Author Topic: Туйлын үнэн ба Х үеийнхэн  (Read 12739 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
 Шавь багшаасаа:-Цорын ганц хөдлөшгүй туйлын үнэн гэж бий юу?
-Байхгүй ээ. – гэж багш хариулж. Шавь:
-Байхгүй гэдэг чинь туйлын үнэн мөн үү? – гэж. Багш:
-Бишээ. –гэж. Шавь:
-Тэгвэл тэр туйлын үнэн чинь юунаас шалтгаалаад байнаа. Та энэ аягыг хар л даа, хэнээс ч асуусан ч энэ аягыг энэ ширээн дээр зогсож байна л гэнэ биздээ. Үүнийг өөрөөр хэлэх арга байна уу? – гэхэд багш:
-Тэгвэл чи ширээнээс асууж үзсэн юм уу? Ширээ “би энэ аягыг шалан дээр унагаахгүй гэж барьж тогтоож байна” гэж хариулна даа. Хэрэв чи бас аяганаас асуусан бол ... – гэтэл багшийн санааг ойлгосон нэг шавь:
-Аа, аяга тэгвэл “би энэ ширээг газарт няц даран, газартай хамт тэгшлэх үү, яах уу гэж бодож сууна” гэнэдээ. – гэж хэлж бусдыг инээлгэв. Багшийн санаанд нэгэн түүх орж ирснийг шавь нарт ярьж өгөв:     

Олон жил хамтдаа олон газраар аялсан хоёр найзын нэг нь:
-Би нэг найзын хамт олон жил, олон улс орноор аялж, худалдаа наймаа хийж явсаар гол ус, уул мод, хөндий зэрэг үзэсгэлэн цогц бүрдсэн нэгэн газар ирж, тэндээ суурьшиж амьдрахаар шийдсэн. Бид хоёр ярилцаж, би уулын нөмөрт мал аж ахуй эрхэлж, харин найз маань хөндийд тариа тарьж амьдрахаар болсон. Бид юуны түрүүнд нутгийн иргэдийн туслалцаатайгаар тус тусдаа байшин барьж, малын хашаа саравчийг босгон, тариан талбайгаа хагалж, дараа жилийн хавраас би мал худалдан авч, найз маань талбайдаа тариа буудайгаа үрслүүлж  эхэлсэн. Эхний жилүүдэд амьдрал бидний санаснаар цэцгэлж, аж ахуй маань өргөжин тэлж байсан юм. Бидэн дээр нутгийн нэг худалдаачин байнга ирж, бидний тариа буудай, мал махыг хулдан авч, мөн бидэнд хэрэгцээтэй зүйлсийг авчирж өгдөг байсан. Тэр худалдаачин нэгэн царайлаг охинтой байсан бөгөөд тэр охин бид хоёрын хооронд хайр сэтгэлийн холбоо үүссэн байлаа. Жилийн дараа байгаль цаг агаар зангаа хувирган, гурван жил үргэлжилсэн ган болж бидний цэцгэлж байсан аж ахуй унаж, бидний амьдрал хүнд болж эхэлсэн. Гэтэл нэг орой хэн нэгнийх нь яндангаас үсэрсэн оч олон жил хуурай байсан нутгийг тэр чигт нь түймэрдэж, бидний барьж босгосон байшин, агуулах сав, хашаа саравч, тариан талбай бүгд шатаж, бид хоёр хоёулаа хоосорч, тэр нутгийг болон сэтгэлтэй бүсгүйгээ аргагүйн эрхэнд орхин явах болсон. – гэж ярьжээ.  Харин нутгийнхан тэр хоёр залуугийн тухай ингэж ярьж:
-Хэдэн жилийн өмнө манай нутагт тэнэмэл хоёр наймаачин ирж, манай нутгийн хамгийн үзэслэнтэй, бид өөрсдөөсөө ч харамлаад очдоггүй тийм сайхан газар дураараа ирж суурьшин, нутгийн ядуу, өчүүхэн мөнгөнөөс юугаа ч өгөхөд бэлэн хүмүүсийг хямд хөлсөөр хууран ажиллуулж, онгон дагшин газрын модыг тайрж, газры нь хагалан сэндийлж, усыг нь бохирдуулж, тохирсон хөлсөө ч өгөлгүй, эцэст нь нутгийн охиныг бузарлан гомдоосон юм. Тэд бохир луйвар аргаараа хөрөнгөө аривжуулж, хэдхэн жилийн дотор өөрсдөө хүч хүрэхгүй их мал, газар хулдан авч манай нутгийн үржил шимт хөрсийг юу ч үгүй хувхайруулж орхисон юм. Үүний дүнд манай нутаг хэдэн жил дараалан ган гачигд нэрвэгдэн бидний амьдрал хүнд болж эхэлсэн. Ашгүй тэгтэл манай нутгийн лус савдаг тэнэмэл хоёрын орон байр, хашаа савы нь цөмийн шатааж, тэднийг хөөж явуулсан даа. – гэж.       
