook.com/naelism

Offline Vision

  • Гацуурхан
  • *
  • Posts: 14
Хамгаалалтын алба ба 2 ах.
[/i][/b]

Манайх 13т байдаг юм би ихэвчлэн бөхийн өргөөний тэрийгээр сургууль алхдаг харин хаяа даа автобусанд суух гээд 13 гардаг юм. 2 жилийн өмнөөс яг 13 ийн буудлаас доошоо уруудаад нэг цэцэрлэгийн тэнд цагаан аксент дотор 2 биерхүү ах суугаад байж байдаг болсон юм. Өглөө яваад орой ирэхэд байж л байдаг байлаа нэг өдөр би гал асуух гээд очоод тэгээд танилцсан юм тэгсэн тэр хоёр ах ШОНХОР гээд хамгаалалтын албаны хамгаалагч 2 ах байлаа. Яваандаа бүр сайн танилцаж би тэр 2 ах д кино интернэтээс татаж өгдөг боллоо. Тэгээд тэр хоёрын ярианаас ажвал нэг гадаад нөхрийг хамгаалдаг бололтой гэр нь яг хажуугын байр гэсэн хавар болоод дулаархаар ирээд намар буцдаг бид 2 нэг удаа амийн аварч байсан тэ гээд инээлдэв. Тэр гадаад нөхөр мань 2 залууд их дуртай итгэл хүлээлгэсэн гэсэн хараад байхан ээ тэр 2ын ажил их амар машиндаа кино үзээд л сууж байна. Тэрийгээр явдаг хүмүүс мэднэ дээ. Зарим сониуч гарууд очиж асуухаар янз бүрийн л юм хэлээд явуулдаг гэсэн цэцэрлэгийн харуул маруул гээд тэгээд хэлчдэг юм гэсэн ээ инээлдэв. Ерөн хөгжилтэй 2 ахаа тэгээд би ч амнаас нь алт унгах гээд янз бүрийн л юм асуудаг байлаа одоо санаж байгаагаар Нэг ах нь лав цагдаагын академид сурж байсан хүн зодоод хөөгдөөд тэгээд хамгаалагч болсон : Залуудаа хонгилдонг 11 удаа үзээд миний амьдрал өөрчлөгдсөндөө; гээд инээв. Тэр 2 ах яг бие биеэдээ таарсан адал явдал хайсан хаана ямар л бужигнаан болон тэнд л бараг байж байдаг. Кино үзээд машиндаа сууж байх даа урдуур өнгөрсөн жугжагнуудыг хараад инээлдэнэ заримдаа шүгэлдэнэ. Манай хамгаалалтын алба лав 2 алба тай байдаг 1 н шуурхай алба нөгөө нь байнгын харуул гэж байдаг байнгын харуулыхан гэж нусан буунууд байдаг юм харин шуурхай алба гэдэг нь жинхэнэ хамгаалагчид байдаг юм бид 2 шиг / инээв/ ерөн бол байнга инээдэг гээд л ойлгчих. Ажлын сэтгэл ханамж их өндөр байдаг 2 сайн найз дээр нь жинхэнэ фантастик
сэтгэхүйтэй хүмүүс болохоор хийж байгаа ажилдаа үнэнхүү дуртай. харин карер төлөвлөлт гэвэл угаасаа өөрсдийнхөө аймар гэдгээ мэдрүүлцэн хүмүүс тэр хамгаалалтын албаны тэр 2 т их дуртай байдаг гэсэн. Нэг удаа Уул уурхайн компаний хамгаалагч байхдаа нэг уулын ам булаацалдаж өөр компаний хамгаалагч нартай зодолдсон гэсэн тэгхэд ёстой аймар байсан гэсэн 2 компаны босс ууд нь хамгаалагчуудаа аймар их мөнгө өгөөд нөгөөдүүлнэ бараг хүн алахаас наашгүй болсон гэсэн ПИЗДА дахиж тийшээ явахгүй тэ гэж ярьж байгааг бодвол УУЛ УУРХАЙН хэрүүл маргаан алттай уулын ам энэ тэрийг булаацалдаж аймар л юм болдог байх нь за нэг иймэрхүү л байна даа. Цаашаа яриад байвал том өгүүллэг болох нь. За баярлалаа

