Хөдөлмөрийн багаж зэвсгийн мөн чанар
Бидний бие дотор цусны эргэлт байнга явагдаж байдаг гэхлээр бид өөрсдөө ч мэдэлгүй хөдөлмөрлөж байдаг болж таарах нь. Хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд, өөрөөр хэлбэл амар хялбараас эхлээд хүнд хүчир бүхий л төрлийн хөдөлмөрийг хөнгөвчлөхийн тулд багаж зэвсэг бий болжээ. Нягтлан бодох бүртгэлийн ажлыг хөнгөвчлөх гэж мэргэжлийн програм, хоолоо болгох гэж плитка, мөнгө гуйвуулах гэж цахим карт, холбоо барих гэж гар утас гэх мэтээр хүн төрөлхтөн 21-р зуун гэхэд бараг бүхий л хөдөлмөрөө хөнгөвчлөх багаж зэвсгүүд, технологийн шинэчлэлийг бий болгожээ. Аливаа зүйл хоёр талтай байдгийн дагуу хөдөлмөрөө хөнгөвчлөх тусам сэтгэхэд хүнд болж буй хэрэг юм. Энд "инфомани" буюу мэдээллээр цангах синдром нь бидний хөдөлмөрөө хөнгөвчлөх гэж бүтээсэн компьютер,гар утас, таблет зэрэг цахим хэрэгслийн "тусламжтайгаар" хэрхэн хүчээ авч буй жишээг авч үзье. Ихэнх оюутнууд интернетийн хэрэглээ facebook,twitter,messenger зэрэг сошиал сайтнуудаа шалгахаас эхэлдэг. Хэрвээ эдгээр ертөнцөд мэдээлэл их байвал нэг л мэдэхэд зөндөө цагаа хэрэгтэй хэрэггүй зүйл үзэж,уншсаар үрчихсэн сууж байдаг. Энэ нь зайлшгүй хэрэглээ ч гэсэн, юу чухал вэ гэдгийг ялгахаас халширдаг хүнд аажмаар донтолт үүсгэнэ. Ингээд технологийн гайхамшиг болсон төхөөрөмжүүд буюу багаж хэрэгслээрээ сэтгэхүйн залхуурлыг олж авч байгаа нь харамсалтай. Эцэст нь дүгнэхэд, хөдөлмөрийн багаж зэвсгийг ҮР ДҮНТЭЙ ашиглах нь л хамгийн гол юм. (Баярмаа, Хужираа,Золбоо,Пүрэвжав,Отгоо,Баяраа)