Author Topic: СТЕВ ЖОБС-ыг эндээс  (Read 29446 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
СТЕВ ЖОБС-ыг эндээс
« on: 2013.02.28 09:53 »
Их үнэтэй ном гээд оюутнууд түүний номыг авахгүй байх шиг байна. Ном аваад уншсан хүүхдүүд хир их байна? Уул нь та нарыг ном аваарай гээд 70,000 өгдөг байхдаа тээ?
За одоо нэгэнт иймээс бүгдээрээ энэ хуудсанд түүний ажил хэрэгтэй холбоотой мэдээллүүд, зөвлөлгөөнүүдийг оруулж байя. Нэг семинарыг түүнд бүгдээрээ зориулахын тулд энэ мэдээлэл идэвхтэй оруулж, бас уншиж байцгаая.


“Пепси-Кола”-гаас гарч “Apple”-н Ерөнхий захирлаар ажиллахыг ятгаж “Амьдралынхаа сүүлчийн мөч хүртэл чихэртэй ус зармаар байна уу эсвэл манайд ажиллаж дэлхийг өөрчилмөөр байна уу?” гэж асууж байсан Америкийн алдарт “Apple” компанийг үндэслэгч Стив Жобсын (1955-2011) зөвлөгөөг өнөөдөр уншигчиддаа хүргэхээр бэлдлээ. Тэр “Өөрийн хийсэн зүйл, гаргасан амжилтаа бусадтай хуваалц. Танаас өөр хэн ч хийж чадахгүй ирээдүйн зорилгоо хүмүүст түрүүлж танилцуула. Ингэснээр та онгироо сагсуу хүн болж харагдана гэж бүү ай. Учир нь таны зорилгыг хүмүүс мэдэж байвал та худалч нэгэн болохгүй нь тулд ямар ч саад бэрхшээл тохиолдсон түүнийгээ давах хүчийг хүмүүсийн харцнаас олж авдаг. Харин хүмүүст хэлсэн зорилгоо биелүүлчихээд амарч суухад, алдар нэр амжилт бүгд таныг хүрээлж байгааг мэдрэх болно” гэж зөвлөсөн байдаг.

Мөн тэр “Хэрэв та зорилгоо биелүүлж амжилтанд хүрсэн л бол өөрөө өөрийгөө хаяа ч болов магтаж бай. Хүмүүс мартамхай шүү дээ. Би ч гэсэн миний хийсэн бүтээлүүдийг хүмүүс хэрэглэж байхыг хараад хэрэв би байгаагүй бол эдгээр хүмүүс өнөөдөр юу хэрэглэж ямар юмнаас таашаал авах байсан бол оо гэж дандаа боддог” гэжээ.
эх сурвалж:   http://businessnews.mn/read-news/6247/ajil_heregch_zuvluguu_amjiltaaraa_baharhahaas_buu_ich

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #1 on: 2013.02.28 11:19 »
IT үйлдвэрлэл эрин үеийн халааг авч хуучин аваргууд “Sony”, “Nokia”, “RIM” нар хүндэтгэлийн тавцангаасаа хальж эхлэв. Үйлдвэрлэлийн шинэ ноёд “Apple”, “Samsung” ба Тайваны үйлдвэрлэгчид гарч ирлээ. Дөнгөж 10 жилийн өмнө “Mercedes-Benz”, “BMW” компаниуд өөрсдийн автомашиныг орон нутгийн үүрэн холбооны “Nokia”, “Motorola” утсаар тоноглодог байсан өнөөдөр автомашины үйлдвэрлэгч компаниуд өөрийн тэргүүний загваруудын жолоодлогын системд “Apple”-ийн “iPhone” утсыг хослуулан тавьж байна.
delgerengyi unshval  http://businessnews.mn/read-news/8987/burhad_haachiv_it_uildverlel_erin_uyeiin_halaag_avch_baina   

Offline purevjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #2 on: 2013.02.28 20:59 »
37,000-аар нүдээ аниад авчихъя гэж бодсон чинь 50,000 гэж байна лээ. Үнэ нь нэмэгдчихэв үү? Багш та андуурав уу?
 тэгээд одоо ёстой л 70,000 буухаар л авах болоод байнадаа.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #3 on: 2013.02.28 21:39 »
Ovol 37.000 baisan yumaa. Tsagaan  saraar yum buriin une nemegdeed tegsiin bolov uu? Esvel populizmaas bolson baihaa daa

