Үгүй ээ. Би 1998 оноос олон улсын Бүтээлч Сэтгэлгээ, Сурганы заах арга зүйн төслийн хүрээнд "Дасгалжуулагч багш"-аар бэлтгэгдэж байсан юм. Одоо сургууль, сургалтын газрууд борооны дараах мөөг шиг болоод Оюутан, Сурагчид нь туршилтын туулай болчихсон тул хэн нь хичээл зааж, хичээлийн хугацаанд юу дуртайгаа ярьдаг болж дураараа болчихсон байна. Залуу багш нарт энэ сургалтын аргуудаа зааж хэвшүүлбэл та нарын мэргэжлийн хичээлүүд хамгийн ойлгомжтой, хүмүүст хүртээмжтэй болох байхдаа гэж боддог байсан. Тэгээд ч намайг ШУТИС тоодоггүй юм. Би тоогдох гэж их гүйсэн. ойлгодоггүй юм байна лээ. Тэгээд өөр ажил хийгээд завгүй болсон. Тэр нь дээр юм байна лээ. Би онгироод байгаам биш л дээ. Хэрэв надад эрх мэдэл, боломжийг олговол БИ КТМС байтугай ШУТИС-ийг танигдахгүйгээр өөрчилж чадна. Онгироо зан л даа. Гэхдээ одоохондоо надад ийм боломж амтагдаад байдаг. Гэхдээ цаг өнгөрөх тусам тэр боломж маань элсэн цаг шиг доошоо урсаж хэсэг хугацааны дараа би хоосон ярьсан, нэг яхир өвгөн болохоо мэдэж байгаа. Гэхдээ миний түүхийн хичээл урьдын адил сонирхолтой хичээл байхын төлөө ажиллах болно. Ингэхэд та нар надад тусалдаг. Би та нараас суралцдаг даа