Author Topic: "ВНР billiton" компани МОНГОЛын БАЯЛАГ  (Read 24013 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
"ВНР billiton" компани нь Монголд хоёр жил гаруй өмнө салбараа нээж, уул уурхайн томоохон ордод хөрөнгө оруулахад бэлэн гэдгээ эртнээс мэдэгдэж байсан билээ. Дэлхийн 25 орны 100 -аад газарт үйл ажиллагаа явуулан нийтдээ 41 мянга гаруй хүн ажилуулж байна. Хөнгөн цагаан, эрчим хүч, төмөрлөгийн нүүрс, зэс, мангаан, төмрийн хүдэр, уран , никель, мөнгө, титан зэрэг эрдсийн олборлолт, үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлж, нөхөн сэргээлт сайн хийдэг гэдгээрээ алдаршжээ. Сүүлийн жилүүдэд шингэрүүлсэн хий, очир алмазын салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа юм байна. Өнгөрсөн жилд л гэхэд 59,5 тэрбум ам.долларын орлого олж, 15,4 ам. долларьш цэвэр ашгийг халаасалжээ. Энэ компани эзэмшиж байгаа хөрөнгийнхөө хэмжээ, гаргаж байгаа бүтээгдэхүүний төрөл, зах зээлд хамрах хүрээ, мөн газрын тосны бизнесийг хослуулснаар салбарынхан дундаасаа ялгардаг. "ВНР Billiton" нэлээд эртнээс л Монголыг сонирхож Таван толгойн ордыг эзэмшиж байсан хэдий байсан ч эдийн засгийн үр өгөөж багатай, дэд бүтэц хөгжөөгүй гээд буцаасан гэдэг. Тухайн үед нүүрсний ханш доогуур байсан учраас ашиг олоход хүндрэлтэй байж. "Оюу толгойн" ордын лицензийг ч мөн энэ "акул" компани гартаа оруулсан ч нөөцийг илрүүлэхээс өмнө Канадын" Айвенхоу майнз"-д өгчээ. Түүнээс хойш нэн удалгүй 32 сая зэсийн нөөцтэй орд илэрч дэлхийн баячуудын арааны шүлсийг асгаруулж, анхаарлын төвд орсон юм.
« Last Edit: 2014.02.26 19:51 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: "ВНР billiton" компани
« Reply #1 on: 2009.05.07 00:03 »
Алт олборлолт нь буурч, үйл ажиллагааны зардал ихэссэн нь “Центерра Гоулд”-д багагүй цохилт болжээ. Тус компанийн веб сайтад тавигдсан санхүүгийн тайлангаас үзэхэд энэ оны эхний улиралд нэгж хувьцаа бүрт есөн центийн, нийт 20,3 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна. Гэсэн хэдий өмнө оны мөн үед хувьцаа бүрээс 11 цент, нийтдээ 23,7 сая ам.доллар алдсантай харьцуулахад бага алдагдал амссан байна. Тус компани төв Ази дахь хамгийн том үйлдвэрлэлийн аж ахуйн нэгж болох “Кумтор” алтны уурхайг эзэмших хэлэлцээрийг Киргизийн засгийн газартай өнгөрсөн долоо хоногт хийснээ зарласан. Үүнээс арай жижиг Монголын “Бороо гоулд” уурхайг эзэмшдэг “Центерра Гоулд”-ын алтны олборлолт өнгөрсөн жил 120,395 унци байсан нь энэ жил 103,204 болон буурчээ. “Бороо гоулд” уурхайн хувьд өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад олборлолт багасч, 40,183 унци байв. “Сентерра Гоулд” энэ жилд 720-770 мянган унци алт олборлох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд үүнээс 560-600 мянган унцыг “Кумтор”-оос олборлох аж. Компани нь нэг унци алтны зардлыг дунджаар 465-505 ам.доллар, алтны үнийг 915 ам доллароор борлуулахаар төлөвлөсөн байна.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: "ВНР billiton" компани
« Reply #2 on: 2010.06.18 19:02 »
Мөрөн дээрх монгол толгой бүр Тавантолгойд адилхан эрхтэй   “Амьтан бүхэн тэгш эрхтэй. Түүний дотроос гахай бүр илүү тэгш эрхтэй” хэмээн өгүүлдэг Жорж Оурвэллийн “Амьтны ферм” зохиол Монгол улсад баримтат үйл явдал болчихсон цохиж явна. Тавантолгойгоос 999 иргэн 33 хувьтай, үлдсэн 2,7 сая үндэсний цөөнх мөн 33 хувьтай, тэдний сонгосон сүүдрийн төр засаг 34 хувьтай байх хувилбарыг сонин хэвлэлээр санал болгосон байна. “Монгол хүн бүхэн тэгш эрхтэй, түүний дотор мянган монгол бүр илүү тэгш эрхтэй” гэжээ. “2,7 сая” үндэсний цөөнхийн иргэн нэг доллар авч, “999”-ийн төлөөлөгч 1000 доллар хүртвэл “шударга ёс” болно. Ямар шампуниар үсээ угаадаг, дараа нь ангижруулагч хэрэглэдэг эсэхээс үл хамааран монгол толгой бүхэн Тавантолгойгоос эрх тэгш, илүү дутуугүй адилхан хувьцаа эзэмших зарчмын санал дэмжлэг хүлээж байна. “Хувьцаа аваарай” гэхэд “Яах гээв, яршиг” гэх тэнэг хариулт эрээд олдохгүй байгаа юм. Тэгэхээр зөвхөн дотоодын төв халх  мээнээжмээнт, мозамбик, заир, нигер ухаанаас 34-51 хувиар илүү монгол ухаанаар хандах уу?Туулай мөнгөө алдаад “Ноднингийнх шиг юм болов оо” гэж уурлажээ. Мөнгийг нь хусч орхисон чоно “Ноднин яасийм бэ? гэж асуув. Хөөрхий туулай “Яг ингээд алдчихсан юм аа” гэж дуу нь намсаад явчихжээ. Цэнхэр, ягаан хувьцааг тасалбар шаглаж байгаа мэт багсайтал нь барьсан ченжүүд зах дээр зогсож асан “ноднингийнх шиг юм” болохгүйн тулд яах ёстой вэ? Газрын баялаг ихтэй улс орон, муж, хязгаарт “999” иргэн нь илүү үнэтэй, бусад нь мянган дахин хямд байдаг жишээ туршлага хэр вэ? Хөлбөмбөгийн дэлхийн аваргын хэсгийн тоглолтууд гоол цөөтэй, уйтгартай болж байна. Харин монголчууд Тавантолгойд олон гоё гоол хийхийн тулд яах вэ?