Offline Rainfall

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #4 on: 2013.02.28 21:41 »
цагаан сарын өмнө 37500 байсан. цагаан сарын дараа очоод авах гэсэн чинь 50000 болцон байсан.
populizmaas ni l bolson bh
« Last Edit: 2013.03.01 09:08 by serdaram »

Offline Saikhanjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 20
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #5 on: 2013.03.03 16:51 »
sonirhoj uzsen goy nom bnalee. zaawal awnaa buh gazar50000 tai boltson bnale erthen l awdag bj

Offline П.Сэржмядаг АЖМ-3

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #6 on: 2013.03.03 21:41 »
harin time dahiad nemegdehees n omno awjih ymsan kkk
bagshaa end steve jobs iin medeellvvdees oruulah ymuu?
« Last Edit: 2013.03.05 00:11 by serdaram »

Offline oogoo12345

  • Гацуурхан
  • *
  • Posts: 23
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #7 on: 2013.03.04 21:51 »
энэ _70000 buugasai ghdee hodoo oron nutgiin oyutnuudad mungu tug zartsuulah ih l olon shaltgaan bh ymaa unendee 70iinhaa 50iar n nom awna gdg asuudalshde gehdee ene nom ih taalgdsan ehnii hesgees n unshij uzsen mungu togrogoo zohijuulaj bgad zaawal awch shireeniihe nomiig bolgono oo bagshaa medeelel oruulsand tnx

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #8 on: 2013.03.05 00:12 »
hey zaluusaa odoo bolsoon. Nomyin tuhai bish Steve Jobs-yin tuhai materialuud oruulya

Offline Civilian77

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 35
  • Айвал бүү хий,хийвэл бүү Ай
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #9 on: 2013.03.14 23:37 »
http://www.olloo.mn/m/modules.php?name=News&file=article&sid=1202319

Ийм юм олж уншлаа уншиж байгаагүй нь сонирхоорой... ;D

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #10 on: 2013.03.15 18:15 »
Стив Жобс, 1983 онд 23 настай байсан ч “Silicon Valley” дахь хамгийн идэвхтэй, шинийг санаачлагч нарын нэг аль хэдийнэ болчихсон байв. Apple-ын удирдлагууд түүнийг захирал болоход бэлэн биш гэж үзэн, алдартай Pepsi Challenge-ийг санаачлан амжилттай хэрэгжүүлсэн, PepsiСо-гийн захирал Жон Скалейг томилов. Скалей захирал байх хугацаандаа Apple-ын жилийн эргэлтийн хөрөнгийг 800 сая ам.доллараас 8 тэрбум ам.доллар болгосон гавьяатай нэгэн. Захирал байхдаа тэр Жобсын хэлтэсийг даргалдаг байсан ч ажилчид нь түүнийг “ямар ч туршлагагүй” хэмээн ярьдаг байжээ. Скалей, www.cultofmac.com-ын редактор Линдер Канейтай хийсэн илэн далангүй ярилцлаганд Жобс-той ямар харьцаатай байсан, Apple-ын журам хэрхэн шийдвэрлэгдэж, мөрдөгдөж байсан, Жобс яагаад түүнээс өмнө захирал болоогүй зэрэг олон сонирхолтой түүхийг хүүрнэжээ. Амтархан уншина уу. . .

Л.К: Та “Стив Жобсын аргачлал” гэж дурдаж байсан. Стивын аргачлал гэж юу вэ?

