Аливаа ажлыг зохион байгуулж буй клубын гишүүд ээ, анхаарал хандуулан уншина уу,
Нэгт,
Ажлын явцад тэмдэглэл хөтөлж, оролцогсдын бүртгэл, санхүүгийн тайлан (хоол хүнс, унааны зардал гэх мэт), бас бус мэдээллээ тухайн ажил дууссанаас 3 өдрийн дотор бэлтгэж тайлагнаж байна уу. Дараа дараагийн ажилд тун хэрэгтэй зүйл гэдгийг та бүхэн мэдсэн байх аа.
Ажил тус бүрийн тайланг тусгай сэдэв нээж ("[Тайлан] Ажлын нэр" гэсэн нэртэй) оруулна уу.
(Тайлангийн файлаа
Google Doc дээр аплоод хийж, зөвхөн зохион байгуулагчдын хүрээнд үзэх боломжтой болгоно)
Хоёрт,
Ажлаа эртхэн төлөвлөөд, сайтад нийтлэх замаар (хэрвээ мод тарихтай холбоотой ажил бол), энэ форумын
зарлалын самбар,
яахуу групп, мессенжер зэрэг сувгуудаар зарлалаа түгээж байна уу.
Анхаарал тавьсанд гялайлаа. ^_^