Аляскийн нутгийн хишиг:
Оросын хаан хоёрдугаар Петр 1867 онд 7,2 сая доллараар Аляскийг Америкт худалдсан юм. Монголчуудын эрт холын хамаатан садан эскимос, алеутуудын уугуул нутаг Аляск байгалийн хий, газрын тос, зэс, алт, цайраар яндаж болшгүй далай шиг газар орон. Мужийн 697 мянган иргэн нэг бүрт 57400 доллар ноогддог 40 тэрбумын нөөцтэй Аляскийн хөгжлийн сан. 1982 оноос эхлэн мужид байнга оршин суугч иргэнд ноогдол ашиг хуваарилж эхэлсэн. Эрдэс баялгийн үнэ ханш сайн жилд 2000 хүртэлх америк долларын ноогдол ашгийг иргэддээ хуваарилж байна. Аляскад удаан амьдарсан, “партизан” иргэдэд анхлан олгож байгаад оны ялгаа гаргасан гэж Нэгдсэн улсын дээд шүүх үзэж шийдсэнээр мужийн толгойтой бүхэн ноогдол ашиг авах болжээ. Иргэн бүрийн эрх адил тэгш байх нь ардчилал, Үндсэн хуулийн зарчим. Сангийн бүх мөнгийг бэлэн мөнгө болгож тараан “молоконы найр хийх”, зуун хувь идэж уух хориотой. Ноогдол ашиг хүртээхэд тодорхой хувийг нь л зарцуулах ба цалин орлогыг үнэгүйдүүлэгч инфляцаас хамгаалах, хойч үед үлдээн хуримтлуулах, шаардлагатай, ашигтай зүйлд хөрөнгө оруулах зэрэгт зориулна. Монголтой адилхан сая таван зуун хавтгай дөрвөлжин км нутагтай Аляскийн туршлагас суралцах нэг зүйл, сайн хөшүүрэг бол хүн амын өсөлттэй холбоотой механизм. Эрс тэс уур амьсгалтай, хязгааргүй цасны оронд хүн амыг өсгөх бодлого, хөшүүрэг нь ноогдол ашиг хуваарилдаг энэхүү систем юм. Алсын Аляскад мөсөн хотхон байгуулсан монгол залуу,  анх дүү нараа дуудан бүл нэмээд, фермийн аж ахуй босгож чадсан Завханы эмэгтэй зэрэг нутаг нэгтнүүд маань сайн мэднэ.

