Author Topic: ӨЛСГӨЛӨН ДЭЛХИЙ  (Read 12969 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
ӨЛСГӨЛӨН ДЭЛХИЙ
« on: 2012.09.11 18:44 »
2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 орчим тэрбумд хүрч, хүнсний хэрэгцээ 70 хувиар нэмэгдэж, баян, ядуугийн ялгаа дээд цэгтээ хүрч, дэлхий дахин “хоолны төлөө дайтаж магадгүй” гэх тооцоог НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас гаргажээ.
“Oxfam” олон улсын байгууллагын гаргасан судалгаагаар хэрвээ хүн төрөлхтөн энэ маягаар байгаль экологид хортой үйл ажиллагаа явуулсаар байвал 2030 он гэхэд дэлхийн хүн амын талаас илүү хувь нь өлсгөлөнд нэрвэгдэнэ.
Олон улсын  эрчим хүчний агентлагийн мэдээлж байгаагаас үзвэл өнгөрсөн гучин жилийн дотор дэлхийн нийт эрчим хүчний хэрэгцээ бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Харин ирэх  2030 он гэхэд хоёр дахин,  2050 он гэхэд даруй гурав дахин нэмэгдэх төлөвтэй байна. Дэлхийн хүн амын өсөлт, тэдний хэрэгцээг хангах аж үйлдвэрлэл хоёр эрчим хүчний хэрэглээг өсгөх гол шалтгаан болдог. Өнөөдрийн байдлаар дэлхийн эрчим хүчний гол эх үүсвэр нүүрс хэвээр байгаа.

2006 оны байдлаар дэлхийн нийт эрчим хүчний 18 хувийг сэргээгдэх эрчим хүчээс гарган авсан байна. Энэ тоо жил ирэх бүр өсөж байгаа бөгөөд одоогоор нийт эрчим хүчний 20 гаруй хувийг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авч байгаа аж. Цаашдаа дэлхий нийт эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эрчим хүчнээс гарган авахаар төлөвлөөд байгаа. Тухайлбал, Герман, Япон зэрэг хөгжингүй орнууд эрчим хүчний хэрэглээгээ ногооруулахад ихээхэн анхаарч байгаа. Өөрөөр хэлбэл, улс орнууд ус, нар, салхинд “хайр” зарлаад хэдийнэ эхэлчихсэн билээ. Манай оронд тэр бүх байгалийн шавхагдашгүй нөөц байна. Тухайлбал, салхинаас жилд 8100 ТВ цаг, нарнаас 4800 ТВ цаг эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал Монгол Улсын тал хээр нутагт байна. БИД ЗАЛХУУРААД НҮҮРСЭЭ ЗАРЖ БАЙНА.
Монголын говийн салхинаас жилдээ 682 тэрбум кВт.цаг цахилгаан үйлдвэрлэх нөөцтэй. 2020 он гэхэд 200 ГВ-ын хүчин чадалтай нар, салхины хосолсон станц барих төлөвлөгөөг боловсруулж байгаа.Энэ бол мөрөөдөл бус бодит ажил болно.

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

Offline Khaliun

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
Re: ӨЛСГӨЛӨН ДЭЛХИЙ
« Reply #1 on: 2012.11.21 22:32 »
engej hamaa zamaagaui hamag baylagaa tsatsaad bwal udahgui mini mongol mine shirhegch baylaggui boloh wii dee                                                                                                                                  b