За одоо бидний дунд хагарал, хэрүүл, зарим тохиолдолд уйлаан майлаан болох цаг маань ирлээ дээ. Бид халуун намраар ГЭРЭЭ байгуулсан. Би гэрээгээ л баримталсан. Тэгээд та нар цагийн юмыг нь цагт нь хийдэггүй болохоор ийм асуудал гарлаа. Миний алдаа гэвэл би та нарыг ухамсараар чинь хийлгэх гэж шаардлага тавиагүйд байгаа юм. Дүнг ингэж гаргалаа.
1. ИРЦ - 10 оноо. Олон таслалттай хүүхдүүдээс таслалт бүрээс 1 оноо хаслаа. Таслаагүй хүүхдэд 15 оноо нэмж өгч байгаа.
2. ЯВЦЫН ДҮН - 15 оноо. Семинар бүрдээр дүн тавьсан. Зарим тохиолдолд ихэнх нь МУУ авсныг бараг тооцоогүй.
3. ЭССЕ - 15 оноо. Би 86 эссе уншаад цөөхөн хэдэд нь 10 оноо тавьсан. Та бүхэн ЭССЕ гэдэг хичээлийг үндсэнд бүхлээр нь мартсан байна. Яг жинхэнэ сэтгэлээсээ, бичье гэж бичсэн ЭССЕ бол шинэхэн ТАЛХ, эсвэл КОФЕ шиг сайхан үнэртэй байдаг. Би ийм ЭССЕ энэ жил уншсангүй.
4. ВИКИ-д мэдээлэл оруулах - 20 оноо. Үүнийг бараг гурилдсандаа. Дараа жил ийм даалгавар өгөхдөө та нарын оруулсан мэдээллээс ичээрэй гэж хэлмээр санагдлаа. Бас л миний буруу. Би 3 сарын хугацаанд ердөө ганцхан л мэдээлэл оруулах даалгавар өгсөн. Ердөө ганцхан шүү. Харин Сериккуль бол ГООД байсаан байсан.
5. Коммент бичсэн бичлэгийн чанар - 10 оноо.
ТЕСТ - 5 оноо байсан. ҮҮнийг больсон.
ХОЙШДОО ТА НАР НАМАЙГ БИТГИЙ СОНГО гэж дүү нартаа хэлээрэй. БИ ТА НАРТ ДЭЛХИЙН СТАНДАРТАД ДӨХСӨН ЛЕКЦ УНШИХЫГ ХИЧЭЭСЭН. ТА НАРЫН УХАМСРААР ХИЧЭЭЛЭЭ ЯВУУЛАХЫГ ОРОЛДЛОО. БАГА Ч ГЭСЭН ЗҮЙЛ ОЙЛГУУЛАХЫГ ОРОЛДЛОО. ОЙЛГОСОН БОЛ БАЯРЛАЛАА. БИ ХИЧЭЭЛЭЭ ХАЛТУУРДАЛГҮЙ ОРСООН. ДҮН НАДААС БИТГИЙ ГУЙЖ ШАНАЛГААРАЙ.ОДОО БИД НАР НАЙЗУУД БОЛЛОО. 9-12 сар хүртэл бидний харилцаа ямар байсан тэр чигээрээ байхыг хүсэж байна. НАЙЗУУДАА
