Үдшийн мэнд, 3-5ийн Б.Золзаяа байна. Хэрвээ би Чингис хаантай уулзвал "Та хамгийн анх Бэгтэрийг хөнөөхөд таньд ямар мэдрэмж төрсөн бэ, дараа нь ямар нэг байдлаар харамссан уу?", бас хүн болгон л алддаг юм чинь Чингис хааны өөрийнх нь харамсч явдаг хамгийн том алдаа?, Чингис хаан хүнийг маш сайн таньж чаддаг байсан гэдэг тийм болохоор хүнийг яаж сайн таних талаар, Монгол орон дахин хүчирхэг болохын тулд яах ёстой, Бөртэ хатаны ямар зан чанарт нь хамгийн их дуртай байсан талаар гээд зөндөө юм асуунаа өө нээрээ тэгээд эцэст нь та өөрийгөө хаана оршуул гэж хэлсэн юм бэ гэж заавал асууна.