Author Topic: aз жаргалын зуршлууд  (Read 8584 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline B.Enkhjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
aз жаргалын зуршлууд
« on: 2011.04.26 16:38 »
“Аз жаргалтай мэдрэмжийг нэмэгдүүлэх 10 батлагдсан арга”Ихэнх хүмүүс аз жаргалгүй байдлыг өөрсдөө сонгодгоо мэддэггүй. Мөн өөр хэн ч биш, өөрөө л сэтгэл дотроо аз жаргалыг сонгочихвол инээмсэглэлээр бялхана гэдгээ мэддэггүй нь бүр ч харамсалтай. Оюун санаагаа жаахан л өөр юманд хандуулвал амьдрал тэр чигтээ өөрчлөгдөх болно.1. АЗ ЖАРГАЛТАЙ БАЙГАА МЭТ ААШИЛГунигтай үед ч тэр чин сэтгэлээсээ инээмсэглэх нь илүү олон инээмсэглэсэн, жаргалаар бялхсан хүмүүсийг урин дуудах болно. Бухимдалтай байдал илүү олон бухимдалтай хүмүүсийг л даллана гэдгийг санаарай.2. ХОРОМ МӨЧ БҮРЭЭС БАЯР БАЯСЛЫГ ЗУЛГАААз жаргал бол заавал гайхалтай, ид шидийн юм шиг тохиолын үр дүнд бий болдог зүйл биш. Харин амьдралдаа тохиолдсон жижиг ч болтугай өөдрөг зүйлийг олж харснаар аз жаргалтай болдог.3. ЦАГ ХУГАЦААГАА ХЯНААз жаргалтай хүмүүс амьдралаа удирдаж чаддаг. Тэд өдөр бүр өөртөө бодит зорилгыг тавьж, түүндээ хүрэхийн төлөө тэмүүлснээр илүү ач холбогдолтой, үр бүтээлтэй мөчүүдийг өнгөрүүлдэг аж.4. ТОГТМОЛ ДАСГАЛ ХИЙТогтмол дасгал хийдэг хүмүүс хийдэггүй хүмүүсээсээ илүү өөдрөг, амьдралын эрч хүч идэвхтэй байдаг нь судалгаагаар тогтоогджээ. Зөвхөн жингээ хасах гэж биш, өөрөөсөө гэрэл цацруулахын тулд дасгал хийцгээе бүсгүйчүүд ээ.5. САЙН УНТАЖ АМАРСайн амарч, өөрийнхөө энергийг цэнэглэж авахгүй бол тархи маань өдөр тутмын ажлын стрессийг дийлж чадахгүй.6. ДУУ АЯЛХөгжилтэй дуу аялах нь сэтгэл санааны байдлыг эрс дээшлүүлдэг хялбар бөгөөд өндөр нөлөөтэй арга юм. Тиймээс дууг зөвхөн сонсох биш дагаж дуулаарай. Мөн зөвхөн дагаж дуулалгүй толгой, биеэ хэмнэлд нь тааруулан хөдөлгөвөл та агшин зуурт ямар их аз жаргалтай болохоо хараад гайхна даа.7. АМЬТАН ТЭЖЭЭМуур, эсвэл нохойныхоо зөөлөн үсийг илээд суух нь сэтгэлзүйг тайвшруулах үйлчилгээтэй.8. БАГА Ч АТУГАЙ СҮСЭГЛЭЯмар нэг юмыг идэвхтэй шүтдэг, сүсэглэдэг хүмүүс ямар нэг юманд санаа зовних, сэтгэлээр унах нь хамаагүй бага байдаг нь нотлогджээ. Хэрэв та үнэхээр шашин шүтдэггүй бол ямар нэг юанд үнэн сэтгэлээсээ дуртай бол. Тэр нь яруу найраг, дуу хөгжим, гар урлал гээд юу ч байж болно. Гол нь та тэндээсээ эрч хүч авдаг байх хэрэгтэй.9. ДОТНЫ ХҮНТЭЙГЭЭ ХАМТ БАЙХамгийн ойр дотны хүнтэйгээ цагийг хамт өнгөрөөх нь хүний энергийн түвшинг дээшлүүлнэ. Бид хайртай хүнээсээ тайвшрал, өөртөө итгэх итгэлийг олж авдаг.10. ХОТООС ЗАЙДУУ ГАРДолоо хоногт нэг удаа ч болов хотын чимээ шуугиан, завгүй амьдралын хилийг давж, байгальд гар. Голын урсгал, салхины чимээ, өвсний сэрчигнээн гээд бүх чимээ таньд өвөрмөц аялгуу тоглож өгч, аз жаргалыг бэлэглэнэ.