Author Topic: 2020 он дэлхий мөстөлтөнд???  (Read 13474 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Нарны идэвхжилт буурч байгаа бололтой. Энэ нь дэлхийд аюултай өөрчлөлт авчирч болзошгүй юм. Саяхан америкийн одон орон судлалын эрдэмтэд жил тутам хийдэг бага хурлын үеэр ийм мэдээллийг хийжээ. Энэ жил Нар ээлжит идэвхжлийнхээ үедээ орсон ба тэр нь 24 дэх нь аж. Харин 25 дахь идэвхжлийн үе нь 2020 онд тохиох гэнэ. Гэхдээ энэхүү идэвхжил нь нэгээс хоёр жилээр оройтож болно. Эсвэл бүр болохгүй ч байх магадлалтай гэнэ. Үүнийг наран дээрх содон үйл явдлууд харуулж байна гэж эрдэмтэд нотолж байгаа юм. Жишээ нь наран дээрээс толбо аажмаар арилж эхлээд байгаа юм. 25 дахь идэвхжлийн үе гэхэд тэрхүү толбо бүрмөсөн устах магадлалтай байгаа талаар эрдэмтэд ярьжээ. Америкийн өөр нэгэн бүлэг эрдэмтэд наран дээрх плазмын хөдөлгөөнд өөрчлөлт гарч байгааг олж илрүүлсэн байна. Энэ нь эргээд соронзон талбайд нөлөөлдөг байна. Бас нэгэн бүлэг эрдэмтэд нарны титэмд хамгийн халуун хөдөлгөөнт хэсгийг нь олж илрүүлээгүй гэнэ.Хэрэв нарны идэвхжил буурч байгаа гэх шинж үнэхээр нотлогдох юм бол эх дэлхийг маань хүйтрэл хүлээж байгаа гэдэг гарцаагүй. Хэдэн сая жилийн тэртээ мөстөлт болсон шиг зүйл болохгүй ч таагүй зүйл тохиолдоно гэдэг тодорхой. Бага хэмжээний мөстөлд 1310-1370 онуудад, 1645-1715 онуудад болж байсан гэдэг. Энэ үеэр Темза болон Сена мөрөн хөлдөж, тэр ч бүү хэл Италийн өмнөд хэсэгт цас орсон гэх тэмдэглэл байдаг гэнэ.Мэдээж хэрэг эрдэмтэд нарийн дүгнэлт гаргаж чадахгүй байгаа. Тэгээд ч тайван байдаг нар гэнэт дэлхийд хүйтрэлийг авчрана гэдэгтээ бат итгэлтэй байж чадахгүй байна.Саяхан наран дээрээс аварга плазма шидэгдсэн бөгөөд тэр нь зургадугаар сарын эхээр болж өнгөрсөн юм. Тэрхүү плазмын шидэлт хамгийн хүчирхэг нь байсан бөгөөд өөр тийш шидэгдсэндээ л дэлхий аврагдсан байна. Хэрэв манай дэлхийн зүгт шидэгдсэн бол яах байсан бол? Америкийн эрдэмтдийн анхааруулж байгаагаар бүх трансформатор шатаж, үүнээс болон хүн төрөлхтөн түнэр харанхуйд умбах байжээ. Ийм аюулыг дэлхийн олон орон хүлээн зөвшөөрсөн бөгөөд 2012 оны сүүлээр аймшигт зүйл нүрлээд байна гэдэг нь ч үнэн байх өндөр магадлалтай аж.Т.Бүрэн

Offline 09iin29shdee

  • Данхар гацуур
  • ***
  • Posts: 79
экологи
« Reply #1 on: 2011.09.11 18:35 »
Та 2012.12.21 ний талаар Лекц орох уу? Энэ их сонирхолтой байнада ууг нь  :) Заавал бусдын лекцийг биш, та өөрөө юу гэж бодож, таамаглаж байгаа талаар, мөн бусад оюутнууд юу гэж боддог талаар чөлөөтэй ярилцсан Семинар юмуу, Лекц оруулмаар байна. Семинар орно гэвэл 3-7ынхон шүү! 
« Last Edit: 2012.08.10 10:40 by serdaram »
Манайхаан соёлтой ФОРУМдацгаая!!!

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #2 on: 2011.09.12 10:09 »
SS 218 buyu Soyol Irgenshliin tuuh hicheel deer Delhiin uls undestnii tsag too huanligiin tuhai yaridag heseg deer 2012.12.12 gedeg zuiliin talaar yariltsana. Ter ued bi lektsee share hiih yumuu zarlal gargachihya. Ene talaar ch gesen ta nar huvi huviin bodoltoi baigaa. Yaagaad gevel ene chin Shinjleh Uhaanyi medleg bish bolohoor   :D  :D

Offline Khaliun

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 43
Re: 2020 он дэлхий мөстөлтөнд???
« Reply #3 on: 2012.11.21 22:40 »
bagshaa ta delhiin dulaaral,delhiin huitrel , delhiin uur amsgal gesen sedweer bid nart heseg hugatsaand ch bsan hamaagui lekts tawij ugch bolohgui yum uu                                                                       hunii uzel bodol huwiramtgai uchraas negees nuguu ruu tashuulah yum