энд миний бичсэн зүйлийг залхууралгүй уншаад санал бодлоо хувалцаарай.
миний сүүлд олж мэдсэнээр улаан баатарт минь мэндэлж буй хүүхдүүдээс нилээдгүй хэд нй гажигтай төрсөн гэнэ. энэ юунаас болоод вэ ? энэ бол мэдээж утаа. хэн ч маргахгүй байх улаан баатар хот монгол улсын нийслэл бас 70 % нь гэр хороолол. тэдний 1 % нь цахилгаан халаалт хэрэглэдэг байх. жил ирэх тутан хөдөө орон нутгаас оюутан залуус үй олноороо энд нүүж ирж байгаа бөгөөд тэр болгон байранд ороод байдаггүй хөдөөнөөс ирээд төгссөн оюутан улаанбаатрын хаа нэгтээ гэр хороололд амьдралаа эхэлж байгаа. энэ жил ирэх тусам улаанбааатрын утаа ихэснэ гэсэн үг юм лдаа.
утаа ихсэх тутамд чиний бие хордож элдэв өвчинөөр өвчилж байгаа. би хувьдаа бодохдоо ойрын хэдэн жилээ гэр бүлээ аваад гадаад улсын иргэн болно гэсэн бодолтой байдаг нуулгүй хэлж байгаа юм шүү. учир нь гадаадад монгол шиг ганцхан нийслэл хотдоо соёлын газрууд нь байдаггүй бүхий л улсын газар нутаг даяар тархсан учраас хүн амь олноороо бөөгнөрөөд байх нь бага. 2 дугаарт тэд нүүрсний хэрэглээ хамаагүй бага тэнд монгол шиг хүйтэрдэггүй шүү дээ. тэнд хамаагүй илүү эрүүл орчинд нэгэн хэв маягт баригдахгүйгээр амьдарж ажиллаж болоох юм шиг санагддаг юм.та нар надаас асуумаар байгаа байх чи яагаад монголдоо амьдараад ажиллаад монголоо энэ гамшигаас салгаж болохгүй байгаа юм бэ? гэж. би хариулий би одоо 20 дөхөж явна надад өөрийн амьдралын төлөвлөгөө бий 30 наснаасаа өмнө гэр бүлтэй болно гэж. би хичнээн хичээгээд яг одооноос гэр хороололыг нүүрс түлдэггүй болгоё гээд дорвитой арга хэмжээ авхад энэ нь үр дүнгээ 20-30 жилийн дараа өгж монгол үрс эрүүл өсөж торних орчин нь бүрдэнэ шүү дээ. энэ их гэр хорооллыг 5 жилийн дотор хөгжингүй хувийн орон сууц болгох боломж үгүй шүү дээ.тэнгэрээс мөнгө тоолж баршгүй олноороо унаад ирдэггүй л юм бол. тиймээс залуус минь би та нарт байгаа 2 хон сонголтыг хэлэх гэж байна эхний сонголт бол монголдоо амьдарж эрүүл бусаар насаа өнгөрөө. хоёр дахь сонголт бол одооноос гадаад улсад эрүүл амьдрахын төлөө хичээ. энэнээс өөр сонголт байвал надад ч бас хэлж өгөөч