Сократын "Хүн хэдэн хоньтойгоо шууд хэлж чаддаг шиг хэдэн найзтайгаа хэлж чадахгүй" гэсэн үг байдаг. Найз нар гэдэг бол мөнхийн хэлхээ холбоо, тус дэмжлэгийн эх сурвалж байх албагүй. Найз нар гэдэг бол КОММУНИТИ буюу хамтран ажиллах арга гэж үздэг. Олон хүрээнд найз нар байж болно. Хүүхэд ахуйн, 10 жилийн ангийн, Их сургуулийн ангийн, Ажлын хамт олны, Архины, Шоуны гээд л... Миний та бүхэнтэй уулзуулж байгаа энэ залуус бүгдээрээ миний найз нар. Бидний үзэл бодлыг Монголынхоо ирээдүйд санаа зовсон Эх оронч үзэл, сэтгэлгээ нэгтгэсэн өгсөн. Кибер орон зайд бие биенийгээ хараагүй мөртлөө нөхөрлөсөн. Цахим Өртөөний энэ анд нараас би ямагт суралцдаг. Зөвхөн өөрөө биш бүгдээрээ хамтдаа суралцахуу гэдэг бодлоор хичээлдээ урьдаг. Магадгүй тэд ч гэсэн биднээс бас суралцаж сайхан, дулаахан энерги авдаг байхаа.