Ж.С: Түүнтэй анх танилцсан цагаас эхлэн Стив чанартай, содон бүтээгдэхүүнд ухаангүй дуртай, ялангуяа техник хангамжийн чиглэлийн бараа сонирхолыг нь их татдаг болохыг анзаарсан. Тэр нэг удаа манайд ирсэн юм. Би хаалганыхаа цоожийг өвөрмөц хийцтэй нугасыг ашиглан хийсэн байсан. Тэр түүнийг сонирхож, надаас цоожны тухай удаан шалгааж билээ. Би аж үйлдвэрлэлийн дизайн чиглэлээр сургууль төгссөн учраас намайг Стивтэй холбож өгдөг цорын ганц зүйл тэр байсан. Компьютерийн тухай огт ярьцгаадаггүй байсан юм. Стив, үргэлж хэрэглэгчдийн эрэлт дээр тулгуурлан ямар нэг зүйл санаачлахыг оролддог бол аж үйлдвэрлэлийн дизайн хэрэглэгчдэд онцгой сэтгэгдэл төрүүлэх шинэ бүтээгдэхүүний загварыг гаргадаг чухал салбар. (Стив Жобс, Жон Скалей) Тэр, компьютер өргөн хэрэглээний бараа болно гэдэгт итгэдэг байсан учраас намайг Apple-д ороход нөлөөлсөн. 1980-аад онд түүний санаа нь үнэхээр итгэмээргүй байсан ч тэр үргэлж л “компьютер дэлхийг бүхэлд нь өөрчилнө”, тэгээд толгой доторх хүрд шиг л ажилладаг болно гэж ярьдаг байлаа. Стивийн аргачлал юугаараа бусад хүмүүсийнхээс өөр байсан бэ гэвэл тэр, хийхээр шийдсэн зүйлдээ биш, хараахан хийгээгүй байсан ч бүтнэ гэж гаргасан чухал шийдвэрүүддээ итгэдэг байсан. Тэр хонгилын үзүүрт гарах гэрэлд итгэдэг хүн. Би Стивийн гэрт очсноо санаж байна. Тэднийд бараг тавилга гэх юм байдаггүй, хананд нь өөрийнх нь хүндэтгэж явдаг Эйнштэйн хөрөг зураг, тиффани ширээний гэрэл, сандал, ор л байдаг. Тэр гэртээ элдэв янзын юм цуглуулж тавих дургүй ч юм авахдаа маш сайн шилж байж авдаг зантай. Apple-ын байранд бүх зүйл ил харагдаж байхаар зохион байгуулагдсан. Албан газар нь хэрэглэгчдын санал, эсвэл аж үйлдвэрлэлийн дизайн, эсвэл системийн дизайн гээд бүх зүйлийг багтаасан өвөрмөц дизайнтайгаар хийгдсэн. Стивийн нүд их гярхай, тэр өвөрмөц, содон шийдлүүдийг андахгүй мэддэг, түүгээр Apple-ыг тохижуулах дуртай. Үүний нэг жишээ Макинтош. Тэр Макинтошийн үйлдвэрийг байгуулахдаа системийг өөрийнхөө хүссэнээр хийсэн. Макинтошийн үйлдвэр бүхэлдээ роботыг хийдэг системтэй бөгөөд бүрэн автоматчилагдсан. 25 жилийн өмнө түүний мөрөөдөж, итгэдэг байсан бүх зүйл одоо биелэлээ олж байгааг хараад би үнэхээр бахархах, гайхах сэтгэл төрдөг. (General Motors-ын захирал Росс Перот)Зөвхөн Макинтошийн үйлдвэрийг үзэхээр General Motors-ын захирал Росс Перот ирж байсан. Бид тэр үйлдвэрийг, эцсийн бүтээгдэхүүнийг шалгах зориулалтаар ашиглалтанд оруулсан ч доторх нь үнэхээр гайхамшигтай болсон юм. Стивийн хийсэн бүтээгдэхүүнүүдийг өнөөдөр харж байхад технологийн салбарт хийхгүй үйлдэл гэж байхгүй болжээ. Үүнийгээ дагаад хэмжээ нь улам жижигсэн, илүү өргөн хэрэглээний, бас хямдхан болсон. Apple-д өөр хийх зүйл алга. Намайг тэнд ажилладаг байхад хүмүүс Apple-ийг “сурталчилгааны агентлаг” гэж ярьдаг байсан нь магтаал биш юм шүү. Өнөөдөр ч гэсэн хүн болгон НР ч тэр, Apple ч тэр, ер нь цахилгаан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг олон компаниуд ч тэгж ярьдаг.

Л.К: Nike сайн аналогитой биш гэж үү?