Худалдаачны охин тэр залуусын тухай ингэж ярьсан гэнэ:
-Манай нутагт хоёр тэнэмэл гуйлгачин залуус ирж, суурьших болсон. Тэд манай аавын ачаар овоо хөрөнгөжиж баян болсон ч угийн ховдог, шунахай сэтгэлтэй тэд ханж цадахыг мэдэхгүй бие биентэйгээ уралдаж улам их газар, мал худалдан авдаг байсан. Тэгээд тэд хоёулаа надад ухаангүй дурлаж, үүнээсээ болж хоорондоо муудалцан, бие биенийхээ хөрөнгийг юу ч үгүй болтол нь шатааж, манай нутгийг түймэрдэж өгөөд зугтацгаасан. Би тэр хоёрыг нүднийхээ булангаар ч тоож хардаггүй байсан. – гэж. 
Харин хоёр залуугийн нөгөө нь ингэж ярьсан гэнэ:
-Олон жил аян хийж, худалдаа наймаа хийж явсаар ядарч байсан тул нөхрийнхөө ятгалгыг даган хүний нутагт үлдэж суурьших болсон юм. Нутгийнхнаас газар гуйсан боловч биднийг хажиглан хөөсөн тул хэнч очиж амьдрах боломжгүй хувхай газарт бид аргагүйн эрхэнд очиж суусан. Би газар хагалж тариа тарьж амьдрах санал гаргасан ч нөхөр маань зөрүүдлэн мал худалдан авч, би тариагаа тарихаар болсон юм. Ингэснээр хэмнэж болох байсан зардалд илүү мөнгө зарцуулах болж, цуглуулсан жаахан мөнгөө ажлын хөлс, мал, газар авахад өгч дуусгасан. Нутгийн иргэдийг гуйж өндөр хөлсөөр ажиллуулж байсан боловч тэд байнга хөлсөө голон үргэлж хэл ам гаргадаг байлаа. Уйгагүй зүтгэлийн дүнд аж ахуй маань хөл дээрээ босч хүний гар харахгүй амьдрах чадалтай болж эхэлсэн. Гэтэл нутгийн нэг зальтай худалдаачны охин бидний амьдралд жинхэн гай авчирсан. Тэр охинд миний найз сэтгэлтэй байсан боловч, харин худалдаачин түүний охин хоёрт шал өөр бодол байсан юм. Тэр худалдаачин яг л наймаа ярьж байгаа мэт намайг охинтойгоо нийлэхийг ятгаж, охин нь ч надад ил тод сээтэгнэн гүйдэг болсон. Би тэдний миний хөрөнгөнд шунасан нүдний цаана харанхуй хоосон сэтгэл байгааг харж байсан тул тэр охинд ямарч нүүр өгдөггүй байсан. Үүнд хорссон худалдаачны охин нэг л өдөр бидний хөрөнгийг, байшин савыг юу ч үгүй шатааж орхисон, үүнийг тэр эмэгтэй л хийсэн гэдэгт би итгэлтэй байна. – гэж ярьжээ.     

