Author Topic: 2012.05.12-н Модны ажил №3  (Read 13980 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline enhmandah

  • Самбарын дэд удирдагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 768
  • Мод тарих галт тэрэгний хөдөлгүүр бүү зогсог...
    • Ногоон блог
2012.05.12-н Модны ажил №3
« on: 2012.05.12 22:00 »
Энд бичээгүй их уджээ. Өнөөдрийн өөрийн явсан тэмдэглэлээ сараачъя гэж бодлоо.

Өнөөдөр цастай, бороотой, сэрүүхэн өдөр байлаа. Энэ удаагийн явалтанд 2 хуваагдаж нэг нь Төв аймгийн Эрдэнэ сум руу, нөгөөх нь Баян гээд сум руу явахаар төлөвлөгдсөн юм. Өглөө Цугладаг газраа цугладаг цагтаа цуглаад эхний бүрэлдэхүүн Баян сум руу явсан. Дараагийн хэсэг хүмүүсээ хүлээсэн ч 1 автобус арай хийж дүүрсэн. Тэгтэл налайхын зам дээр 3 автобус осолдсон гэж өнөөдрийн Эрдэнэ явах үйл ажиллагааг цуцалсан. Мод тарих хүсэлтэй үлдсэн 46 хүнийг Бага тэнгэрийн аманд нэг хүний хувийн хэвшилд мод тарихаар явсан. Араас 2 машин хүн нэмэгдсэн...

Ингээд очих газраа 11 өнгөрөөж очсон. Тэнд шороо зөөх болон хайлаас тарих шуудуу ухсан. лав 5 тн шороо зөөсөн байх шүү 200-300 метр газар. Хэсэг ажиллаж байгаад цайндаа оровоо. Кимбаб бол хангалттай байсан. 200 хүний идэх кимбабыг 50-уулаа идсэн дээ. КИМБАБ идэж хүч орсон залуус үлдсэн ажлаа үргэлжлүүлж 84 хайлаас тарьсан. Уг нь 200 хайлаас тарина гэж байсан ч газар нь хүрээгүй учраас 84 модоо л тарьсан. Ингээд хотын зүг гэлдэрч кимбабдана гэсэн үг гарсан даа. Кимбабаар бол бөмбөгдсөн дөө. Хот руу гэлдэрч байхдаа уламжлал ёсоор амттанаар дайлсан. Хүүхдүүд их сэтгэл хангалуун байсан гэдэгт итгэлтэй байна.

Дараа нь үлдсэн усыг UganG бид 2 ТИС дээр буулгуулж Зоригтын машиныг ашиглаж УганЖи-гийн гаражид дараа 7 хоног хүртэл хадгалахаар болсон. 30 гаруй багц ус байсан. Ингээд л гэртээ ирсэн дээ. Одоо Баян явсан хүмүүс сонин содонгоосоо бичээрэй. Сонирхъё..
МОНГОЛ ҮСГЭЭРЭЭ ФОРУМ ДЭЭРЭЭ БИЧИЦГЭЭЕ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл мину.

Offline Maandi

  • Гацуурхан
  • *
  • Posts: 5
  • Fear No One!
Re: 2012.05.12-н Модны ажил №3
« Reply #1 on: 2012.05.12 23:54 »
 :DИх л сонирхолтой явсан байнашд... Кимбаб бол гоё сонсогдож байнааа.

Өнөөдөр хүйтэн өдөр байсан болохоор залуус жоохон хаширлаад бага явсан байх. Уг нь ч үндэсний мод тарих өдөр л дөө.

Би ч яахуу бөөрний байдлаас болоод гэрт гэлдэрч хэвтсээр байгаад таарлаа... Бөөрийг минь Бурхан өршөөг.

Модчингуудаа дараа дараагын тарилтандаа идэвхитэй бас амжилттай байнашүү.

Монголын модод маш олон болтугай.  :o

________________
TO BE CONTINUED...

Offline moogii

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 74
Re: 2012.05.12-н Модны ажил №3
« Reply #2 on: 2012.05.14 00:10 »
Модны ажлын тэмдэглэлээ хуваалцсанд баярлалаа.
Ийм цаг агаартайд явдаг үнэхээр сэтгэлтэй модчид байна шүү, хэхэ. Дараа дурсахад жинтэй л байна даа. УуганЖи зэрэг нөхдүүд явсан юм уу, сайн сайн. :D
Нөхцөл байдал өөрчлөгдөж, хүндрэвч сааталгүй ажил үйлсээ залгуулсан залуустаа талархая.

Би ч яахав, ажлын байдлаас болоод гадуур явсаар таарлаа. Ажлыг минь Бурхан өршөөг.

Маандигийн уриаг давтая,
Монголын модод маш олон болтугай!
Үнээр өөрөөрөө байдаг хүмүүний үрст талархнам, ;)
Мэдмээр байна, http://miniiclub.dusal.net/forum/index.php?topic=367.msg7098;topicseen#msg7098

Offline uganG

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 143
Re: 2012.05.12-н Модны ажил №3
« Reply #3 on: 2012.05.14 14:45 »
Za Mandy-n orhigduulsan zarim zuilsiig siiruulye gej bodloo. 5 sariin 12-nii udur tenger hangai maani genet zangaa huvirgaj huiten, salhitai uur amisgaliig uusgesen ch mod tarihaar zorigloson bolon sonirhson mash olon humuus ugluu tsagtaa 8.30 geed tsuglasan bsan bilee. Bid bugd 1000 shirheg mod tarih uureg avan 5 avtobus hariutsaj Erdene sum ruu yavah bsan bolovch umnuh udur n orson tsasnii ulmaas zam boogdoj haagdsan gesen medeenii daguu 10.00 tsag hurtel huleej bgaad argaguin erhend Erdene yavah ajliig tsutsalsan. Ene udaagiin mod tariltad niit 3 tom avtobus duuren humuus yavhaar tsuglasan buguud uund Universe Best songs 2012 onii avyaslag zaluus mun Facebook deer mod tariya gej negdsen heseg buleg bolon Gerliin ugluu group-n dundaj nasniihan huuhdee daguulan irsen bsan yum.
Mun neg avtobusd n manai clubiin idevhitei demjigch bagsh nar boloh Bulganaa bolon Bat-Erdeniin shavi 50 orchim huuhed bsan buguud ajillagaa tsutslah bolson yavdal maani mash haramsaltai bsan hedii ch bid mash hurdan shuurhai arga hemjee avan edgeer huuhduudiin urmiig hugalahguin tuld uur gazar mod tarihaar bolson bilee.
Ingeed 10.30-s suuld uldsen 1 avtobustai huuhduudee ahlan minii biye Baga Tengeriin aman dah tsetserlegt hureeleng hariutssan Enkhtuya egchtei holbogdon nemelt hurz busad zuilsiig zehuuleed ajillah talbai deereei irsen. Hedii mash huiten, salhi tsasaar huiten hairj bsan ch manai oyutan zaluuchuud huitniig ajralgui tuhain tsetserlegt shaardlagatai bsan gazar tegshleh ajild oroltson 5-6 tonn shoroog shuudai ashiglan zuusun ba mun hailaasnii shuuduu uhaj moddoo tarisan bilee.
Huiten udur tsaigaar dailsan tus gazriin emeed bolon terhuu hund udur mod tarihaar yavsan buh zaluuchuuddaa talarhmaar bna.
Ug tariltiin talaarh zurgiig udku post tavinaa.