Ж.С: Магадгүй Nike үүнд ойртож болох юм. Стивийн хамгийн их биширдэг компани Sony. Бид Акио Моритагийнд байнга шахуу айлчилж, Стивийн хийсэн шиг өндөр стандарттай бүтээгдэхүүнүүдийг нь үзэж нүдээ хужирладаг байлаа. Акио Морита нэг өдөр Стив бид хоёр анхны Sony Walkman-ыг бэлэглэсэн юм. Бидний хэн маань ч тийм бүтээгдэхүүнийг өмнө нь үзэж байгаагүй, үйлдвэрлэдэг ч үгүй байсан. Аль 25 жилийн өмнө байсан болохоор Стив үнэхээр их баярласан. Түүнийг аваад Стивийн хийсэн анхны зүйл бол бүх эд ангийг нь салгаад нэг бүрчлэн шалгасан. Учир нь түүнийг хэрхэн бүтээсэн, яаж угсарсан гээд. Түүнийг бишрүүлдэг цорын ганц зүйл бол Sony-гийн үйлдвэр. Биднийг үйлдвэр дээр очиход өөр өнгөтэй ажлын хувцастай хүмүүс угтаж авсан. Тэдний зарим нь улаан, зарим нь ногоон, цэнхэр, гээд ямар хэлтэст ажилладагаас шалтгаалан тийн хувцасладаг. Энэ үнэхээр ухаалаг санаа  бөгөөд үйлдвэрүүд нь ч өөлөх юмгүй. Тэдгээр зүйлс түүнд маш их сэтгэгдэл төрүүлсэн. (Акио Морита)Мас үйлдвэр яг түүн шиг. Бид өнгө өнгийн ажлын хувцас өмсдөггүй ч бидний үзсэн Sony үйлдвэр шиг цэмцгэр, эмх цэгцтэй. Тухайн үед Стивийн үлгэр дууриалал авах дуртай газар нь Sony байсан. Тэр IBM шиг биш Sony шиг л байхыг хүсдэг байв. Тэр бас Майкрософт шиг биш Sony шиг л байхыг хүссэн. Япончууд зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргахдаа үргэлж хамтарсан байдлаар оролцдог. Жишээ нь: Нэг нь санааг олоход, нөгөө нь зааварладаг, эсвэл нөгөө нь санах ойг нь хийдэг байхад бас нөгөө нь техник хангамжийг хийх гэх мэт. Тэд зах зээлд шинэ бүтээгдэхүүн гаргах хүртэл тууштай хамтран ажиллацгаадаг. Тэгж л аналоги үйлдэлтэй цахилгаан бараанууд бий болсон. Хэрвээ зардлаа багасгахыг хүсэж байвал нийлмэл хэсгүүд зардлаа хянах гол түлхүүр болдог. Энэ арга дижитал цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэлд огтхон ч тохирдоггүй. Нэг буруу эхлэчихвэл бүгд буруугаар эргэх аюултай. Тэгэхээр хэрэглэгчийн туршлагаас эхлэх хэрэгтэй. Өнөөдөр сүүлийн 15 жилийн турш Sony-д тохиолдоод байгаа том асуудал бол дижитал цахилгаан үйлдвэрлэл шинээр бий болж байгаа явдал. Тэд үйлдвэрлэлээ бүрэн өөрчлөх хэрэгтэй. Тэгээд Apple шиг iPod хийх хэрэгтэй байсан. Хэрэглэгчдийн туршлага дээр үндэслэсэн Стивийн аргачлалын сонгодог жишээ iPod. Энэ нь нэг төрлийн тасралтгүй үргэлжилэх систем юм.

Л.К: Би Жобсын баатруудын тухай асуумаар байна. Таны ярьснаар Едвин Ланд түүний баатруудын нэг гэсэн байх аа?

Ж.С: Тиймээ, Стив бид хоёр доктор Ландтай уулзаж байснаа санаж байна. Тэр үед Ланд Поларойдын төслөөс гарчихсан Камбриж дахь Чарлз Риверт хувийн лабортараа нээчихсэн байсан. Тэр үдэш үнэхээр мартагдахын аргагүй. Маш том хурлын танхимд, хоосон ширээний ард хамт сууж байхдаа үнэхээр түүнийг биширсэн. Стив, Ланд хоёр ярилцаж байхдаа зөвхөн ширээний гол руу харцгааж байсан. Тэгээд Ланд “Поларойд камер юу хийж чадахыг би мэдэж байгаа. Миний өмнө түүн шиг камер байгаад би хараагүй байсан ч яг бодитоор нь юу болохыг хэлж чадна” гэхэд Стив “Тиймээ би Макинтошийг яг л таны яриад байгаа шиг төсөөлж байсан. Тооны машин хэрэглэдэг хэн нэгнээс ингэж асуусан бол тэд мөн таных шиг хариултыг өгөх байсан даа. Тиймээс би хэрэглэгч дээр суурилсан бүтээгдэхүүн бий болгож тэднээс яг ингэж асуумаар санагддаг” гэсэн юм. Тэр хоёрт хоёуланд нь шинээр бүтээгдэхүүн зохион бүтээх бус шинэ бүтээгдэхүүнийг нээж илрүүлэх чадвар байгааг олж харсан. Тэдний өмнө хэзээ ч харж байгаагүй бүтээгдэхүүнүүд хоёуланг нь баярлуулдаг гэх мэт олон төстэй талууд байлаа. Поларойд, Макинтош хоёр хоёулаа тэднийг баярлуулсан. Стив доктор Ландыг үнэхээр их хүндэтгэдэг, тэр аялал түүнийг бүрэн сэргээсэн юм. Росс Перот Apple дээр хэд хэдэн удаа ирж, Макинтошийн үйлдвэрийг үзэж байсан. Росс системийг санаачлагч бөгөөд тэр электроны дата системийг зохион бүтээсэн хүн. Тэр дэлхийг өөрчлөх хэмжээний аугаа санаанд итгэдэг, Стивийн баатруудын нэг байсан. Акио Морита түүний баатруудын нэг яах аргагүй мөн. Тэр аугаа бүтээгдэхүүнтэй Sony үйлдвэрийг байгуулж, Стивийн бахархах дуртай хүмүүсийн нэг болсон.       

