Author Topic: Багийн ажил (3:3 баг)  (Read 9623 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Cross.exo

  • Posts: 3
Багийн ажил (3:3 баг)
« on: 2011.09.27 22:18 »
[b:914a5a4674]Хүрэл зэвсгийн үе[/b:914a5a4674]Чулуун зэвсгийн сүүл үеэс хүн төрөлхтөн анх зэс хэмээх металлтай санамсаргүй байдлаар танилцаж өмнө хэрэглэж байсан чулуунаас багаж зэвсэг хийхэд илүү тохиромжтой, хялбар бас олон давуу талтай болохыг нь ухаарч мэдсэн байна. Гэвч энэхүү шинэ материал нь хэт уян харимхай, төдий л эдэлгээ сайтай бус байсан учир илүү хатуу металлийг эрэлхийлэх болжээ. Энэхүү эрлийн эцсийн үр дүнд эртний хүний нээсэн, сэтгэлд нь нийцсэн металл бол хүрэл байлаа.Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл I мянганаас эхэлсэн байна.I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ.Хүрэл эдлэлд зэс 90%,цагаан тугалга 10% ордог байна.Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ.Хүрэл нь зэс, цагаан тугалгын холимог хайлш юм. Үүнээс гадна хүрлийн найрлагад хар тугалга, мышъяк, сурьма, мөнгө, цайр гэх мэт олон төрлийн элементүүд оролцдог. Хүрлээр хийсэн багаж зэвсэг эдэлгээ сайн, хатуу ирэлж хурцлахад хялбар чанартай байсан учир хүн төрөлхтөн урт удаан хугацааны турш энэ металлаар багаж зэвсэг болон гоёл чимэглэлийн зүйлс хийж ашигласаар байсан юм. Тиймээс судлаачид энэ үеийг хүрэл зэвсгийн үе хэмээн нэрлэдэг болжээ.Харин энэхүү металлыг ашиглаж эхэлсэн үе нь дэлхийн өнцөг булан бүрт харилцан адилгүй байдаг бөгөөд бидний өвөг дээдэс одоогоос 4000 гаруй жилийн тэртээгээс хэрэглэж эхэлсэн байна. МЭӨ VII зууны үеэс монгол нутаг дээр оршин байсан эртний нүүдэлчид хүрлийн зэрэгцээ төмөр боловсруулж багаж зэвсэг хийж ашиглах болсон юм. Энэ хугацаанд монгол нутаг дээр нүүдэлчин олон овгийн аймгууд оршин байсан бөгөөд тэдгээрийн үлдээсэн археологийн олон төрлийн дурсгалууд өнөөг хүртэл хадгалагдан үлдсэн байдаг юм. Манай баг эдгээр дурсгалуудаас Буган чулуун хөшөө, Хадны сүг зургыг судлан авч үзэхээр болсон.1.Буган чулуун хөшөөБуган хөшөө бол эртний нүүдэлчдийн шүтлэг бишрэлийн зориулалттай дурсгал агаад он цагийн хувьд МЭӨ V мянганаас МЭӨ I-ны үед холбогдоно гэж судлаачид ерөнхийлэн үздэг.  Буган хөшөөд Монгол улсын ихэнхи нутаг, ОХУ-ын Тува, Байгал нуурын өвөр бие нутгаар өргөн тархсан байдаг ба энэ бүс нутагт 700 орчим буган хөшөө чулуу байгаагийн 550 орчим Монгол улсын нутаг дэвсгэрт байдаг. Буган чулуун хөшөө нь анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү үе гэхэд Монгол нутаг даяар тархаж, цаашдаа одоогийн Тува, Байгал нуурын өвөр бие, Казахстан, Дундад Ази, Оренбург муж, Умард Кавказ, Германы нутаг дэвсгэр Эльба мөрний сав газар хүртэл тархсан байдаг нь Төв Ази тэр дундаа Монгол нутагт нутаглаж байсан нүүдлийн соёл иргэншилт овог аймгуудын түүх, соёлын давалгааны цар хүрээг яах аргагүй илтгэж байдаг.  Буган чулуун хөшөө гэж тусгайлан засаж янзалсан дөрвөн талт гонзгой чулууг гурав зааглан ихэвчлэн эсрэг харсан хоёр талын орой хэсэгт  нэг юмуу хоёр том дугуй,  эсвэл том, жижиг хоёр дугуй дүрс сийлж, түүний доогуур олон жижиг хонхор гарган зааглаад  доош нь бүс хүртэлх голын зайд сүрэг бугыг уран гоёор дүрслэхээс  гадна цөөн тохиолдолд  адуу, гахай, ирвэс, янгир, хүн, загас зэрэг амьтдыг бугатай хамт болон дангаар нь дүрсэлж, бүснээс олон төрлийн зэр зэвсэг зүүж, ойр орчимд нь нум сум, "тагнай хээтэй таван талт дүрс" зэргийг сийлсэн  байдаг.  Мөн огт амьтны дүрслэлгүй зөвхөн бүс , зэр зэвсэг дүрсэлсэн хөшөө ч бий. Иймэрхүү сонгодог дүрслэл нь ихэнхи буган хөшөө чулуунд ажиглагдаж байдаг. Буган чулууны бугын дүрсийг бодит байдлаар дүрсэлдэг бөгөөд зарим буган чулуунд бугын оронд буюу буга дүрсэлсэн зай завсарт нь адуу, зээр, янгир, гахай, шувуу, ирвэс зэрэг амьтдыг дүрсэлсэн байх нь тааралдаж байдаг. Энэхүү дүрслэлийн ялгаанд нь түшиглэн Оросын судлаач Волков буган чулуун хөшөөг1.    