Author Topic: Лхагва гараг. 5-р цагийнхны ҮЛГЭР  (Read 27015 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ  Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ


Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.
« Last Edit: 2012.11.07 22:17 by serdaram »

Offline я.энхбат

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 40
амар жимэр амидрал айдаа удаан үргэлжилсэнгүй
алс холийн шуналт дайснууд
атаа хорсол өвөрлөн аз жаргалд атаархан
зэр зэвсэг агсан зэрэлэгээр дайрч эхлэв
хатан зоригт монголчууд хархорумаасаа гарч халз узэн тулах болов

Offline Uyanga0808

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Сэр сэр салхийг хуй салхи болтол :o , бур бур бороог бужигнасан тоос болтол тулалдсан шуналт дайснуудын атаа хорсол даргдсангүй  зэр зэвсэг агсан зэрлэгээр дайрах  >:(  нь улам ширүүсч Их Монгол улсын Хархорумыг бут ниргэжээ. Настан буурлууд нь залбирах хөх тэнгэргүй цуст улаан тоос бужигнаж  :o , Нялхас багачуудын уйлан гинших нь  шуналт дайснуудын хүйтэн мэсний дуунд дарагдаж :-[ , Эмс охидын гашуун нулимсанд  :'( угаагдсан дайн хорсолт дайсны тэнгэр сүлбэсэн илдээр төгсөж. Их монгол улс харийн эрхшээлд оров.  ???

Offline 11015

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
Ахмад буурлуудыг нь боол болгон
Амьтан малыг нь эрхшээлдээ оруулан
Эмс охидыг нь булааж
Эр нөхөрийг нь хядаж
Хүүхэд багачуудыг нь тулаанд сурган
Хөнөөлт дайсны армид албадан хүчээр оруулав.
Гэвч үүгээр дууссангүй
Үзмэр ч мэргэдийн хэлснээр
Их монгол улсыг
Илдэт дайснаас аврах
Эрэмгий зоригт баатар
Ирэх хавар мэндлэх юм санжээ.

Offline Эрдэнээ

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
Түрэмгий дайсны шуналыг дарахаар
Уулыг тал болтол дайтаж
Усыг гал ноцтол дайрсанч
Алслах дайсанд хүчин мөхөсдөж
Алтан удмын судас тасрав.
Их хааны минь лагшин хөрөв
Их гүрний минь түүх мөхөв гэж
Ар өврөөсөө сандчин гүйж
Ард олон үймэн шуугив.
Хөх тэнгэрийн ивээлээр
Хэлмэрч онгодын ерөөлөөр
Хайрт хатан нь тулгар үлджээ.
Баатар эр төрнө гэж
Битүүхэндээ монголчууд хүлээж гэнэ.
Эрэлхэг хүү мэндлэн гэж
Энгүй их хөөр болов гэнэ.
Гэвч...
Түүх үргэлж бидний талд байсангүй бололтой...


Offline SW12D077

  • Гацуурхан
  • *
  • Posts: 3
Хөх тэнгэрээс заяатай
Хөх толбот монгол үрсээ
Энх амгаланд нойрсож буй
Эзэн богд ихэс дээдэс минь
Эгэл ард түмнээ
Энгүйндээ тэд хөсөр хаясангүй ээ.
Аагим зуны
Адаг сарын харанхуй тэр нэгэн шөнө
Гэрэлтэж буй саран
Гэгээ татуулан алга болоход
Хорвоо ертөнц тэр чигээрээ харанхуйлж
Хамаг олныг сандран байхад
Хангай дэлхийд нэгэн хүү мэндэлж
Орчлон хорвоог дахин гэрэлтүүлжээ.