Энэ 10 зуршил бидний өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж болохуйц хамгийн энгийн зүйлс. Гэсэн хэдий ч сэтгэл санааг дээшлүүлэх тал дээр хамгийн нөлөөтэй аргууд аж.[b:9757d91e32][/b:9757d91e32]

Offline B.Enkhjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
Нүүр будалт бол тэр чигтээ урлаг-[b:ce115669fc] Том, урт хамрыг яаж жижиг харагдуулах вэ?[/b:ce115669fc]- Гэрийн нөхцөлд өргөн том хамрыг жижиг харагдуулж будахын тулд өөрийнхөө арьсны өнгөнөөс нэг тон цайвар, нэг тон бараан крем энгэсэг шаардлагатай. Цайвар кремеер хамрын хянга ясыг босоо шугамын дагуу будаж, бараанаар хоёр хажуу талыг будна. Хоёр хажуу талыг хөмсөгний төгсгөлөөс хамрын төгсгөл хүртэл будна. Харин урт хамрыг богино харагдуулахдаа үзүүр хэсгийг бараандуу кремээр будна.- Миний нүүр их цагаан хүзүү маань бор л доо. Би хүзүүндээ тааруулж кремээ сонгох хэрэгтэй юу?- Тийм. Ялангуяа зуны нөхцөлд нүүрээ биенээсээ ялгаруулж харагдуулахгүйн тулд хүзүүнийхээ тонтой тааруулж кремээ сонгох нь зүйтэй юм.- Хацраа яаж өнгөлөх вэ? Ямар арьсан дээр ямар өнгөлөгч дээр байдаг юм бол?- Ягаан, тоорын ягаан, боронзон өнгөлөгч цайвар царайнд хамгийн сайн тохирдог. Харин абрикос жимсний улбар ягаан, нил ягаавтар өнгөлөгч бордуу царайнд тохирно. Өнгөлөгчид том багсаа дүрээд, илүүдэл будгийг сэгсэрмэгцээ хацрынхаа алиман дээр гадагшаа чиглэлтэйгээр будна.- Хацрынхаа улааныг яаж далдлах вэ?- Гүн ногоовтор суурьтай крем, эсвэл чийгшүүлэгчийг хацрын улаан дээр нь түрх. Нүүр будалтын артистууд сорвины улааныг ч гэсэн далдлахдаа үргэлж энэ аргыг хэрэглэдэг.- Нүүрээ будахаар загалтаад байх юм. Яаж цэвэрхэн будах вэ?- Нүүрэндээ пудр, крем түрхэхийнхээ өмнө чийгшүүлэгч тосыг заавал түрх. Тосоо түрхчихээд 15 минут шингээсний дараа пудр тавиарай. Тос, крмеийнхээ аль альныг нь гарынхаа алганы хонхорхой дээр үл ялиг тарааж байгаад, арьсан дээрээ товших маягаар буд. Эсвэл порлон ашиглаарай.- Уруулынхаа хэлбэрийг яаж тодотгох вэ?- Уруул хүрээлэгчээ эхлээд дээд уруулынхаа голоос эхэлж хоёр тийш нь, доод уруулаа нэг захаас нь эхэлж нөгөө зах руу нь будна. Уруул өнгөлөгч, эсвэл будагтай адил өнгийн хүрээлэгч сонгоорой. Хүрээлэгчийг хэтэрхий тодруулах хэрэггүй. Харин хүрээлснийхээ дараа хурууныхаа өндгөөр үл ялиг сарниа