Өнөөдөр Д.Сайнбаяр гэж хүнийг 2цаг гаруй харж, сонсож суухад атаархах, бахархах, гутрах, зоригжох гээд янз янз боллоо. Аливаа зүйлээс авахын аваад хаяхын хаядаг байх хэрэгтэй шүү дээ. Баабар ах хэлсэн байдаг ДОРИ ... гээд номондоо тархи хогын сав биш... 3 зүйл ҮНЭНХҮҮ үнэн байлаа
1.Фэйсбүүк бол цагийн гарз.
2.Та нарт боломж үнэхээр одоо ч нээлттэй байна
3.Тэд бол Бид, Элбэг дорж Батүүл 20 жилийн дараа өнхөрөөд өгнө харин Монгол улсыг та нар л удирдаж явах болно.
Харин надад наалдаж үлдсэн, би хүлээж авсан 3 зүйл байлаа.
1.Гэр бүл төлөвлөлт
2.Одоо ажилж, хөдөлмөрлөж байгаа ч гэсэн тэр нь үнэхээр хангалтгүй юм байна гэдгийг
3.Хүнд нэг муухай чанар байдаг юм байна л даа АТААРХАХ харин энэ зүйл намайг хүчирхэг болгодог юм байна. (зорилго, мөрөөдлөө цаг үргэлж боддог бол аяандаа чи тийшээ хөтлөгдөнө).
Дээр нь нэмээд хэлэхэд тэр ОЛУУЛАА.МН гээд байгаа нөхөр амжилт олохгүй гэж бодлоо зүүлд бодоод байхад. Цаана чин Фэйсбүүк байхад МОНГОЛ ФБээр яадаг юм бэ ? Хайран 2 3 н жил. Магадгүй амжилтаа байг гэхэд алдагдлаа нөхөх арга нь тэр яриад байгаа ОЮУТНУУДЫГ ХҮЧЭЭР нэгтгэх ?...! Яагаав багш хэлсэн шүү дээ (Мэргэжлийн загасчний хажууд юугаач мэдэхгүй бацаан уурга бариад зогсоод байхтай агаар 1 бус уу /?...