Offline D.BA12D069

  • Гацуурхан
  • *
  • Posts: 19
Түүх үүгээр дуусахгүй гэж тэнгэрлэг монголын заяаг түшэх бидний хүндэт өвөг дээдэс маань аварч дахин нэгэн ухаант хаaн бид бүгдэд хайралжээ. Эр зоригтой, цэцэн мэргэн, оюунлаг, сэтгэл татам хэр хүнд ялагдашгүй бага байхын баатарлаг бүхний итгэл найдварыг алддаггүй байжээ.
« Last Edit: 2012.11.05 23:47 by D.BA12D069 »

Offline D.BA12D018

  • Гацуурхан
  • *
  • Posts: 6
Хаан хөвүүнийг мэндлэх үед нэгэн үйл явдал болсон нь өдий хүртэл ард олноос нуун ирсэн байжээ. Энэ нь харанхуй шөнийн оддыг сэрээн уйлах зэрэгцсэн, яг тэр мөчид зүс гоо тэгш, зөөлөн даруу харцтай, мэргэн ухаан мэдлэг чадлаараа хааны хайрыг татсан Монгол бүсгүйн уужим сэтгэлийг шингээсэн нэгэн харц бүсгүйн хэвлийгээс аадар борооны үүл хуруулж, архирах барын дуу цурайтуулж амгалан гүрнийг доргиох луу шиг, эхийн амийг таслан мэндэлсэн бас нэгэн хааны үр төрсөн ажээ.

Offline cbolor68

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Хааны үр багаасаа саруул ухаантай тул эрдэм номонд шамдан сурчээ

Offline Uyanga0808

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Эл бие нь сэцэн ухаантай
Эр зориг нь цээжиндээ үл багтсан
Энгүй их хүчит баатар
Их Монголыг ахин сэргээж
Эх дэлхийд хөх толбоо тамаглахаар
Энэ бие сэрэв  :D
Их үйлсийг санах зоригт эрийн
Илдний үзүүр тэнгэр өөд далайж
Исгэрэх салхиний аясаар монгол нэрийг сийлж  :o
Эцэс төгсгөлгүй харийн шуналыг таслан
Эзэн суух цаг ирэв



Offline Эрдэнээ

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 41
Хан хөвгүүд эрийн цээнд хүрч энэ чацуу эрдэм авъяастай, эрэлхэг зоригтой баатар эрс болжээ.

Offline uuree

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Хан хөвүүдийг  эрдэм мэдлэгтэй, эрэлхэг  зоригтой, үнэнч шударга, шунал хүсэлгүй,эрх мэдэлд ташуурдаггүй тийм сайн хөвүүд болно гэж гайхамшигтай эцэг нь  найдаж байлаа.Гэсэн ч тэдний шунаг хүсэл бүр нэмэгдэж хоорондоо талцан хуваагдаж улс гүрнээ мөхөлд хүргэх үндэс суурийг тавьжээ. Эртний сайхан улс үгүй болж  тэр үеэс л зовлон  гэдгийг мэдэрчээ. Ард түмэн энх тунх,аз жаргалтай  амьдралыг хүсэн мөрөөдөн мөрөөдсөөр,мөрөөдсөөр л өдийг хүртэл мөрөөдсөөр л байна.     

Offline shurentsetseg

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
 :)Хан хөвгүүдийг хараад хааны нэгэн мэргэн түшмэл гайхйлтай мэргэн санаа олжээ,

Offline cbolor68

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Мэргэн түшмэлийн гаргасан гайхалтай санаа нь хааны зарлигаар хан хөвгүүдийг гурван эрдэмд шалган тэр гурван эрдэмд төгс хан хөвгүүнийг хаан ширээнд суулгахаар болжээ.
1. Бяр тэнхээ хүч чадал холын хараа
2. Эрдэм мэдлэг
3. Хүнлэг сэтгэл 
Энэ гурваар эр хүний бяр чадал болон хүнлэг сэтгэл эрдэм мэдлийг дүгнэн хаан ширээг залгамжлуулах ханхүүгээ шалгаруулахаар болсон.

Offline 10400

  • Гацуурхан
  • *
  • Posts: 14
Тэдэн дундаас үлэмж бяртай, үзүүлэх мэдлэгтэй нэгэн хан хөвүүн байсан ч хүнлэг сэтгэл гээчийг мэдэлгүй өссөн нэгэн байх ажгуу...

