Өнөөдрийн лекц жинхэнэ загатансан газар маажих шиг боллоо. Бидний өвөө эмээ нарын хийсэн тэр сайхан бүтээн байгуулалт, нөр их хөдөлмөр. Жинхэнэ улс шиг улс, хот шиг хот байсан. Одоо тэд маань насаараа улсад зүтгэчихээд нэг тэтгэвэр гэж хөгийн юман дээр амь зууж байхад борвин дэх баасаа арилгаагүй бацаанууд том машин унаж пээдэлзээд л. Хамгийн харамсалтай нь өмнөх үеээсээ суралцах битгий хэл тийм үе байсныг ч бодохгүй явж байна л да.
Комунизмын үеийг би жинхэнэ улсынхаа төлөө нойр хоолгүй зүтгэх зүтгэл, нийгэм төрийн тогтвортой залгамж чанар, хамгийн гол нь монголчууд биднийг нэгтгэж байсан нэгэн зүйл гэдгээр төсөөлдөг. Биднийг мөн соц лагерийн олон ч улстай нэгтгэж ах дүүгийн найрамдалт харилцаатай болгож байсан. Хамгийн гол нь бид нэг муу африкийн ядуу буурай орон шиг биш, хүчирхэг Зөвлөлт гүрний нэгэн хэсэг болж байлаа. Хүмүүс 90 ээд оноос өмнөх үе рүү хараад жигшдэг бол би харин ч бахархдаг.
Комунизм гэдэг үгийг сонсоод хүмүүс шууд л хүний эрх, эрх чөлөө ярих дуртай. Манай залуучууд америк, солонгос кино үзэж тансаг сайхан амьдралыг хараад тэдэн шиг болохыг хүсдэг. Баруунынхан мэдээллийн хэрэгслээр дамжуулан өөрсдийн ертөнц, амьдрал, юмс үзэгдлийг харах сүвээ бидэнд хүчээр тулгаж, бид зөвхөн тэдний өнцгөөр харах боллоо. Энэхүү баруунаас үүдэлтэй сэтгэлгээний хязгаарлагдмал нийгэм соёлыг "Pop culture" гэж товчхондоо томёолдог. "Pop culture" нь нийгмийн зарим хэсгийг хэрхэн идэж ялзруулдгийг бид хангалттай харж байна.
Яг энэхүү барууны соёлын тулган шаардалтаас болж өнөөдрийн томоохон дайн тулаанууд дэгдээд байгаа билээ. Арабын ертөнцийнхөн өөрсдийн соёлоо авч үлдэхийн хүчтэй тэмцэж байна. Монголчууд бидний хувьд янз бүрээр үзэж байгаа боловч ихэнхдээ нэг л дорой үлбэгэр байх юм. Монгол омогшил , монгол эр хүний тухай хэдэн зуун дуу, Чингис хаан, монгол дээлний хэдэн арван загвар байгаад нэмэргүй. Учир нь биднийг сүүлийн зуунд юу нэгтгэж байснаа санахгүй байгаа юм чинь.
Сүүлчийн зуун жилд Монгол юу болж байна гэвэл ийм л юм болж байна. Бодож явдаг юмаа Сэрдарам багшийн лекцтэй холбоод хэллээ.