КТМС д өнгөрүүлж буй 3н жил Саяхан л бодох санах зүйлгүй гүйж явсан жоохон хүүхэд нэгэл мэдхэд дунд сургуулиа төгсөөд их сургуулд ороод 3 жил болжээ. Амьдралд бэлдэгч энэхүү газар нь ухаан суугаагүй тэнэг бидэнд олон юмыг зааж ухааруулж өгдөг билээ. Ингээд өөрийн КТМСд өнгөрүүлж буй 3 нь жилээс сонирхуулья.Учраа олохгүй эхний улирал зөндөө төөрж явлаа. Хичээлийн хуваарь, хичээл сонголт, хичээл ном, анги танхим, багш нар гэх мэт олон зүйл шив шинэ байлаа. Эхний жил нилээн идэхтэй хичээл ном, тэмцээн, уралдаан, уулзалт зохион байгуулалтанд оролцож сургууль болон хүүхдүүдтэй танилцлаа. Ингэж явсаар байтал нэгэл мэдхэд хичээл дуусах дөхөж одооний бидний ярьдаг ухаарлын 7 хоног эхэллээ. Ихэнх оюутнууд нойрносоо сэрэж хичээл ном, бие даалтуудаа хийж тэрэндээ анхааралаа хандуулж дүнгээ гаргуулдаг 7 хоног билээ. Тэр оюутнуудын дунд би бас явж байлаа. Монголчуудын зан юм уу эсвэл мундагийх уу заавал юмаа тулгаж хийж байж илүү кайф авдаг юм шиг байгаан. Хормийн хугацаанд 1 дүгээр күрс дуусж нилээн гайгүү туршлага суулаа. Багш нарын хичээл орж байгаа байдал, оюутнуудын хичээлд хандах хандлага, хичээлийн систем эсвэл хувь хүн өөрөөс нь тэр үү 2 дугаар курст ороод идэвх буурлаа. Сургалтын системд хамгийн их сэтгэл дундуур байлаа. Хэт хуучин юм заах, туршлагтай сайн мэдлэгтэй багш хомс, оюутнуудын соел муу, эд зүйл хомс гэх зэрэг зүйлээс болж хичээл ном миний хувьд хэсэгтээ утгаа алдлаа. Энэ тэхдээ ядуу ороний зовлон юмуудаа бүх л юм дутмаг дулимаг. Багш нарын маань цалин бага, сургууль шинэ юм авах мөнгө хомс гээл бүх юм нөлөөлж байдаг байхалдаа. Хичээлээ үлэг ялиг хийж салхиний аясаар явсаар байгаад 2 оо төгслөө. Өнгөрсөн 2 жилийг бодоод үзхэд хугацаа маш хурдан өнгөрсөн байлаа, өөрийн сурсан мэдсэнээ дүгнэхэд баргал хийсэн юм байхгүй байв. Ингээд ерөн би өөрөөл юм хийж өөрийгөө хөгжүүлэхгүй бол болохгүй юм байна гэдэгийг бага багаар ойлгож эхэлсийн. Магадгүй маш сүүлд ухаан орсон байж магадгүйл юм. Тэхдээ одоо ингээд намрын улирал дуусах боллоо хэдий яг сансан хүссэндээ 100% хүрч чадаагүйч их сургууль гэдэг энэ газар маань маш их мэдлэг, туршлага, урам зориг, дурсамжийг надад өгсөн юм байна. Цаг хугацаа нисэн өнгөрхийг гайхан суухийхаа оронд хичээл номоо сайн хийж, өөрийн сонирхсон зүйлээ гүнзгийрүүлж, өөрийгөө хөгжүүлж, ирээдүйдээ зорилготой түүндээ хүрэхийн тулд тэмүүлж. Амьдрал гэдэг зүйлд гархад сэтгэл санаа, оюун ухаан болон биеээ бэлдэх хэрэгтэй юм байна. Буцах зам гэж байхгүй учраас байрандаа зогсоод байхуу, урагшаа явхуу гэдэг хувь хүний шийдвэр үлдээд байна.