Л.К: Та өөрийнхөө номны удиртгал хэсэгт Apple-ийг “Бүтээгдэхүүний маркетинг хариуцсан компани” болгохыг хүсдэг тухай бичсэн байсан.

Ж.С: Намайг Apple-д орохоос өмнө Стив бид хоёр дотносож найзлах хүртлээ хэдэн сар болсон. Тэр бүтээгдэхүүний талаар сайн мэдлэгтэй хэрнээ  маркетингийн тухай ямар ч мэдлэггүй. Хэрэв тэр ямар нэг зүйлийг чухал гэж үзвэл бие даан оролдсоор байгаад өөрийн болгож авдаг зантай хүн. Энэ чанар түүний сайн талуудын нэг. Би түүнд Pepsi, Cola хоёрын хооронд ялгаатай зүйл огтхон ч байхгүй, харин бидний хувьд 9-өөс 1 гэсэн харьцаатай болохыг ойлгуулсан. Бидний өмнө Pepsi шиг хүмүүсийг амьдралдаа чухал шийдвэрийг гаргахыг ятгах байдаг. Тэгээд бид Pepsi шиг хүмүүст сайхан зангиа хийж өгсөн. Тухайн үеийн хүмүүс хүзүүний зангиаг их эрхэмлэдэг байсан юм. Тэр зангиа нь Pepsi-г гартаа барихдаа байнга хэлдэг шиг “Here’s I want you to see me” гэдэг болсон. Бид нэгэн сонин зүйлийг судалгааны үндсэн дээр ажигласан. Хэрвээ танай гэрийн хөргөгчинд Кола байгаа тохиолдолд, чи ирсэн зочиндоо таглааг нь онгойлгож, шилэн аягатай хамт өмнөх ширээн дээр нь тавьдаг бол Пепсиг хөргөгчнөөсөө аваад гал тогооныхоо өрөөнд шилэн аяганд хийн үлдсэнийг нь буцааж далд хийгээд, зочиндоо ганцхан аягатай пепси өгдөг болохыг мэдсэн юм. Үүний шалтгаан нь хүмүүс пепситэй байгаа тохиолдолд өөрсдийгөө доод зиндааных гэж мэдэрдэгтэй холбоотой. Харин Кокатай бол дээд зиндааных. Ийм ялгаатай зүйл Стивийг маш их баярлуулж компанийхаа бүтээгдэхүүнийг Кола шиг болгоно гэж ярьдаг байсан. Түүнээс хойш бидний ярианы гол сэдэв өөрсдийнхөө бүтээгдэхүүнийг бодит байдалтай хэрхэн уялдуулан, хэрэглэгчдийн хүлээн авах чадварыг дээшлүүлэх вэ гэдэг асуулт болсон юм. Бид РС-г Пепсигийн шинэ үе гэж нэрлэдэгтэй адил зах зээлд дэлгэрүүлж чадсан. Одоо 60 хүрч байгаа доктор Маргарит Мийдийн лекцинд бид сууж, зах зээлд шинэ бүтээгдэхүүнийг танилцуулахдаа дундаж давхаргынхны хэрэгцээ хамгаас чухал болохыг ойлгосон. Бид тэднийг “baby boomers буюу амжиргаа нь дээшилж буй ядуучууд” гэж нэрлэдэг. Тэдний тоо, баян, ядуу хоёр давхаргынхаас хэд дахин их. Тэд дуртайи үедээ гадагшаа гарч, дуртай зүйлээ худалдаж авдаг. Пепси шинэ үеийнхэн зүгээр ундаа гэхээс тэр дундаж давхаргынхны сэтгэл зүйд нөлөөлөх замаар олонд танил болсон. Харин Кола үргэлж ундаа гэдэгт анхаарал хандуулдаг. Бид хүмүүст дугуй унах, усан дээр гулгах, цаасан шувуу нисгэх, моторгүй онгоцоор нисэхтэй адил өөр зүйл гэдгийг ойлгуулахыг хичээсэн. Биднийг ийнхүү сурталчилж эхлэх үед өнгөт зурагт ид дэлгэрч байсан нь үнэхээр завшаантай хэрэг болсон. Түүнчлэн манайх  амьдралын хэв маягийг сурталчилсан анхны компани болсон түүхтэй. Пепси ч мөн адил. Тэр үеийн өнгөт зурагтууд удалгүй 19 инчийн өргөн дэлгэцтэй болоход