КТМС дээр 4 дэхь жилдээ уламжлал болж зохион байгуулагдаж байгаа 16-р долоо хоног ПАРТИ 12 сарын 12-ны 15 цагт КТМС-ийн 130 - лекцийн танхимд болно. Дахин сануулахад бид яг цагтаа эхлэнэ.
Зорилго: Түүхийн хичээлийн семинарын уриа аль семинарын групп-т биелэгдснийг шалгаруулах, Оюутнуудын 16-р долоо хоногийн "асар их ачаалал, стрессийг" түр ч атугай тайлах.
Үзэгчид: Хэнч орж ирж болно. ТАХ - 100 төгрөг. 100 төгрөгтэй явснаас 100 минут хөгжилтэй инээцгээ
Хэн Оролцох: 1 - 6, 3 - 5, 4 - 3, 4 - 4 гэсэн семинарын группынхэн.
Партийн үйл явц:
1. Семинарын ангиудын бие биендээ амжилт хүсэж мэндчилгээ дэвшүүлэх. Төлөөлөл оролцохгүй. Семинарын ангиараа нийтээрээ оролцоно. 1 - 5 оноо.
1а. Семинарын ангийнхны ирц 1 - 5 оноо. 3-ны 1 нь ирсэн бол хасах оноо өгнө.
2. Семинарын ангиас ямар нэг авъяаслаг, ямар нэг сонирхолтой зүйлийг үзүүлэх, харуулах. Энэ нь юу ч байж болно. Олуулаа үүнд оролцох тусмаа өндөр оноо авна. 1 - 5 оноо
3. Хөтлөгчийн зүгээс зохион байгуулах 3 тэмцээн. Энэ тэмцээн ямар ч тэмцээн байж магадгүй. Хэн ч ПАРТИ эхлэхээс өмнө ийм тэмцээний санаа надад хэлж болно. Хамгийн сонирхолтой, хамгийн өвөрмөц, инээд хөгжөөнтэй атлаа оролцогчдод төвөг бага учруулах тэмцээн байх ёстой.
4. Парти-гийн хамгийн хамгийн шалгаруулалт: Хөтлөгч семинарын ангиудаас хамгийн, хамгийн юуг ч шалгаруулж оноо өгч болно. Хамгийн сайн зохион байгуулалттай анги - 5 оноо, Хамгийн сайн цаг барьсан анги - 5 оноо ямар ч байсан өгнө. Эсрэг багт нь -5 онооны торгууль өгнө гэдгийг урьдчлаад сануулж байна.
Тэмцээн уралдааны дундуур КТМС-ийн авъяаслаг залуус урлаг, спортын гайхамшигийг үзүүлэх болно.
Партины шагнал: Олуулаа хол явж чадсан семинарын ангийнханд ангиар нь авсан оноон дээр нь 10 оноо нэмэх болно.
Шилдэг оролцогч нарт зохион байгуулагчийн гарын бэлэг.
Үргэлжлэх хугацаа: Яг 100 минут