за өнөөдрийн семинар бас л сонирхолтой байлаа. Сэрдарам багшийн сэтгэл хөдлөөд их алдаатай бичиж байгаа харагдсан. хэхэ...Гэрийн даалгаврын хувьд багуудаас их гоё гоё санаа гарж ирж байна лээ.. Өнөөдрийн семинар дээр ч мөн гоё гоё санаа оноо гарч байлааМанай Dam Dam багийнхан ч амжилттай оролцсон гэж бодож байна... Гэрийн даалгаврын хувьд манай баг ХАМГИЙН ЭЛБЭГ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛЭЭР бидний амьсгалах агаар, бидний амьдрах газар нутаг юм болов уу гэж бодлоо...Агаар байхгүй бол бид амьдарч үл чадна.Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ. Агаар мандалд бага хэмжээтэй байх хүлэмжийн хийнүүд (Greenhouse gas) газрын гадаргуугаас ойсон дулааны энергийг шингээж, дэлхийн дулааны тэнцвэрийг хангана. Хэрэв эдгээр хийнүүд агаар мандалд байхгүй бол гадаргуугийн дундаж температур -18°C болох бөгөөд, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлгүй болно. Тиймээс агаар бол ХАМГИЙН ЭЛБЭГ ХАМГИЙН ҮНЭТЭЙ ЗҮЙЛ юм.