Болно л доо. Гэхдээ би үгээ сонсгох хэмжээний хүчтэй байх хэрэгтэй. Тэр хүч нь 1-рт Эрх мэдэл - Би эрх мэдэлтэй дарга тохиолдолд. 2-рт Нөлөө - Би мөнгөтэй, КТМС-ийн хөрөнгө оруулагч, эсвэл хандивлагч. Бүр өөр тохиолдолд би Давгаа аврага шиг нөлөөтэй, миний үг хүчтэй байвал. Эсвээс би их царайлаг юмуу МИСС байвал. КтМС-ийн Бадамгэрэл\төгсчихсөн\ та нарыг өөрчилж чадах байсан шүү. Өөрөө л зүрхшээгээд айгаад хүсээгүй болохоос биш.Хүчтэй байхын дараагийн нэг зүйл нь БАГ байх ёстой. Одоо хүртэл би ямар нэг багт ороогүй, манай сургууль дээр багийн тоглолт байхгүй болохоор миний үг хаданд хашгарсан чинээ, та нарыг 90 минут уяраасан байдалтай л байгаам. Тэгээд л миний сургууль дээр өнгөрөөдөг цаг зөвхөн хичээлийн цаг, бусад нь хувийн байгууллагад ажиллах болчихоод байгаам. Ийм багш нар олон байгаа байх шүү. Сургууль дээр маань баг биш "оюутнуудтай адил" дарга, профессоруудынхаа өөдөөс юм хэлж чаддаггүй багш нарын фракцууд их байдаг. Эцэст нь би нээх лааг хүн шиг Сургуулийг, дарга профессоруудаа шүүмжлээд та нарт таалагдсан шударгуу лаг багш болж харагдах гээд байгаам биш ердөө "ЮМЫГ ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХИЙДЭГ" байхыг хүссэн, үүнийг олон хүнд ойлгуулах гэсэн ажил хийж байгаа ердийн нэг баагий шүү дээ. Хэрэв би удирдагч дарга болчихвол сайн удирдаж чадахгүй, хэрэгжүүлъе гэсэн хэдхэн юмаа сайн хийгээд тэр нь хэвшчихвэл дараагийн "эвэрдээ" зайгаа сайн дураараа тавиад өгнөө гэж боддын :shock: :shock: