Ойролцоогоор дэлхийн насанд хүрсэн хүн амын 1/3 буюу 1.1 миллиард хүн тамхи татдаг. Хөгжиж буй орнуудын эр-48%, эм-7%, хөгжингүй орнуудын эр-42%, эм-24% нь тамхи татдаг байна.
-Тамхинаас үүдэлтэй өвчнөөр жил бүр 5,4 сая хүн нас барж байна.
-2030 он гэхэд энэ тоо 10 сая хүрэх төлөвтэй байна.
Манай улсын хувьд 2009 оны судалгаа Монголын нийт хүн амын 27,7%, үүнээс эрэгтэйчүүдийн 48%, эмэгтэйчүүдийн 6,9% нь тамхи татдаг болохыг тогтоосон байна. Хэрэв гэр бүлд: 1 хүн тамхи татдаг бол хүүхэд 68,3%, 2 хүн тамхи татдаг бол хүүхэд 98,6% амьсгалын замын өвчлөлд өртөх эрсдэлтэй байдаг байна.
Арай л аймар тоо баримт