Баярлалаа. Миний ярьсан зүйлд Үндэсний үзэл байгаагүй шүү дээ. Би Үндэсний үзлээс илүү Монгол үндэсний бодит үнэн байдал, бид дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын алв хавьд явж байгаа, хөгжил дэвших, дээшлэхийн шунал, хүсэл эрмэлзлэлийг хаанаас олж авах хэрэгтэй, Бидний сургамжтай, гашуудалтай, хүнд хэцүү болон бахархал, бахдал ид хавын тухай гээд олон зүйлийн тухай та нарт "шатан байж" ярихыг хичээдэг. Тиймээс өөрийнхөө үзэл бодлыг бараг ярьдаггүй. Ярихаар бол "миний бодлоор бол ..." гэж заавал зориуд онцлон хэлдгийг та бүхэн анзаарсан байхаа. Дараа 7 хоногт Үндэсний үзэл, Шовинизм, Үндэстэн - Угсаатны тухай тодорхой ярих болно. Мөн л сонирхолтой лекц байлгахын төлөө хичээнээ. Өнөөдрийн хайран 10 минут гэж өөртөө харамссан хэвээрээ л байна. Харин энэ хичээл тасалсан болон унтсан хүмүүс харамсдаг болов уу?