багшаа би эссегээ таны өгсөн сэдвээс арай өөр Би хаана байна вэ? гэж бичсэн шүү.Одоо үед хүн болгон л нийгмээ,сургуулиа,хамт олноо ер нь шүүмжилж болох бүх юмыг л шүүмжилдэг болсон хирнээ яг хамгийн ихээр таньж мэдэх,шүүмжлэлтэй хандах өөр өөрийнхөө тухай бараг бодохоо больчихсон юм шиг..
Таны заасан хичээлүүд ч нөлөөлөөд ,үзэж харсан зүйлүүд ч нөлөөлөөд ер нь л сүүлийн үед жаахан өөрийнхөө тухай бодоод өөрөөсөө аймар их ичээд байгаа.Амьдралын минь гол утга учир үнэлгээний голч дүн юм шиг,тэрийг л өндөр байлгаад байвал би аймар кайфтай амьдрах юм шиг.Би бүр өдөр ирэх тусам мэдрэмж мэдрэхүй нь далд орцон,нэг робот сэтгэхүйтэй болоод байгаа юм шиг санагдаад байгаа. Зүгээр л чаддаг зүйлээ л хийгээд хүн сүргийн нэг болж,нийгмийн үнэлэмжид тааруулж тохируулж амьдрах биш,хамгийн их таашаал авдаг зүйлээ хийж амьд байгаа амьсгалж байгаагаа мэдэрч амьдрах л ер нь хамгийн зөв юм байна гэж боддог болсон...
Энэ хичээлийг анх сонгоход баахан соёл иргэншлүүдийн тухай он цаг тоолол,хүмүүсийн нэрийг цээжлээ л ,30 онооны шалгалтанд а,б-гүй цээжлээ л орчихно гэж бодож байсий

...
Хичээл гэхээсээ илүү намайг өөр өөрийнхөө тухай бодоход ,дотроо боддог байсан ч нийгмийн үнэлэмжээс айгаад хийж чадахгүй байх гэж айдаг байсан зүйлээ хийх зоригтой болгож өгсөнд чинь баярлалаа.
Аа бас Greek-ийн Santorino-ийн тухай ярьсан семинар хамгийн их таалагдсан
