Author Topic: Синга & Казахстан  (Read 11634 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Синга & Казахстан
« on: 2011.08.20 22:04 »
Астана бол үнэхээр төв азийн талбайд босч буй нэгэн гайхамшиг гэж болохоор. Парис, Лондон, Женев, Сингапур гээд зөндөө л тэнэсэн нэгнийг хүртэл уулга алдуулахаар сайхан хот босч байна билээ.Казакстан болон Сингапурт ижил төстэй зүйл байна.Тийм ч ардчилсан бус хирнээ нэг гараар хөгжиж чаддаг.Нэг болон түүнээс салаалсан гэр бүлүүд их нөлөөтэй санагдсан.http://www.facebook.com/media/set/?set=a.1939743815512.2101662.1299903951

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Синга & Казахстан
« Reply #1 on: 2011.08.20 22:05 »
Сингаг хөгжүүлсэн Ли Куан Кэмбрижэд боловсорсон нэгэн гэдэг.Тэрээр улсыг хөгжүүлэх менталитийг тэндээс олж авсан гэхэд гайхахюмгүй. Харин Назарбаев яаж тийм хандлагатай болов гэдэг сонин.Тэрээр ЗХУКН-ын Улс Төрийн Товчооны гишүүн байсан гэдэг байх аа.Хүйтэн дайны үед дэлхийн талыг эзэлсэн улсын Удирдах Зөвлөлд байждэлхийн газрын зураг харж Америкийн эсрэг бодлого явуулж байсан багийн гишүүн байсан гэхлээр тэндээс улс үндэстнийг хөгжүүлэх бодол хандлага нь төлөвшиж эхэлсэн хүн юм болов уу даа.Ер нь Назарбаевын талаар, түүний явуулж буй бодлогын талаарандуудаас сонсмоор л байна. Аливаа улс үндэстний сэргэн мандахад ардчилал мэдээж чухал үүрэгтэй.Бас мэдлэгтэй, зөв хандлагатай 1 ч болов хүчтэй лидер хүн байх ньбас нэгэн чухал үзүүлэлт бололтой.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Синга & Казахстан
« Reply #2 on: 2011.08.20 22:06 »
Назарбаевийн талаар...андуудаас сонсмоор байна. мх. Хэн бүхний мэддэг намтар маягийн юм нэтээр нэг байгаа, харин сонин байж магад гэсэн ганц нэг юм дуулгая.ТАЛЫН ЧОНО, НАН, янз янзаар л нэрэлдэг Назарбаев Австрид эмнэлэгт байгаа гээд байсан, Германий Ганбургийн мед.университетийн эмнэлэгт  маш нууц байдалд байгаа юм байна. Одоо гарсан эсэхийг мэдэхгүй. Түрүү булчирхайн хавдартай юм шиг дуулдана. Хэрэв тэр нас барвал, авилгалд ѳртсѳн, газар нутаг нь үндсэндээ худалдагдсан энэ үлсын ирээдүй сонин л болох байх даа, um ma ni pad me hum!  TRANSPARENCY INTERNATIONAL -аас жил бүр гаргадаг авилгалын рейтингээр Казахстан сүүлийн 10 жил айрагдаж байна. Камерун хавьд байдаг юмуудаа. Авилгачдаас нь ганц нэгийг хэлж чадна.Эхнэр САРА АЛПЫСОВНА манай хуучин Филатова хадагтайн ажлыг хийдэг. Том фирмүүдээс сая сая ногоон урсч байдаг. НАНы ѳѳрийх нь үндэсний сан гэж бас бий. Тэрийг дунд охин ДИНАРА толгойлдог. Тийм их хѳрѳнгѳ ёстой Египтийн түүхийн музейд л байдаг байх. Казахстаны media засаглал том охин ДИНАРын гарт байдаг. Динарын нѳхѳр РАХАЛ АЛИЕВ гэж эмч нѳхѳр бий. Эмийн магнат. Хуурамч эмээр  jonson&jonsonтой дүйцэхүйц хѳрѳнгѳ босгосон гэж ярьцгаадаг. Монголд хамгийн их нүгэл хийсэн этгээд. Манай хуучин ЭМЯ сайд байсан хүнтэй дотносон нийлж монголд хуурамч эм, тарианы сулжээ бий болгосон. Үндсэн ажил нь гэвэл улсын ҮАБ хамгаалахын босс.Цѳмийн хаягдал, АВИЛГАЛ хоёроор л баяжсан хүмүүс л дээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Синга & Казахстан
« Reply #3 on: 2011.08.20 22:07 »
kazakuud tsever baruuny standartaar ih surguuli shineer baiguulj bna.olon jiliin umnuus zaluusaa beejin, london, singa ruu olnoor ni yavuulsan.ted ergej ireed innovation fund, shine business ene teriig ch hugjuulj bna daa.mongolchuud maani ardchilal gedgiig bololtsoo gedgiig iluu oilgoj ehelj bgaa. bololtsoog bolomj buur bodit baidal bolgohod bid gadnaas surmaar sanagddag.