сурталчилгаагаа түүнд зориулж хийлгэхээр Hollywood-ын нэртэй кино найруулагч нарыг хөлслөн 60 секундын кино хийлгэсэн юм. Пепсигийн энэ шийдэл тухайн үедээ №1 сурталчилгаа болж билээ. Стивд энэ санаа таалагдсан. Бид Мак-ийг зах зээлд гаргахдаа өдөр тутмын амьдралдаа өргөн хэрэглэж болох талаас нь үйлчлүүлэгчдэд таниулах гэж их ч хичээсэн, хичээсэн маань ч амжилттай болсон. Гэсэн ч бүтээгдэхүүний борлуулалт муу хэвээр байсан. Бүтээгдэхүүний технологи хэрэглэгчдийн хэрэгцээн дээр бүрэн үндэслэсэн ч сайн байгаагүйн учрыг бид дараа нь олсон юм. Хэрэглэгчдэд хар өнгөтэй манай бүтээгдэхүүн хүүхдийн тоглоом шиг харагддаг болохыг мэдсэн. Бид юу ч хийж чадаагүй. Харин манай технологи үнэхээр хүчирхэг болсон байлаа. Apple, өнөөдөр амьдралд ойрхон сурталчилгаа хийдгээрээ мөн алдартай. Залуу үеийнхэн iPod-ийг хэрэглээгээ болгох нь улам нэмэгдсэн. Стивийн хамгийн бахархууштай тал нь хийж байгаа зүйлийнхээ цаана гартал, технологиос эхлээд загвар хүртэл бүгдийг цогцоор нь шийдэхийг хүсдэг шаргуу зан. Түүх ярья. Миний найз нарын нэг Apple, Майкрософтын уулзалтан дээр ирсэн юм. Өнгөрсөн жил болсон. Тэр Apple-ын борлуулагч нарын нэг. Эхлээд Apple-ын уулзалтанд оролцлоо. Уулзалтан дээр дизайнерууд эхлээд танхимд орж ирсэн. Учир нь дизайнерууд компанийн хамгийн хүндтэй хүмүүс байдаг. Дизайнерууд Стивд тайлангаа өгдөгийг бүгд мэддэг. Захиралдаа, дизайнерууд нь ажлаа тайлагнадаг уламжлал зөвхөн Apple дээр байдаг.  Хурал дуусаад Майкрософтын хуралд тэр өдрийнхөө орой нь оролцсон. Танхимд цугларсан хүн болгон дор дорноо бие биентэйгээ ярилцаж, дизайнерууд ч эхлэж танхимд орж ирсэнгүй. Хурлын танхим тэр чигтээ замбараагүй, эмх цэгцгүй болж эхлэсэн. Түүний эргэн тойронд байсан хүмүүс өөр өөр зүйл яриад их л ядрааж. Тэндхийн хурлын уур амьсгал маш энгийн хэрнээ сэтгэлд нь хүрэхээр байгаагүй гэсэн. Стив бол системийн дизайнер. Тэр нарийн төвөгтэй зүйлийг хялбаршуулах дуртай нэгэн. Хэрвээ чамд энэ хамаатай биш бол түүнээс гарах үр дүн мөн хамаатай биш болдог. Маш олон компаниуд ийм энгийн алдаа олон гаргадаг болохыг мэдээд би үнэхээр их гайхсан. Майкрософтын Zunes-ыг аваад үзье. Майкрософт, Zunes-ыг зах зээлд гаргах үед хүмүүс түүний загвараас аль хэдийнэ уйдчихсан байсан юм. Тэгээд ч Zunes удалгүй зах зээлээс арчигдсан. Үүнтэй адил дэлгүүрт дандаа ногоо зараад эхлэвэл хүмүүс тэр дэлгүүрийн хажуугаар гарахаас ч дургүй нь хүрнэ биз дээ. Майкрософтын ажилчид үнэхээр оюунлаг хүмүүс гэдэгт итгэдэг ч тэдэнд өөр филисофи үйлчлээд байх шиг. Майкрософтийг домог болгосон филисофи нь бусдаас өрсөж ямар нэг зүйл хийгээд түүнийхээ алдааг дараа нь засах. Стив үүнийг хэзээ ч зөвшөөрч чадахгүй, хийх ч үгүй. Тэр, бүтээгдэхүүнээ төгс болтол хэзээ ч гаргаж дэлгэхгүй.                 

