Монголийн түүхийн хичээлийн тухай
миний сэтгэгдэл
2012 оны 8 сарын 20 нь сургуулдаа ирсэн анхны өдөр миний хувьд их гоё байсан. Шинэ орчинтойгоо танилцан, их сургууль гэдэг чинь ийм юм байдаг юм байна гэдэг өчүүхэн төдий ойлголттой болсон. Үүний дараагаар хичээл сонголтоо хийх гэж бөөн юм болсон. Хэнээс зөвлөгөө авахаа ч мэдэхгүй, хэнтэй ярилцахаа ч мэдэхгүй, юу сонгохоо ч мэдэхгүй, хаана орж сонгохоо ч мэдэхгүй их хачин байсан. Дараагаар нь зориг гарган хүмүүсээс асуугаад нэг юм 309 гэдэг өрөө рүү ороод хичээл сонголт хийдэг юм байна гэж мэдээд очсон. Тэгээд нэг тэнэг хүн шиг нэг багшийн өрөө рүү ороод “ Би хичээл сонголт хийх гэсэн юмаа. Яаж хийх вэ?” гэж асуутал урдаас “ Би чиний компьютерийг чинь бэлдэж өгөөд дээр нь хичээлийг чинь сонгож өгөх үү гээд” бөөн загнуулаал, надаа их муухай байсан. Энэ багш Баттүвшин багш байсан гэдгийг сүүлд мэдсэн. Дараа нь нэг юм хичээл сонголтоо хийх гээд вэб рүү ороод хичээлүүдээ сонгож байтал Монголийн түүх гэж байдаг байгаа. 10 жилд байхдаа миний хамгийн дургүй хичээл монголийн түүх байсан. Би дотроосоо ёоо ямар ядаргаатай хичээл ордог юм бэ гэж бодоод “За за сурахаас өөр арга байхгүй юм байна 10 жилд сураагүй юм чинь” гээл гэртээ харьсан. 8 сарын 27-н хичээлийн шинэ жилийн анхны өдөр сургуульдаа очоод их гоё байсан. Эхний пар микро эдийн засгийн хичээлд суугаад,”их сургуулийн хичээл ямар хүнд байдаг юм бэ ” гээл, дараа нь түүхийн лекцэндээ суугаал ямар ч сонирхолгүй байсан. Лекцийн цаг дуусан семинарийн анги руугаа очтол бөөн танихгүй хүүхдүүд сууж байхийг хараад жаахан эвгүй байсан, дасаагүй болохоор тэр үү нэг л сонин байсан. Дараа нь багш хүүхдүүдтэй танилцаж эхлэхэд нь надруу битгий заагаасай гэж бодсон. Өөр өөр орон нутгаас ирсэн янз бүрийн сэтгэлгээтэй хүүхдүүд, бас л над шиг танихгүй орчинтойгоо мэндлээд хэцүү л байсан байх. Ингээл цаг хугацаа улиран одож, нэг мэдэхэд 15-р долоо хоног болж багштайгаа хагацах цаг ч нэгэнт болжээ. 15 долоо хоногийн турш миний хувьд их юм өөрчлөгдсөн. Олон найзуудтай болсон, түүхийн багшаа бүр ойроос харж, алсын хараатай болсон. Жинхэнэ эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй багшийгаа хараад би их баярладаг. Ктмс-ийн үлгэр жишээ багш нарын нэг нь Та яахын аргагүй мөн.
15-н долоо хоногийн турш явагдсан бүх хичээл семинарууд бүгд сонирхолтой байгаагүй нь мэдээж. Хүндрэлтэй зүйлс зөндөө л байсан. Энэ бүхнийг ганцаараа биш багаараа давж, хичээлээ хамт хийж, бүгдэнтэй нь адилхан дотнослоо. Одоо бол бүгд л таны ачаар багаараа ажиллах чадвартай, эх орноо гэсэн сэтгэлгээтэй болсон байх гэж бодож байна. Таны сургах арга барил их өвөрмөц. Гол нь оролцоо чухал. Ер нь амьдралд дүн тийм чухал биш мэдлэг чухал гэдгийг бид мэдэх ёстой.
Таны дутагдалтай эсвэл хачин зан авир гэвэл заримдаа хүүхдүүд лекцэндээ ч юмуу семинар дээрээ хоцорч ирэхэд та гомдоочихдог талтай юм байна. Гэхдээ бүгдийн биш л дээ. Хүүхдүүд ийм юманд дургүй байдаг. Ялангуяа олны өмнө загнах эсвэл шараа болгох ч юмуу. Энийгээ жоохон засаарай.
Таны ачаар ганцхан би биш олон хүмүүс өөрчлөгдөн, амьдралийг тэс өөр өнцгөөс нь хардаг болсон байх гэж бодож байна. Та бол бидний бахархал бас хүндэлж явдаг хүн. Бид таньд хайртай.
D.BA12D025 Е.МАРГУЛАН /2012.12.03/