4-р баг буюу "Univision" багын гишүүн байна. Юуны түрүүнд өөрт төрж буй сэтгэгдлээ хэлмээр санагдаж байна. Өнөөдөр манай баг бусдаас илүү байж үнэхээр чадсангүй. Үүнд багаараа бид хангалттай нэгдэж чадаагүй, идэвхгүй байсантай ч холбоотой байх. Миний идэвхи гаргаагүйд ч бас уучлаарай. Бусад багаас илүү гарч чадаагүйдээ үнэхээр шар, уур 2 зэрэг хүрч байна. Ингээд асуултандаа хариулъя:
1. Утсаар холбогдож уулзацгаасан. 2 удаа, эхнийх дээр нь очиж чадаагүй. 2 дахь дээр очиход компаниа сольсон байсан. Уулзсан ч гэсэн бараг юу ч хийж, ямар ч шийдвэрт хүрч чадаагүй. Ингээд 4 дэхэд аз болж манай нэг гишүүн presentation бэлдээд ирсэн байсныг хэн нь юу ярихаа мэдэхгүй байж байгаад л цаг нь тулаад ярьцгаалаа бид хэд
2. Шинэ санаа дэвшүүлж, ингэе тэгье гэж идэвхтэй байх тал дээр манайхан жаахан муу юм шиг санагдсан. Яагаад ч юм нэг л гоё баг болж чадахгүй л байна. Гэхдээ цаашдын 2 тэмцээнд сайн байцгаах байхаа бид нар.
3. Сайн тал нь гэвэл яахавдээ даалгавраа хурдан шуурхай, олон ургальчаар хийх л юмуу даа. Өөр зөндөө л зүйл байгаа. Бүгдийг нь тоочих гэхээр залхуу хүрч байна. :p
4. Муу тал гэвэл өөрийхөө санасан бодсоноор 100% хийж чадахгүй. Бас бие биедээ найдчихдаг талтай юм уу даа.
-За тэгээд дараачийн баг хуваарилалтанд битгий л нэг үйлсгүй, идэвхигүй гаруудтай хувиарлагдчаасай!!!!!!!!!!!!!!!!
Эсвал саналаараа хуваагдацгаавал яасан юм бэ?
гэсэн санал байна. Тэгвэл өрсөлдөөн идэвхи гээд олон зүйл сайжрах болов уу гэж бодож байна...