Монгол-Өвөр Байгалийн загварт бугын дүрст хөшөө2.    Саян-Алтайн амьтны бодит дүрслэлт буган хөшөө3.    Ази-Европын амьтны дүрслэлгүй хөшөө хэмээн гурван үндсэн хэсэгт ангилсан юм.Буган чулууны хэмжээс гол төлөв 1-4 метр өндөр, 20-40 см зузуаан,100 -130 см өргөн хэмжээтэй байдаг.  Оросын эрдэмтэн В.В.Волков 1960-аад оноос буган хөшөө чулуунуудыг судлан "Умард Монголын буган чулуу" хэмээх судалгааны бүтээл туурвисан бөгөөд тэрээр энэ бүтээлдээ буган чулуу дурсгалыг МЭӨ V-III зуунд холбогдуулан тодорхойлсон байдаг.  Буган хөшөөг бүтээхэд зураасан зураг, сийлбэр, уран барималын аргын аль алийг нь хослуулан бүтээсэн байдаг. Буган хөшөөг Монголын болон гадаад олон судлаач, эрдэмтэд сонирхон судлаж байдаг бөгөөд ихэнхидээ археологийн талаар судлаж өөрсдийн бодол санлаа дэвшүүлсэн байдаг. Зарим нь Скифээс, зарим нь Сак омгийнхноос үүсэлтэй гэсэн бол манай Монгол улсын судлаачид Монголоос үүсэлтэй хэмээн үздэг.Буган чулуун хөшөө болон Хадны сүг зургийн мэдээлэл зургийг татаж авах бол доор холбоосоор татаж авна ууhttp://share.gogo.mn/Rvj2b6QOjT11081317127175/tvvh.rar2.Хадны сүг зурагХүн төрөлхтөн хад чулуунд зураг дүрслэлийг хуучин чулуун зэвсгийн дээд үеэс эхлэн зурж эхэлсэн байдаг.  Энэ үеийн зарим зураг дүрслэлийг Хойд цэнхэрийн агуй болон, Рашаан хадны зураг дүрслэлээс харж болно.  Хадны сүг зургийг зосон ба сийлмэл гэж 2 ангилдаг байна. Зосон зураг нь Өвөр байгаль,Төв болон Дорнод Монголын нутагт  өргөн тархсан бөгөөд агуулгын хувьд олон янз байдаг бөгөөд МЭӨ 2-р мянганаас МЭӨ III зуунд холбогдоно. Монгол нутагт хадны сүг зураг дүрслэлийг агуулсан газар орон маш олон байдаг.Хадны сүг зураг нь үндсэндээ өнгөрсөнд хүргэх гарц, асар үнэ цэнэтэй зурган бичиг юм.  Судлаачид хадны сүг зургийн хийц, технологийг судлан аль цаг үед бүтээгдсэн болохыг нь тогтоодог. Хадны сүг зургийг ажиглан уншиснаар дараах зүйлсийг олж мэдэх боломжтой.•   Хэдий үед ямар багаж хэрэгслээр уг зураг дүрслэл бүтээгдснийг. •   Тухайн цаг үед ямар амьтад энэ газар зонхилж байсныг.•   Хүн төрөлхтөн хэдийд амьтдыг гаршуулж, уналга эдэлгээнд ашиглаж эхэлснийг.•   Хэдийд шинэ төрлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглаж эхэлснийг.•   Нийгмийн байгууллын үе шатуудыг. Тухайн үеийн нийгмийн зохион байгуулалт зэргийг төвөггүй судлан мэдэх боломжтой.Хадны сүг зурагаар хийх хүүхэлдэйн киноХадны сүг зургийг ашиглан 2 төрлийн хүүхэлдэйн кино хийх боломжтой юм.                     1.Хадны сүг зургийн дүрслэлээр зохиомжит        хүүхэлдэйн кино хийж болно.                      2.Хадны сүг зураг яаж бүтээгдсэн талаар                 харуулсан баримтат тулгуурласан тэр үеийн аж байдлыг харуулсан уран сайхны хүүхэлдэйн кино хийж болно.Эдгээр нь хүрэл зэвсгийн  үеийн дурсгалт олдворуудыг дэлхийд дэлгэрэнгүй таниулж өгөх ба хүүхэд залуусыг түүхийн шинжлэх ухааныг сонирхон судлах замд хөтлөн оруулах болно.Манай багын гаргасан санаа бүтээл болон гарвал олон хүний сонирхолийг татсан шилдэг кино болно гэдэгт итгэлтэй байна.Буган чулуун хөшөөнөөс санаа авч хийж болох бүтээгдэхүүнБуган чулуун хөшөө нь маш өвөрмөц зураглалтай эртний гайхамшигт дурсгал юм. Буган чулуун хөшөөн дээр нар, сар, дүүлж буй буга, зэр зэвсэг гэх мэтийг дүрслэн харуулсан байдаг ба үүнийг ашиглан олон нийтэд сайшаагдсан бүтээгдэхүүн хийхийг эрмэлзэв. Үүнд хувцасны загвар болон гоёл чимэглэлийг буган чулуун хөшөөн дээрхи дүрс зургийг ашиглан өвөрмөц бөгөөд содноор хийх явдал юм. Энэхүү загвар чимэглэлээ үслэг эдлэл, нэхий, савхи зэрэг дээр хийх нь илүү тохиромжтой бөгөөд гоёмсог олны анхаарлыг татхаар бүтээгдэхүүн болж чадна гэдэгт итгэлтэй байна.Bagiin gishvvd:B.Tuguldur                      E.Zoljargal                      Uranjargal                      G.Zoljargal                      B.Zoljargal