Offline AnhaaMufc

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
Манай багийнхан үйлчлэгч нарын ажлыг судалсан. Бид БИАС-н үйлчлэгч нарын ажлын өрөөнд очиж ярилцсан мөн ажлыг нь ч хийж үзсэн их хэцүү хүнд ажил юм байна лээ. Тэгээд үйлчлэгч нар нойл цэвэрлэхэд их хүндрэлтэй байдаг гэж байсан . Ялангуяа эрэгтэйчүүдийн нойл учир нойлдоо орчоод усаа татдаггүй муу зуршилтай юм гэнэ лээ тэр нь цэвэрлэх гээд ороход ууршаад үйлчлэгч нарын амыг нь хомхой долоох гэх мэт өвчин үүсгэдэг гэж байсан. Тиймээс эрчүүдээ нойлдоо орчоод усаа татаж байх хэрэгтэй шүү !

Offline Э.Цэвэлмаа

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
  • Head to know,Heart to feel,Hand to serve.
Сайн байцгаана уу.Онц дүн авахын тулд биш хамгаалагч болон туслах тогооч нарын талаар судалж мэдсэн зүйлээ бичиж тэдгээр хүмүүсийг жоохонч гэсэн ойлгуулахыг хүслээ.
Туслах тогооч:
Энэ хүний ажил бол бэлтгэгчийн бэлдсэн бүтээгдэхүүнийг тогоочийн заавраар хийж гүйцэтгэдэг маш хариуцлагатай ажил юм байна лээ.Хоолны захиалга хэр их байна түүний хэрээр ахлах тогоочоос ч илүү  ачаалалтай байдаг ажил.Ажлын байрны тав тухтай байдал их тааруу юм байна лээ. Зун болохоор маш хэцүү.Гадаа халуун байхад дотор элдэв янзын хоол буцалгаж чанаж,жигнэсээр байгаад үнэхээр халуун болоод хөлс нь гараад,хөл гар нь хавдадаг гээд нэлээн хэцүү гэж ярьж байсан.Удахгүй дулаан орохоор яана даа гэж байсан.
Хамгаалагч:
Мэргэжил бүхэн сайхан гэдэг үгээр урамшуулсан сайхан сэтгэлтэй ах дээр очиж урам авлаа.Энэ ахын хувьд ажлаа чин сэтгэлээсээ хийдэг лаг хүн байна лээ.Тэр ах хэлэхдээ"Хүмүүс энэ мэргэжлийг доод мэргэжил гэж боддогч тэр буруу бодол энэ бол маш хариуцлагатай ажил.Яагаад гэвэл тухайн байгууллагын бүх зүйлийг харж хамгаалахаас гадна тухайн байгууллагад ажиллаж байгаа үйлчлүүлж байгаа бүх л хүмүүсийн амь нас аюулгүй байдлыг 100% хариуцдаг ажил юм.Хүн ямар ч ажил хийж байсан тэр ажлынхаа ач холбогдлыг зөв олж харж чадвал ажилдаа сэтгэл хангалуун ажиллах боломжтой юм"гэж хэлж байсан ахыг хараад үнэхээр их бахархаж урам авлаа.Та бүхэн ч гэсэн энэ хамгаалагч ах шиг хийж байгаа зүйл болгоныхоо утга учир ач холбогдлыг бүрэн ойлгож хийж байгаарай. :)

Offline uyangaa na3

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
сайн байцгаана уу?
үйлчлэгчийн ажлын байран дээр очиж түүний ажлыг хамт хийсэн тухай сэтгэгдлээ  та бүхэнтэй хуваалцъя!
үйлчлэгчийн ажил хийх нь амархан юм шиг харагддаг боловч өөрөө биеэрээ хийхэд хэцүүг нь мэдэрсэн. үйлчлэгч  байгууллагынхаа цэвэр орчин,тав тухтай орчныг бүрдүүлэх нь түүний ажлын үүрэг.
үйлчлэгч хүний хувьд цэвэрлэгээгээ хийж байхад өөрийг нь хүндэтгээд зөвшөөрөл авах нь үйлчлэгчийн хувьд урам болдог. хүн бүхэн эргэн тойронд буй үйлчлэгч нарыг хүндэтгэж, түүний  хөдөлмөрийг өндрөөр үнэлж байхыг хүсч байна. байгууллагад үйлчлэгч томоохон байр суурь эзэлдэггүй ч гэсэн тухайн байгууллагын хөгжилд их хувь нэмэр оруулдаг хүн шүү.