Л.К: Энэ нь зарим хүмүүсийг түүнд шунахад хүргэдэг байх. Таныг тэгтэл нь татаж байсан зүйл бий юу? 

Ж.С: Өөрийнхөө зөв гэж бодож байгаа хүмүүс ямар нэг зүйлд сэтгэлээсээ донтох нь тийм ч муу зүйл биш. Өнгөрснөө эргээд харахад би тэнд захирлаар ажилласан маань нэг талаар алдаа болсон. Стив надад захирал болохыг санал болгосон анхны хүн биш байсан. Тэр өөрөө захирал болохыг хүссэн ч удирдлага нь түүнийг 25, 26-тай залуухан, захирал болоход бэлэн биш гэж үзсэн юм. Тэд өндөр технологинйн салбаруудаас захирал болох хүнийг хайсаар, Apple-д хувьцаа эзэмшдэг Дэвид Рокфеллер дээр бараг тохирчихсон байсан. Дараа нь Жерри Роучийн хэлснээр технологийн салбараас өөр салбарт ажиллаж байсан хүнээр захирал хийлгэх нь дээр гэж шийдээд намайг ажилд урьсан юм. Би тэнд анх ажилд орохдоо компьютерийн талаар ямар ч мэдлэггүй төдийгүй, төсөөлөл ч үгүй байсан. Үүний цаад санаа нь Стив технологийн талын хүн, би маркетингийн талынх байсан болохоор биднийг хамтарч ажиллавал яг тохирно гэж тооцоолсных. Бид удирдлагаас нь “Стив захирал болохыг хүсэж байхад би яагаад заавал захирал болох ёстой юм бэ?” гэж асуухад чи өөрийнхөө, тэр өөрийнхөө ажлыг хийгээд явахад болно гэж билээ. Тэр үед Стив удирдах зөвлөлийн тэргүүн, компанийн хувьцааны томоохон хэсгийг эзэмшигч, Макинтошийг зах зээлд нэвтрүүлсэн мундаг хүн. Тэгээд миний удирдлаганд ажиллана гэхэд санаанд буухгүй байж билээ. Тэр үед Apple-д ямар ч эрх мэдэлтэй хүн байсан хэн нэгэн хүний удирдлаганд ажиллах л бол яс ажилладаг сайхан уламжлал тогтчихсон, одоо ч тийм байгаа. Харин Стив ажлаасаа халагдах болсон шалтгаан нь түүнд дахин шинэ бүтээгдэхүүн гаргахад удирдлага хэтэрхий их зардалтай хэмээн үзэж татгалзсан хэрэг. Намайг захирал болж, Стив явснаас хойш бид IBM, Motorola, PowerPC-тэй хамтран ажиллахыг хичээсэн ч талаар болж, удалгүй 11 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн юм. Тэр үед би Apple-д ажиллаад аль хэдийнэ 10 жил болчихсон, тэндээс явахыг хүсдэг байсан. Энэ тухайгаа удирдлагад хэлэхэд тэд компаниа зарахаар шийдээд 1993 онд Apple-ийг зарахаар AT&T-ээс эхлээд  IBM хүртэл том гэсэн бүх компанид санал тавьсан ч тэд худалдаж авахаас татгалзсан. Эцэст нь би аргаа бараад удирдлагатай уулзан “Стив технологиос эхлээд компанийн бүхий л үйл ажиллагааг бид нараас илүү мэддэг. Түүнийг буцааж компанидаа авья” гэдэг санал тавиж, тэд ч зөвшөөрсөн. Apple-ийг түүнээс өөр аврах хүн байхгүй байсан нь тодорхой. Стив буцаж ирснээр Apple түүхэнд байхгүй амжилт гарган, өнөөдрийн түвшинд хүрсэн. 

Л.К: Хүмүүсийн ярих нь Ньютонд, таны төслийн ажлыг албаар нураасан гэдэг. Тэр үүнийг өшөө авах зорилгоор хийсэн байж болох уу? 