Кувейт: Хойч үедээ өвлүүлж үлдээх үүц
Эзэн хаан Шейх Абдуллах Ал Сабах газрын тосны өгөөж буяныг нийт ард иргэддээ хүртээх санг байгуулсан юм. Сэргээгдэхгүй эрчим хүч, түүний орлогыг улс орныхоо ирээдүй маргаашийн хувь заяаг дангаар нь даатгаж болохгүй гэж үзэж хожим хойно хэрэглэх үүц үлдээх, иргэдээ боловсролтой чадвартай болгож хөгжүүлэх зорилготой сан. Нийт хөрөнгө нь 200 тэрбум долларыг давж байна. Хөрөнгө оруулалтын байгууллага нь “Хойч үеийн төлөөх нөөцийн сан”, “Ерөнхий нөөцийн сан”-гаас бүрдэнэ. Олон улсын зах зээлд хөрөнгө оруулна. Газрын тосны орлогын 10 хувийг “Хойч үеийн нөөц”- санд үлдээдэг байх жишээтэй. 

Катар:
Үнийн хэлбэлзлээс хамгаална Байгалийн шингэн хийн экспортоор тэргүүлэгч улс. Хөрөнгийн зах зээлд шинээр гарах, экспортын үнийн хэлбэлзлээс ялангуяа ханш унахад гарах үр дагавраас сэргийлэх зорилготой. Төсвийн орлого нь зөвхөн байгалийн шингэн хийнээс дагнан хамаарах тул хөрөнгө мөнгөө өөр төрлийн ашигтай салбарт оруулан байршуулах, арвижуулах, иргэдийнхээ эрүүл мэнд, боловсролд зарцуулж байна. Сангийн нийт хөрөнгө 65 тэрбум доллар. Эх үүсвэр нь газрын тос, байгалийн хий.

Австрали: Боловсрол, эрүүл мэнд, бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт
Австралийн ирээдүйн сан 2006 онд байгуулагдсан. Сангийн хөрөнгө 67,6 тэрбум доллар. Нүүрс, кокс зэрэг эрдэс баялгийн экспортоор тэргүүлэгч улсын хувьд ашиг орлогоосоо Ирээдүйн сангаа санхүүжүүлнэ. Тэтгэврийн зардал жилийн 7 тэрбум австрали доллар болдог бөгөөд Ирээдүйн сангаас даана. Ирээдүйн сангийн нийт хөрөнгийг үндсэн гурван зориулалтаар зарцуулна. 2010 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар Боловсролын хөрөнгө оруулалтын санд 67 тэрбум австрали доллар байна. Боловсролд зориулдаг хөрөнгө нь хамгийн их. Ирээдүйн гэдэг утга агуулга үүгээр нотлогдоно. Бүтээн байгуулалтын санд нь 5,84 тэрбум асвтрали доллар хуримтлагдсан байх жишээтэй. Эрүүл мэндийн сан 5 тэрбум австрали доллараас бүрдэнэ. Боловсролын сангаас жилд 11 тэрбум австрали долларыг дээд болон мэргэжлийн боловсрол, бусад сургалтанд зарцуулна.

Чили: Хахир тарчиг цагт задлах үүц
Газрын баялаг ялангуяа зэсээр баян Чили ирээдүйд олгох тэтгэвэр, тэтгэмжинд зориулан үүц нөөц хадгалж хуримтлуулж байна. Сангийн хөрөнгө 21,8 тэрбум доллар, эх үүсвэр нь зэсийн орлого. Арван жилийн хугацаанд сангаас элдэв зардал гаргахыг хориглож, үүцээ зузаалж байгаа хашир улс. 2006 онд зэсийн орлогоос 600 сая доллар оруулж ирээдүйн тэтгэвэр, тэтгэмжийн санг үүсгэжээ. Тэтгэвэр, тэтгэмжийн нөөцөөс гадна Нийгэм, эдийн засгийн тогтворжуулалтын санг байгуулсан. Зэсийн үнэ их байхад хуримтлуулсан хөрөнгийг ханш нь унаж, төсвийн орлого дутагдахад нөхөж бөглөнө. Дотоодын нийт бүтээгдэхүүний 1 хувьтай тэнцэх мөнгийг сандаа оруулж зузаатгал хийнэ. Гадаад улс орнуудын Засгийн газрын бонд худалдаж авах, валют арилжаанаас ашиг олох ажил хийнэ. Чили үнэхээр хашир, уул уурхайгаа чулуу болгож чадаж байгаа улс. Сангийн мөнгө л гэхэд доллар, евро, иенээр бүрдэнээ.