singa g harj bhad terguunii aj ahuid olgodog shagnalaa amerikaas huulsan haragddag. kazakstan odoo yer ni singa g ulger jishee bolgood bh shig.mongolchuudiin huvid ch zambaraagui huulj bna daa.germanaas turiin erhzui, new zealandaas tusviin togtoltsoo,businessin erhzuid bol zuvlult, yopon, angli geed saihan orootsoldsoon.
1970 aad ond sovetuud id huch avch bhad baruunii choeloot yertuntsuursdiin ardchilal, unelemjind ergelzej bsan gedeg.medeej ene ni diktaturiig demjine gesen ug bish.mongoliin zaluu ardchilal dotroo tsevershihiin zeregtsee gadagshaa systemiin ursulduund bgaa shuu.bid sul davuu tala busadtai harigsuulj taninmedne

Отгoчулуу www.ecrc.mn http://otgochuluu.blogspot.com
« Last Edit: 2012.08.10 11:39 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Синга & Казахстан
« Reply #4 on: 2011.08.20 22:12 »
Сингапурыг ардчилсан улс биш гэж хэн ч хэлэхгүй байх.Хасагстаны ардчилалын бодит байдалыг би сайн мэдэхгүй. Харин Хасагуудын явуулж буй бодлого нь үнэхээр л хөгжие гэсэн чин эрмэлзэлтэй, өмнө нь олигтой түүхгүй байсан хасагуудыг шинээр үндэстэн болгон гаргаж ирэхийг зорилгоо болгосон зөв бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж байх шиг харагддаг.Сингапурын болон Норвеги энэ тэрийн бодлогоос хасагууд сайтар суралцаж байх шиг. Миний хувьд хамгийн гол гайхаад байгаа зүйл бол Назарбаев таваариш манайхан шиг биш байгаагийн учир юм л даа.Лий Куан бас хэзээ ч манайхан шиг байгаагүй. Тэрээр зөв бодлого явуулсаны үрээр, ард түмнээ гэгээрүүлэн боловсруулсаны үрээр хөгжилтэй, ардчилсан улсыг бүтээж чадсан. Финланд улсын эдийн засаг 90 онд яг л манайх шиг мяарсан гэдэг дээ.Гэтэл 2001 онд дунд ахлах боловсролын ПИСА тестеер дэлхийд 1 номерт зогсож, хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч улсын тоонд орсон. Харин ардчилалын хувьд ямарыг нь мэдэхгүй. Хасагуудын хөгжлийн бодлого өнөөг хүртэлх бусад улс орнуудын явуулж ирсэн бодлогууд дотроос хамгийн дэвшилттэйг нь авч хэрэгжүүлж байх шиг. Харин тэр дотоод ардчилалыг нь сайн мэдэхгүй юм. Хэрвээ үнэхээрдарангуйлал ноёрхсон байдаг бол яваандаа Африкийн орнуудын араас орж мэдэх юм даа.Отго андын тэмдэглэсэнчлэн Назарбаев хүмүүсээ бодлоготойгоор барууны хөгжилтэй орнуудад олноор явуулж системтэйгээр бэлдэж, бас тэнд нь тодорхой хугацаан ажиллуулж бодлогоор бэлддэг юм билээ дээ. Манайханы харддагчлан зөвхөн өөрийн хамаатан садан, эсвэл дарга айлын хүүхдийг явуулдаг уу гэвэл үгүй гэсэн шүү. Шударгаар өрсөлдүүлээд хүүхэд залуусаа явуулдаг гэж байгаа.Зүгээр нэг явуулаад хаячихдаггүй юм билээ шүү, араас нь холбоотой байж тэг ингэ гэх мэтээр карьерийнх нь зам мөрийг зааж зөвлөдөг гэж байгаа. Овоо муу гар юм даа, Назарбаев гэж. Ц.Буянцогтоо