Author Topic: Баасан гариг 4-р цагийн ҮЛГЭР  (Read 19875 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.
1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.
2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.
3. ХАМТАРЧ ОРОЛЦОЖ БОЛНО НЭГ УДААГИЙН БИЧЛЭГТ 2 ХҮНИЙГ  Л ТООЦНО.
4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.
5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ

Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.
« Last Edit: 2012.10.30 11:49 by serdaram »

Offline p.baterdene

  • Posts: 51
(No subject)
« Reply #1 on: 2011.04.08 16:57 »
Гэтэл нэгэн удаа тэр хотод ийм нэгэн сониролтой зүйл болов.Тэр хотод өөрийгөө ирээдүйгээс ирсэн хэмээн нэрлэсэн нэгэн залуу ирээд би бол та нарийн удмын хүн хэмээн хэлэв.

Offline G.Bayarsaikhan

  • Posts: 54
(No subject)
« Reply #2 on: 2011.04.08 18:54 »
тэр хүн 2011онд амьдардаг байв. Тэр хүн нэгэн одор хэрлэн голийн эргээр явж байгаад гэнэт эргэ нуран усанд унсан байна. тэр уснаас гарж иртэл 13-р зуунд ирсэн байлаа.

Offline ****gonchig****

  • Posts: 3
(No subject)
« Reply #3 on: 2011.04.08 19:09 »
Тэрний ирсэн газарт Монгол үндэстэн харь үндэстэнгүүдэд ууссан устаж үгүй болсон ба тэрээр сүүлийн Монгол хүн байв.

Offline Andy

  • Posts: 2
(No subject)
« Reply #4 on: 2011.04.09 23:51 »
..... Тэр монгол хүн удам угсаа нэгтэй хүмүүсээ хайж олж Монгол үндэстнээ дахин сэргээхээр шийджээ ....

Offline bayaka

  • Posts: 1
(No subject)
« Reply #5 on: 2011.04.12 01:05 »
Тэрбээр баялаг ухаандаа нэгийг тунгаан бодож их зүйлийг эргэцүүлэн бодов... Гэтэл ийм нэгэн санаа ухаанд буулаа...

Offline G.Bayarsaikhan

  • Posts: 54
(No subject)
« Reply #6 on: 2011.04.12 23:42 »
Тэрний нэрийг Ирээдүй гэдэг байла. Ирээдүй энэ дэлхий ертөнцөд тэнгэр заяат монгол хүн байх ёстой хэмээн хайж олхоор шийджээ. түүнийг ирээдүйгээс ирэх тэр үед хаан өөд болж шинэ хаан, хаан ширээндээ сууж улсын нэрийг монгол байсныг өөрчилж өөрийн арий үндэстнийхээ нэрээр нэрлэж улсын бүх монгол гэсэн бүхнийг солиж, монгол гэх зүйлсийг устгаж байлаа. Ирээдүй 5-н жилийн турш хот тосгон гэх мэт олон газраар явж монгол угсааны хүнийг олох битгий хэл юу ч дуулсангүй. Ирээдүй нэгэн тосгонд ирж хонох айл хайж айл айлын үүд тогших сонин, ноорхой хувцастай халтар царайтай ядарсан түүнийг хонуулах айл олдохгүй гадаа хүйтэнд дааран малийн хашааны дэргэд суух түүнийг нэгэн нэлээд чинээлэг Баважбаатар хэмээх залуу та манайд очооч хэмээн хэлсэнд Ирээдүй ихэд баярлана, дуртай нь аргагүй зөвшөөрөн тэднийд очин хахаж цадатлаа идэж гэнэ. Урьд хэний ч үзэж хараагүй хувцас эвдэрсэн бугуйн цагийг нь тэр залуу харан гайхаж та хаанхийн хүн бэ? гэж асуухад Ирээдүй бүх зүйлээ ярин өгөв. Ирээдүй 5-н жил бүхий л газар нутгаар яваад монгол хүнийг үл олсон тул одоо ирээдүйдэх өөрийн ертөнцрүүгээ хэрхэн буцах вэ? гэхэд Баважбаатар босон ирж Ирээдүйг тэврэн аван чи бол эртний домогт гардаг ирээдүйгээс ирсэн монгол түмэн биднийг аврах тэр хүн мөн байна хэмээн ихэд баярлав. Домогт гардгаар бол монгол түмэн үгүй болох аюулт цагт сонин хувцастай бугуйндаа сонин сүйл зүйсэн ноорхой ядарсан хүмүүн гарч ирж дээд тэнэгэрээс заяат монгол хүнийг авраж агуй үйлсийг бүтээн хэтээжээ.  Баважбаатар бол монгол унсааны цөөхөн хүний нэг байв. Тэр Монголын алтан ургын хамгийн сүйлийн хүүхдийг авч асарч амьдардаг байв. Монголын алтан ургийн хаан хөвүүныг батлах тэмдэг нь нуруун нуруун дээрээ монголын хасбуу тамгийг шивүүлсэн байдаг байв. Монголын сүүлчийн хаан хөвүүг Тэмүүжин гэдэг байв. Тэр өдгөө 18настай байлаа. Монголчууд хүмүүсийн ихэнх нь уусаж үгүй болсон боловч зарим хэсэг нь хаанаас айн өөр үндэстний нэр авж монгол гэдгээ нууж амьдардаг байв. Баважбаатар дэлхийн өнцөг булан бүрт нуундсан монгол хүнийг цуглуулье гэж Ирээдүйг домог гардаг хүн ирлээ хэмээн хэлж монгол хүмүүсийг цуглуулж эхлэв.

