Дэлхийн дулаарал, Цөлжилт, Орчин үеийн цаг агаарын байдал нь бидний үйл хөдлөл, ухамсараас үүдсэн зүйлс. Green life style буюу Ухаалаг амьдралын алхмыг сонгосноор бидний ирээдүй, хойч үе гэгээлэг, эрүүл энх, тайван байх болно. Би болон бид сурагч байхдаа зун болгон мод тарьж, нийтийн хог цэвэрлэгээнд явж байгалиа жаахан ч болтугай цэвэрлэж байсан. Энийг жил болгон хэвшүүлж, хүн болгоныг мод тарихад уриалж, бас бус зүйлийг оюун ухаанд нь суулгаж өгвөл эх дэлхий, эх нутаг минь жаахан ч болтугай сайхан цэцэглэнэ.