Багш шавь нараасаа:-Та нар энэ дөрвөн өөр ярианаас алийг нь үнэн гэж сонгож авах вэ, энэ нь үнэн гэдгийг ямар шалгуураар сонгох вэ? – гэж асуухад шавь нар дуугүй хэсэг сууцгаав. Нэг шавь:
-Энэ дөрвийн ярианд гомдсон, атаархсан, бардсан, хардсан сэтгэл харагдаж байна. Энэ нь тэднийг үнэнийг харах нүдийг хааж байгаа тул тэд зөвхөн өөрийнхөө харсныг л туйлын үнэн гэж бодно. – гэв. Багш:
-Бүх зүйл юмыг хэн, аль талаас нь харж байгаагаас шалтгаалж байна. Жишээ нь, энэ сарнай цэцэг. Сарнай цэцгийн дээгүүр эргэлдэж байгаа эрвээхэй “тансаг анхилам үнэртэй, өнгөлөг зөөлөн дэлбээтэй цэцэг” гэж хэлнэ. Харин доогуур нь мөлхөж яваа хорхой шавьжууд “хатуу том өргөстэй, бүдүүн иш” л гэж нэрлэнэ. – гэж багш яриагаа дуусгав.
« Last Edit: 2012.08.10 17:17 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: Туйлын үнэн
« Reply #1 on: 2011.07.20 19:01 »
195-иад оны дундуур барууны судлаачид дэлхийн II дайны төсгөл үеийнхнээс өөр сэтгэлгээтэй, асуудлыг өөрийнхөөрөө шийдэхийг эрмэлздэг, аливаад тодорхой бус хандлагатай, эх орон, нийтийн үйлс гэхээсээ хувь хүний үзэл бодлоо чухалчилдаг хүүхдүүд олноор төрж байгааг олж тогтоож Х үеийнхэн буюу тодорхой бус үеийнхэн хэмээжээ. Өнөөдөр Х үеийнхэн буюу 13 дахь үеийнхнийг ерөнхийд нь 1965-1982 гэсэн хүрээнд хамааруулж байгаа бөгөөд гол нь уламжлалт нийгмээс орчин үеийн нийгэм уруу шилжих шилжилтийг Х үеийнхэн туулах ёстой гэнэ Дэлхийн дайн, эдийн засгийн их хямрал гэгчийг туулсан өмнөх үеийнхнийгээ бодвол аж үйлдвэржилт, сансар судлал, мэдээллийн  асар хурдацтай хөгжлийн ачаар дэлхийг хавтгай болгож чадсан энэ үеийнхэн соёл урлаг, спорт, бизнес санхүүгийн салбарт олноороо тодорч  байгаа бол эдүгээ улс төрд бөөнөөрөө “төрөх нас нь ирлээ” гэдгийг америкийн профессорууд ид хэлэлцэж бас сурталдаж байна.Тэд аливаа хатуу үзэл сурталд баригдах дургүй байдаг бөгөөд юуны өмнө өөрт ашигтай гэж үзсэн хувилбарыг хамгийн түрүүнд шүүрч ашигладаг прагматик сэтгэхүйтэй. Америкийн Х үеийнхний бодлоор улс төрийн нам баруун зүүн гэдгээрээ ялгарахаасаа илүүтэйгээр залуучуудыг хэрхэн дэмжиж тэдэнд ажиллах таатай орчин нөхцөл, өсөж хөгжих боломжийг хэрхэн хангаж өгч байна вэ гэдэг нь чухал гэдгийг ч тэд ил илэрхийлдэг. Америкийн “социалист нам” болох  Ардчилсан нам нь залуучуудыг илүү дэмжиж байгаа учраас саналаа өгдөг гэдгээ ч нуугаад байдаггүй.