2001 онд 3-р курсдээ тэгсэн гэж сонссон. Тэр залуугаас асуусан чинь "Аа явсаар байгаад нилээд давсалсан домог яриа болсон байна лээ" гээд наргиж байсан. Гэхдээ тэр залуугаас илүү үнэхээр гавал хүүхдүүд КтМС-д олон байсан. Дүүрэн.... гээд залуу 1999 онд 1-р курсын оюутан болж байсан чинь 3-р курсээ төгсөөд шууд багш болчихсон. Хамгийн хүнд хэцүү хичээлүүдийг Би орно гээд маш сайн бэлтгэж ордог байсан. Намайг Солонгост сурч байхад Монголд байгаа юм шиг дуртай үедээ залгаад түүхийн хичээлээ үргэлжлүүлж түүх ярьдаг байж билээ. Нэг удаа бүүр 1 цаг түүх, үзэл бодлын мэтгэлцээн хийж билээ. Би "наад мөнгө чинь талийлаа, Емайл бичъе" гэхээр "Үгүйээ Ингэх нь Ямааны мах халуун дээрээ амттай. Би өөрөө ингэж ярихын тулд мөнгөө өөрөө олчихдог" гэдэг байж билээ. Зайлуул Бурхан болчихсондоо хөөрхий. Сайн залуу байж билээ