Author Topic: ПҮРЭВ гараг. 3-р цаг 209-ийн ҮЛГЭР  (Read 50258 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ  Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ


Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.
« Last Edit: 2012.11.08 11:05 by serdaram »

Offline B.Gantsooj

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 39
Олон жил өнгөрч  амар тайван амьдарч байсан Их Монгол улсад гай барцад тохиолдон удирдан залж байсан эзэн Чингис хаан нас барав.

Offline Tushgee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
Түүнийг нас барснаас хойш , Хар хорум хотоос холгүйхэн орших нэгэн ядуу малчны гэрт нэгэн хүү төржэй. Тэр хүү нүдэндээ галтай нүүрэндээ цогтой жинхэн баатар эрийн шинжийг агуулсан хүү байжэй.

Offline Tso

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 33
  • fun guys.
    • ts_tsoodol@yahoo.com
Тэрхүү улмаар өсөж томроод Их Монгол улсыг сайн сайхан  болгож ирээдүйн их гүрэн болгох хувъ заяа байсан аж.
Tsoodol

Offline Sainbayar

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Гэтэл тэрхүү эцэг эхээсээ хаягдан төөрч улмаар нэгэн ядуу айлд очжээ

Offline Batkhishig

  • Гацуурхан
  • *
  • Posts: 28
Хүүг төрсөн шөнө Хархорумаас холгүйхэн нэгэн газарт гэв гэнэтхэн аянга цахилгаан нижигнэн хурц гэрэл цацарч их дуу чимээ гарав. Гэрэл цахилгаан чимээ шуугиан намжсаны дараа хээр талд нэгэн нүцгэн эр завилан суух ажгуу. Хүүг устгуулахаар ирээдүйгээс илгээсэн робот ирсэн нь тэр байлаа. 

Offline misheel0301

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
Тэр робот нь ирэдүйн Xятад улсаас ирсэн богоод..

Offline Batkhishig

  • Гацуурхан
  • *
  • Posts: 28
цорын ганц SC2200 загварын робот юм. (Separatist China үгийн товчлол, 2200 оноос ирсэн) SC2200 нь олон зуун жилийн турш Их монголын эрхшээлд байсан Хятадын Өөртөө Засах Ороны салан тусгаарлагч нууц бүлэглэлийн олон жилийн судалгаа туршилтын үр дүнд бүтсэн хамгийн сүүлийн үеийн робот байлаа.

Offline Batkhishig

  • Гацуурхан
  • *
  • Posts: 28
Хүүгийн алдрыг Эсэнбэрх хэмээх ажгуу. Эсэнбэрхийг мэндлэхээс 3 сарын өмнө эцгийнх нь өргөөд үл таних бөө заларчээ. Бөө Эсэнбэрхийг бага балчир насандаа албин чөтгөрийн гарт хорлогдоно хэмээгээд хэрэв ирэх аюулыг гэтэлж чадваас идэр залуу насандаа Их Монгол гүрэний эзэн хааны итгэлт анд хийгээд суут жанжин болох жамтай гэв.

Offline Batkhishig

  • Гацуурхан
  • *
  • Posts: 28
Иймийн учир Эсэнбэрхийн эцэг эх бөөгийн өгүүлсэн албин чөтгөрийг төөрөгдүүлэхийн тулд хүүгээ төрсөн даруйд ядуу айлд өргүүлсэн нь тэр байлаа. SC2200 эл учрыг үл мэдэх тул зааврын дагуу Эсэнбэрхийн гэрийн зүг хөдлөв. Явах замдаа адуугаа манан хонож буй адуучин эртэй зүүрмэглэн хэвтэхэд нь таарчээ. SC2200 баруун гараа илд болгон хувиргаж адуучин эрийн толгойг тас цавчин хөнөөгөөд дээл хувцасыг авч өмсөв. Үүр цайхын алдад SC2200 Эсэнбэрхийн төрүүлсэн эцэг эхийн гэрийн гадаа ирлээ...


Offline Tushgee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
SC2200 Эсэнбэрхийн гэрийн гадаа ирээд ядуу гуйлгачны дүрд хувиран гэрт орж гэрэл гялбах мэт гэрэлт илдээр гэрт байсан Эсэнбэрхийн 3 настай бяцхан дүүгээс бусад бүх хүнийг нүд эрэмхийн дотор устгажэй. Робот бяцхан хүүг шинжилж үзвээс Эсэнбэрхийн бүхийл шинжийг агуулж байсан тул андууран түүнийг бүрэлгэн хороож даалгавар биелэгдлээ хэмээн өөрийн цаг хугацааруу буцан явжэй.

Offline tgldr0511

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
Бөө болон эцгийн мэргэн ухааны ачаар аврагдсан Эсэнбэрх энэхүү эмгэнэлт явдлыг дуулан үтэр түргэн очтол цусаар будагдсан цагаан гэрээ харан балмагдав. Дотор ороод үзтэл хамгаас хайртай дүү Балданнамжил нь эцэг, эхтэй нь хамт сийчигдэн хэд хэдэн хэсэг болсон байжээ. Энэхүү үзэгдлийг харсан өдгөө 17 настай Эсэнбэрх маань арай ч бөөлжчихсөнгүй. Гэрээс гаран уулыг цуурайдтал хэд хашгичин сэтгэлээ бага ч болов онгойлгов.