Гадаадын туршлагаас суралцах нь: Толгойтой бүхэнд адил тэгш ханддаг шударга зарчим дэлхийн хаана ч үйлчилж байна. Нэг улсын 999 ч юмуу , хоёр мянган “зарим ард түмэн” нь илүү хүртэж, үлдсэн олонхид нь бага ноогдох маягмийн ялгаварлал гадуурхал үгүй. Бүх олсон ашгаа бэлэн мөнгө болгож бүхлээр нь найрлаж иддэггүй. Нэг ёсондоо хундага тавилгүй ууж, хутга тавилгүй идэж дуусгадаггүй. Тодорхой хувийг нь ноогдол ашиг хэлбэрээр иргэдэд үл ялгаварлан олгоно. Хамгийн гол нь инфляц, ирээдүйд учрах элдэв эрсдэлээс сэргийлэх, хожим хойно хахир хавар, хүйтэн өвөл болоход задалж идэх үүц нөөц болгон арвижуулан хуримтлуулна. Сэргээгдэхгүй энергийн эх үүсвэрийн ашиг орлогыг нийгэм, эдийн засгийн бэрхшээл, хэлбэлзэл, доргионоос сэргийлэхэд зориулж байна. Орон сууц, боловсрол, эрүүл мэндэд нүүрсний ашиг унацаас зориулбал, жишээ нь ирээдүйн ноогдол ашгаараа барьцаалж байр байшин авбал ердийн иргэнээсээ Ерөнхийлөгчөө хүртэл агаар биш угаараар амьсгалж байгаа “нийгмийн уушигны өвчин”-ийг анагаан илааршуулж, гэр хорооллын ормон дээр бүтээн байгуулалт өрнөж болно.
Цэнхэр, ягаан тасалбарын гашуун туршлагыг санаж худалдах, шилжүүлэх эрхгүй, гагцхүү өвлүүлэх бололцоотой байхаар хувьцааг шийдвэл арван тэрбумтан, зуун мянган уурхайчинтай, үлдсэн нь хишиг горьдогчдын арми байх аюулаас сэргийлэх тарилга болж чадна. Гадаадад олноор дүрвэх, гэр бүл салах, гэмт хэрэг зэрэг нийгмийн асуудлыг зохицуулах хөшүүрэг болно. Ял шийтгэл эдлэх хугацаанд ноогдол ашиг тооцогдохгүй учир гэмт хэргээс сэргийлэх эдийн засгийн хөшүүрэг, мөнгөн урамшуулал үйлчилнэ гэсэн үг. Иргэн бүр нь хувьцаатай, эх орныхоо хишигтэй, эрдэнийн алтан хувьтай болсон цагт монгол хүний үнэ цэнэ, үнэлэмж бахархал өсч, ирээдүйдээ илүү итгэлтэй, эргэн сэргэсэн үндэстэн болж чадна. Монгол толгой бүхэн, мөрөн дээрх бөндгөр бүр эрх тэгш. 

eh survalj http://boldhuyag.niitlelch.mn/content/2075.shtml
« Last Edit: 2013.01.28 18:12 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: "ВНР billiton" компани
« Reply #3 on: 2011.04.08 16:34 »
Ганц нарийхан алтан бөгжний төлөө 1.89 метр өргөн, 1.89 метр урт, 3 метр гүн хөрсийг амьтан, үржил шимтэй нь хөнөөдөг. Хэдэн тонн ус, шороо, олон зүйл амьтан, ургамлыг мөхөөнө. Алт бол “алуурчин” гэдэг имиж дэлхийн тэргүүлэх соёл болчихоод байна. Манай 100 000 нинжагийн эрүүл мэнд, Хонгорын 2500 хүн алтны золиос болж байна!
« Last Edit: 2012.08.10 12:52 by serdaram »

Offline otgonbayr

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
Re: "ВНР billiton" компани
« Reply #4 on: 2013.02.10 01:33 »
harin tiimee ene humuus medlegee saijruulah bish gants altnii helterhii olood bayjina gej oilgolttoi bolchihson oorosdiigoo yu hiij bgagach medehgui iredui hoichdoo yu uldeej bgagach medehguil gazar shoroogoo hairlalgui uhaj sandaachich bgaamdaa