Offline udvalashka

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
гэтэл хаанахын хар салхи дайрсан юм нэг өдрөөс эрчлэгдсэн залуус бие биенийхаа эр бярд атаархан, эмс охид нь хацар гоодоо жөтөөрхөн хорвоог ноёлох атгаг хүсэл хүн бүрийн дотор тийчилж эхлэв. Сэтгэл гээч үгүй болж хурц сэлэмний үзүүр ханхийж,  сэр сэр салхины оронд хүмүүсийн орилоон сонстож, бур бур борооны оронд цус нулимс хоршин дуслаж, хөгшин настан даарч хөрч цэвүүн цаг айлчилж гэнэ.

Offline Tomorbat

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Үнэхээр энэ газар оронд улс орныг удирдан зохицуулах хүн ардаа нэтгэн захирах тэнгэрээс заяат тэр нэгэн удирдагч л үнэхээр үгүйлэгдэж байжээ 

Offline Aviraa

  • Гацуурхан
  • *
  • Posts: 7
  • Show Like a One
Тэрхүү удардагч
Газараас ургаад
Тэнгэрээс унаад ирж
Тэрхүү удирдагч ард олондоо одоо энх цаг айсуй одоо айх аюлгуй амар тайван амьдарч болно хэмээжээ ийнхүү ард түмэнч  амар жимэр амьдаржээ

Offline d.ba12d141

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Гэтэл алс орны нутаг руу бяр чадалтай ханхүүг нинжин сэтгэлтэй,алсын ухаантай, улс орныг захирах чадвартай болгохоор илгээх болжээ.

Offline cbolor68

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 32
Алс хүний нутагт хөөрхий ханхүү үзээгүй зовлонгоо үзэж, тун ч их зүдэрч байжээ. Ханхүү өлсөхийн эрхэнд өл залгуулах гэж ан гөрөө хийж явахдаа зээрэн дээлтэй гүнжийг зэрвэс хараад харвачихжээ...

Offline shurentsetseg

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 51
Андуу харж харвасан гүнж нь харь нутгийн хааны ганц охин байжээ. Гүнж нь ард олны хайр хүндэтгэлийг хүлээсэн мэргэн цэцэн ухаалаг нэгэн байжээ. Удалгүй бие нь тэнхэрч ухаан саруул болсон гүнж хоригдож буй ханхүүг өршөөхийг хаан аав хатан эхээсээ гуйв. Гүнжийн гаргах нинжин сэтгэл чулуужсан зүрхтэй ханхүүгийн сэтгэлийг өд мэт зөөллөж чаджээ. Харь нутгийн хаан удам залгах хүүгүй тул  ханхүүгийн эрдэм чадалтайг бахдан улс орноо захируулах,удирдуулах залгамжлагчаа болгохоор өөрийн мэдэх ур ухаан бүрийг заан хайртай ганц гүнжээ түүнд өгч хаан ширээгээ өвлүүлэв. Ийнхүү харц зарцын хүү боловч хааны үр удам мөн болохоо харуулж , зөрчилдөх сэтгэл үгүй болж холч ухаан алсын харааг харуулжээ.

Offline d.ba12d141

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
Хатаны хүү хааны үр удам нь сайн түшмэлийн ур ухаанаар хүмүүжин засарч Хархорум хотоос холгүй  нутгийн ноён сууж олны дунд ихэд сайшаагдаж , хэвтэж буй арслангын дүртэй уул болон мөнхөрчээ.

Offline namuuntes

  • Гацуурхан
  • *
  • Posts: 10
гэж зүүдэлсэн байжээ.Сэрээд тэр ийнхүү бодов
Б.Дуламдорж D.BA12D120
« Last Edit: 2012.11.07 13:00 by namuuntes »

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
aviraagaas hoishih humuusiig ni tootsohgyi ee