Хэдэн хомын дараа Эсэнбэрхийн балмагдсан байдал нь аажмаар уур хилэгнэл, өшөө хонзон болж хувиран ухаангүйгээр морио унаад Урд зүг рүү мордлоо. Уулын оройд гараад хармагц Баруун талд хар үүл цугларч аянга цахилч байхыг анзааран энгэртээ авч явдаг дурангаараа хартал, нэгэн цусанд будагдсан улаан дээл өмссөн хүн байхыг харангуут "Аа чи муу энд байсан вий" хэмээн ухасхийн өөдөөс нь давхилаа.

Хөөн дөхөөд очтол SC2200 утаа мананд далд орон харагдаахаа болилоо. Үл мэдэгдэх дайсны хүчийг мэдэхгүй атал дайхан орсон Эсэнбэрх маань аянгад цохиулан ухаан алдав. Хичнээн цаг болсныг бүү мэд. Эсэнбэрх гэнэт сэртэл тэр өөрийн үл мэдэх учир битүүлэг орчинд ирснээ анзаарав...

Offline B.Gantsooj

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 39
Тэрээр 2012 онд ирсэн байлаа. Цэлгэр тал нь байшингуудаар хүрээлэгдэж, Цэвэр агаар нь утаа угаараар солигдож, Уул толгод нь халзран ямар ч модгүй байхыг хараад сэтгэл санаагаар их л унан сууж байхад нэгэн улаач бүсгүй иржээ. Тэрээр улаач бүсгүйн зүүдэнд орж ирсэн Эсэнбэрх хөвгүүн мөн байлаа. Түүнийг гэртээ дагуулж ирэн Өөрийнхөө биендээ тэнгэр сахиусаа буулган  Эсэнбэрх хөвгүүнд ийнхүү айлджээ. Энэ цаг үеийг давтаж болохгүй улс орноо нэгтгэн уул усаа дээдлэн шүтэж яваарай миний хүү хэмээгээд буцаагаад 13р зуунд аваачижээ.

Offline Sainbayar

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Буцаад иртэл сайн найз нь манжуудын гарт амь үрэгдсэн байв

Offline Davaanyam

  • Гацуурхан
  • *
  • Posts: 28
Үүнд Эсэнбэрх найз нөхрөө хамгаалж чадаагүйдээ ихэд гашуудан Их Монгол улсын хамгийн шилдэг тулаанч Хуягтөмөрийн дор зүтгэж тулааны эрдэмд суралцахаар шийджээ.

Offline B.Gantsooj

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 39
Тэрээр жинхэнэ эр хүний ид хавийг гайхуулсан баатар эр болжээ. Тавьсан сум нь алддаггүй, барилдсан хүн болгоноо давдаг бяр гэж галзуу бух шиг болсоныг сонсоод түүнтэй овог аймгууд өөрсдөө ирэн нийлжээ. Цаг хугацаа явхын хэрээрэ Эсэнбэрх маань Их Монгол гүрнийг байгуулсан байв. Гэнэт түүний зүүдэнд ирээдүйн талаар сануулсан зүүд зүүдэлжээ. Тэр зүүдээ өглөө босоод маш няхууртай бодон суужээ.

Offline d.ba12d084

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
тэгээд тэрээр 2012онд очсон үеээ санан ихэд бодлогоширон байснаа.....

Offline kh.Munkhtur

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
бидний үрс эв түнжин муу, хагаралдан хоорондоо тэмцэх нь магад хар муу санаатны явуулга тул.Аймшигт тэрхүү амьтантай хамаг хүчээ үзэн, хойч үе авархаар зориг шулаадан.Хүчин их цэргүүд, Суу билэгт жанжид цуглуулан муу санаатныг барьхаар хөдлөв...
Өөр хүний зан чанарын тухай ярьж байхдаа л хүний зан араншин хамгийн тод илэрдэг. Жан Иоль

Offline M Norovrenchin

  • Гацуурхан
  • *
  • Posts: 13
tereer dotroo mash ih os honzon sanan etseg eh ger nz nuhdiin usiig avna hemeen am tangarag oortoo amlan huduljee.........

Offline kh.Munkhtur

  • Гацуурхан
  • *
  • Posts: 18
Тэрээр их цэргээ дагуулан 3 жилийн газар 3 сар туулан.Атаат дайсантай 9 өдөр 9 шөнө тал газрыг тамтартал байлдасны эцэст атаат дайсныг даран.Манж үндэстнийг түүхээс арчин хаяв....
Өөр хүний зан чанарын тухай ярьж байхдаа л хүний зан араншин хамгийн тод илэрдэг. Жан Иоль

Offline Tamir.M

  • Гацуурхан
  • *
  • Posts: 4
Тэрээр Манж үндэстэнийг устагасан гэж бодож байтал энэ зөвхөн эхлэл байлаа.

Offline misheel0301

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
Дахин Манж үндэстэний 3 улс байлаа тэр 3 улсыг устагхаар шийджээ...

Offline bymbajargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 27
2 улсыг устгачихаад сүүлийн улс руу дайралт хийхдээ Эсэнбэрх хүнд бэртэл авжээ...

Offline M.Baranchuluun

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Эсэнбэрхийг хүнд бэртэлтэй байх үед нь Тэргэлсаран хэмээх нэгэн үзэсгэлэн гоо бүсгүй түүнийг асарч  Эсэнбэрх түүнд сэтгэл алдарчээ.

Offline haliuka

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Ингээд тэд бие биедээ сэтгэл алдран ханилан суух болжээ.