Offline Enkhertunts

  • Posts: 34
(No subject)
« Reply #7 on: 2011.04.13 01:56 »
Дэлхийн өнцөг булан бүрээс цуглах Монгол хүмүүс өдөр өдрөөр олон болж байлаа. Гэвч Ирээдүй энэ бүгдийг хараад тиймч баяртай байсангүй учир нь Монгол хүмүүсийн ядуу болон дунд зэргийн эд хөрөнгөтэй хүмүүс нь өөрсдийгөө ямарч зориггүй гэсэн гутранг бодолд автан эртнээс уламжлан ирсэн төрөлхийн зориггүй хүн гэж хэзээч байдаггүй харин хүн амьдралын туршлага эзэмших болон , өөрийгөө хүмүүжүүлэх явцад л зоригтой ба зориггүй болон төлөвшдөг гэдгийг мартаж хүүхдүүдээ  төрөх үедээ сул ямарч зориггүй төрдөг мэтээр хүмүүжүүлж дайчин чанар нь үгүй болсон байлаа. Үлдсэн бүлэг хүмүүс болох эд хөрөнгөтэй баян чинээлэг монгол ноёдууд нь "Бусдын эхнэрийг харахдаа сохор ,бусдын эд баялгаар хөөцөлдөхдөө доголон , ойрын нөхдөө муу хэлэх үед дүлий болж хувирдаг ноён нуруутай Монгол хүн байж чадаагүйг Ирээдүй хараад их шаналж байвч энэ бүхнээс гарах арга замыг хайж эхлэв.

Offline mic

  • Posts: 3
ulger
« Reply #8 on: 2011.04.13 15:20 »
Энэ мөхлөөс гарах арга зам тийм ч амар олдохгүй гэдгийг Ирээдүй өөрийн оюунда тунгаан бодсон юм.Тэгээд тэр монголчуудад хандаж дэлхийн талыг эзэлж байсан агуу түүхийг яриж өгжээ.....

Offline pureverdene

  • Posts: 7
Үлгэр
« Reply #9 on: 2011.04.13 17:47 »
Тэрхүү агуу түүхийг сонсоод Монголчууд яагаад ийм байдалд орсноо тунгаан бодож, цаашид ямар арга хэмжээ авахаа хэлэлцээд бослого гаргахаар шийджээ. Тэгээд тэр эд хөрөнгөтэй баян чинээлэг монгол ноёдоос нэгэн хүнийг олж удирдагчаа болгож гэнэ.Тэр хүнийг "Ухаарал" гэдэг байжээ."Ухаарал" нь бусдыгаа бодвол "Бусдын эхнэрийг харахдаа сохор ,бусдын эд баялгаар хөөцөлдөхдөө доголон , ойрын нөхдөө муу хэлэх үед дүлий болж хувирдаг ноён нуруутай Монгол хүн боловч бусдаасаа эмээн юу ч хийлгүй өдийг хүржээ.Ийнхүү удаан бодсоны эцэст...

Offline p.baterdene

  • Posts: 51
(No subject)
« Reply #10 on: 2011.04.13 23:25 »
Нэгэн санаа орж ирэв.Тэр нь тэдний доод тивд амьдардаг AVATAR хэмээх харь үндэстнүүдээс тусламж гуйх байв.Арий үндэстнүүд тэднийг эзлэн боолоо болгохыг хүсэж байнга довтолдог байлаа.Иймээс Ухаарал Ирээдүиг доод тиврүү явуулж тусламж хүсэв.AVATARчууд ч тэдний саналыг зөвшөөрч довтлох тохиромжтой цагийг хүлээв.

Offline Miner_Puunee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 27
(No subject)
« Reply #11 on: 2011.04.14 22:07 »
Avatar-чууд том биетэй бас их олуулаа амьдардаг байсан ба хэд хэдэн овог аймаг болон тархай бутархай оршдог байлаа. Тэдгээрийг нэгтгэн захирах удирдагч байсангүй. