За хүмүүс ч саналаа бичээд эхэлж байх шиг байна. Би найзыгаа аврах гэж биш, өөрийн саналаа бичъе. Би Амарааг боломж олдвол жил бүр авчирнаа гэж бодож байгаа. Үүнийг уншаад Амараа дургүйцээд ирэхгүй байж ч магад, гэхдээ дахиад л гуйна даа. Өчигдөр лекц биш зүгээр ярилцлага болсон. Хүнд таалагдахын тулд яриагүй, зүгээр өөрийнхөө бодлыг ярьсан, тэр нь заримд нь хүрсэн, заримд нь хүрээгүй байх нь. Тэр ярианаас юм ойлгож, ухаж сонсож авах, бас асууж, мэтгэлцэж ойлголцож сурах хэрэгтэй. Багш нар нэг л өөрийгөө гэсэн "популистууд" болсон байдаг. Гоё ярьж, өөрийгөө, зааж буй юмаа рекламдах ч юмуу, эсвэл нэг хэвийн үзэл бодлоо та нарт тулгаад байдаг. Би ч гэсэн ийм багшид ордог. Гэтэл заавал та нарт таалагдаж, гоё юм ярих гэж биш, өөрийнхөө туршлага дээрээ тулгуурласан мэдлэг, хийж байгаа ажлаа "нүцгэн үнэн" гэдэг шиг ярихад нь та нар даасаагүй байсан учраас хол санагдсан байхаа. Гэхдээ мэтгэлцээд, хэрэлдээд, доошоо дээшээ хийлцээд ч болов тачигантал ярилцлага хийсэн бол зүгээр байхсан.Амарааг ингэж шүүмжлэх ч зөв. Удирдагч хүнд хөндлөнгийн шүүмжлэл ус агаар шиг их хэрэгтэй. Цаадах чинь өдийд надаар хэлэлтгүй ийшээ ороод ирчихсэн уншаад сууж л байгаа. Байнга намайг шүүмжлээд байдын. Тиймээс би та нараар дамжуулж хариугаа авъяа хэхэхэ... Дараа жил бас дахиад Амарааг ирээч гэж гуйна даа....