Offline AnhaaMufc

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
Re: "ВНР billiton" компани
« Reply #5 on: 2013.02.22 22:47 »

2009 оныг хүртэл Монголчууд бол модоо барисан гуйлгачид л байсан ш дээ . Гэтэл гэнэт 2010 оноос хойш уул уурхай орд лицензүүдээ ямарч бодлогогүй зарж эхэлсэн ( муусайн хар амиа бодсон хэдхэн хүмүүс улс орноо харийханд хэдхэн төгрөгөөр зарчихсан ) Тээл сүүлийн 2 , 3 жилд худлаа л нэг эдийн засгийн хурдацтай өсөлт гээл( миний санаж байгааргаар 2012 онд бараг Хятадаас эдийн засгийн өсөлтөөрөө илүү гарсан шиг санаад байна)  байдаг . Яс яман дээрээ ард иргэдээ хар л даа юу юм бээ амьдрахад хэцүү байна ш дээ . Гэвч ядуурал гэх зүйл алга болвол энэ янз бүрийн тонуул дээрэм, хулгай , биеэ үнэлэлт гэх зүйлс аяндаа буурч байхгүй болно гэж би боддог . Ядаж л гэр хороололоо Солонгосын тэр нэг дүүргүүд шиг сайхан зохион байгуулалттай дундуур нь засмал зав тавиад гэрэлтүүлэг хийж хаягжилт хийчих юм бол ( мэдээж халуун дулааны шугаманд холбох ) заавал том том орон сууц гээд байх шаардлага байхгүй .

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: "ВНР billiton" компани
« Reply #6 on: 2013.05.03 10:54 »
Сонирхолтой нь Монгол Улсыг хөгжүүлэхэд ойрын хугацаанд 68 тэрбум хүртэл ам долларын хөрөнгө шаардлагатай. Түүний 20 нь уул уурхайд, 12 нь дэд бүтэц, 8 нь хотжуулалт, 2 нь хөдөө аж ахуй, 20 нь аж үйлдвэр, худалдааг хөгжүүлэхэд, 2 нь байгаль хамгаалахад, 2 нь нийгмийн хөгжилд, 2 нь санхүүгийн салбарт тус тус зориулагдах юм. Харин энэ хөрөнгийг босгох эх үүсвэр ийн 14 тэрбумыг ГХО-оос, 18- ыг дотоодын эх үүсвэрээс, 6-г засгийн газрын бондоор, 16-г гадаадын хөрөнгийн зах зээл дээрээс, 12-ыг нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас, харин донор орнуудаас үлдсэн 2 тэрбум ам долларыг босгох магадлалтай гэнэ
eh survalj http://jargalsaikhan.niitlelch.mn/content/5054.shtml 

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: "ВНР billiton" компани
« Reply #7 on: 2013.07.31 09:31 »
Монгол оронд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, найман мянга гаруй илэрц бүртгэгдсэн байна. Тодруулбал, алтны 1619 тонн,  мөнгөний 227 мянга тонн, зэсийн 36.3 сая тонн, төмрийн хүдрийн 660 сая тонн, цайрын 5.9 сая тонн, нефтийн 250 сая, нүүрсний 150 тэрбум тонн орчим нөөц батлагджээ.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: "ВНР billiton" компани
« Reply #8 on: 2014.02.05 14:36 »
Бид ийм баян улс атлаа нийт өргөн хэрэглээнийхээ 88 хувийг гаднаас импортолж авдаг. Нийт эргэлдэж байгаа 750 гаруй тэрбум ₮-ийн гадаад валютын эсрэг чангарсан чадвар байдаггүй. Баялагийн 80 хувь нь нөөц, түүхи эдээрээ гараад явчихдаг. Өрсөлдөх чадвар муу
« Last Edit: 2014.02.05 14:48 by serdaram »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: "ВНР billiton" компани
« Reply #9 on: 2014.02.26 19:50 »
онгол 250 тэрбум тонн нvvрсний неецтэй. Батлагдсан нь 24 тэрбум. Би зевхен Таван Толгойн 6 тэрбумыг жилдээ 30 сая тонноор зеехед 200 жил зеене. Манайх хамгийн дээд талдаа 2011 онд 20 сая тонныг гаргаж байсан тvvхтэй.