Ж.С: Магадгүй. Тэр надтай яриагүй болохоор би сайн мэдэхгүй байна.
« Last Edit: 2013.03.15 18:16 by serdaram »

Offline Э.Цэвэлмаа

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
  • Head to know,Heart to feel,Hand to serve.
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #11 on: 2013.03.18 16:09 »
Сайна байцгаана уу.Би энэ номыг эгчээсээ аваад уншиж байгаа.Их суралцмаар ном байна лээ.Унших тусам1 удаа уншаад өнгөрөхгүй худалдаж аваад ширээнийхээ номыг болгох хэрэгтэй ном байна гэж бодож байгаа.Та бүхэн ч гэсэн өөрсдийн оюун ухаандаа хөрөнгө оруулалт хийгээд энэхүү номыг худалдаж аваарай гэж зөвлөмөөр байна. ;)

Offline Vision

  • Гацуурхан
  • *
  • Posts: 14
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #12 on: 2013.04.02 01:51 »
Заа нэг ийм зүйл байна аа даанч англи хэлээр юм гэхдээ татаж аваад бага багаар орчуулаад байвал а.хэл сайжрах байхаа татаад аваарай хүмүүсээ.

  Steve Jobs PDF
[/b]

http://www.mediafire.com/download.php?45jhabr96x5m04z

Offline Solongo.G

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
  • өдөр бүрийг инээмсэглэн угтах дуртай
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #13 on: 2013.04.02 23:33 »
apple-1 загварын комьпютер. Сонирхолтой л юм
http://www.businessnews.mn/read-coffee/1596/stiv_jobs_alim_hazsan_hun

Offline purevjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #14 on: 2013.04.10 23:16 »

Offline purevjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #15 on: 2013.04.13 23:15 »
...Тухайн үед Жобсынхон амьдардаг байсан хорооллыг Жозеф Айклерын компани барьжээ. Жирийн америк хүн бүрийг орчин үеийн, энгийн хийцтэй сууцаар хангах бодлогоос санаа авсан Айклер таазнаас шал хүрсэн шилэн ханатай, нуруу моднууд нь ил задгай харагддаг, зай талбай ихтэй, хямд төсөр сууцнууд барьжээ.
Нэгэн удаа хорооллын дурдуур Жобстой алхаж явахад " Тухайн үед Айклер их мундаг хүн байж. байшингууд нь хямд мөртлөө чанартай, ухаалаг шийдэлтэй байсан. Тэд орлого багатай хүмүүст зориулж энгийн, авсаархан хийцийг бий болгосон. Шалнаасаа үлээж халдаг зэрэг жижиг сажиг мөртлөө чучухал зүйлсийг бий болгосон. Хүүхэд байхад дээр нь ширдэг дэвсээд хэвтэхэд доороосоо төөнөөд сайхан байдаг сан" хэмээн дурсамжаасаа хуваалцсан юм.
Манай ийм бусдийг бодох сэтгэл дутаад байх шиг санагддагаа. Нүглийн нүдийг гурилаар хуурна гэдэг шиг л байх юм даа.

Sevjidmaa

  • Guest
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #16 on: 2013.04.21 01:26 »
« Last Edit: 2013.04.21 01:29 by Sevjidmaa »

Offline Civilian77

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 35
  • Айвал бүү хий,хийвэл бүү Ай
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #17 on: 2013.05.08 02:01 »
http://gaval.net/2012/02/18/igenius-how-steve-jobs-changed-the-world-shuud-1199zeh.html

Гарсан он: 2011
Орон: АНУ
Төрөл: Баримтат, эрдэм шинжилгээ
Үргэлжлэх хугацаа: 00:42:32
Хэл: Англи

Hosted by Adam Savage and Jamie Hyneman, the one-hour documentary features interviews with luminaries from tech, media and entertainment. Steve Jobs was a creative and technological visionary who quite simply changed society as we know it. As co-founder and CEO of Apple Computer, Jobs ushered in personal computing to the masses, which in turn led to new innovations which completely changed our way of life - from how we do our work, to the way we watch movies, listen to music and interact socially. On Sunday, October 16 at 8 p.m. ET/PT - sharing a World Premiere Simulcast with Discovery Channel U.S. - Discovery Channel Canada presents iGENIUS: HOW STEVE JOBS CHANGED THE WORLD, a one-hour documentary that celebrates these innovations.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: СТЕВ ЖОБС-ыг эндээс
« Reply #18 on: 2014.02.05 15:00 »
энэ номын хэрэгцээ үнэ цэнээ алдаагүй хэвээрээ л байна