Хаан ширээг залгаж, Хамаг улсыг нэгтгэсэн, Бүрэн улсыг захирч, Бүх улсад танигдсан, Дээд тэнгэрээс заяатай, Дэлхий даяар дурсагдсан, Бурхан адил мэргэн, Адгуус лугаа хурдан, Арслан адил хүчтэй, Үнэг мэт зальтай, Тэнгэр заяанд тэтгэгдсэн, Эдүгээг гийгүүлж чадсан эрхэм хаан өгүүлрүүн:“Миний нас мөнх биш, Мөнхрөх улс минь үүрд биш” хэмээн ИХ МОНГОЛ УЛСын хаан ширээ эзгүйрчээ. Хаан ширээг булаацалдах ихэс дээдсийн хагаралд улс орны амар жимэр байдал алдагдаж, хагацал зовлонг дуудаж, харуусал, хорслыг үзэж, тэнгэр ниргэж, газар доргиох их дайны нөхцөл бүрэлджээ. Холын бүхэн дагжин чичирч, ойрын бүхэн айн сандарч, аюулт заналт сүр хүчин бүхнийг сүйтгэн хөнөөж байв. Хагаралдсан бүхнийг хамтатган нэгтгэж, бяр чадал, оюун ухаан, сүр хүчийг үзүүлэн хаан ширээг залгамжлан авч, ирээдүйг босгох ухаан төгс, арга заль мэх бүхий, үнэнч шударга, алтан ургийн удам Өгөдэй хаан ширээнд сууснаар улс орон энх тайвныг олж, амар жимэр амьдрах болжээ.