Мэдээж хэцүү ш дээ. Унтаж байгаа хүүхдүүд хичээл дээр өөр юм хийж байгаа, яриад хэцүү нөхцөлд тэвчээр гарган лекц сонсож байгаа хүүхдүүдэд саад болж байгаа хүүхдүүдээс лав л хамаагүй дээр байгаа юм. Бусдадаа саад бологчдыг хараад л би уурладаг. Хичээлийн дундуур загнах, уурлах шаардлага гарна. Бас нерви болно. Хүрч ядаж байгаа цагнаас минь хулгай хийгчид бол тэд. Харин унтаж байгаа хүүхдүүдийг би буруутгах арга байхгүй. Олон цаг хичээлд дараалан сууж байгаа, маш хүнд нөхцөлтэй газар лекц сонсож байна гэхүүдээ. Гэхдээ унтаж байгаа тэд өөрсдийгөө зөвтгөж болохгүй.
ТА НАР МӨНГӨӨ ТӨЛӨӨД ҮЙЛЧИЛГЭЭ АВЧ БАЙГАА ХҮМҮҮС ШҮҮ