Өнөөдөр баярын өмнөх настер гээд та нар тогтворгүй, би баахан юм төлөвлөөд ярьсан зүйлдээ төөрөлдөөд, зэрэгцээ ярианд бухимдаад баахан будлиу байсаар хичээл ХҮНД байлаа. Та нарын НҮД, БИЕ-ийн байдал надад шууд мотиваци өгдөг учраас ХИЧЭЭЛИЙН СЭТГЭЛ САНАА та нараас шууд шалтгаалахымдаа
Семинарын бэлтгэл их муу байлаа. Би та нарыг баг болгоод, хэнхэглэн хэнхэглэн нөхөн оруулаад байгаагийн учир нь БАГИЙН ТОГЛОЛТ. Заавал багт орох ёстой. Ганцаараа хичээл хийгээд онцсайн авах нь чухал биш шүү дээ. Багийн гишүүн бүр үүрэг хариуцлагатай байгаасай даа гэж...
Дараагийн семинарын даалгавар: Хамгийн их ажлын элемент хийдэг ҮЙЛЧЛЭГЧ, ХАМГААЛАЛТЫН АЖИЛТАН нар дээр ажиллах. Үүнд:
1. Ажлын байрны тодорхойлолт. Хамгийн онцлог чухлыг тайлбарлан ярих.
2. Ажлын норм хэмжээ
3. Ажилтанд ямар чадвар чухал, түүнийг яаж хөгжүүлэх боломж
4. Ажлын байрны сэтгэл ханамж, каръерын төлөвлөлт
5. Хэрэглэгддэг багаж, техник хэрэгсэл, технологийн дэвшил
6. Үүрэг хариуцлага.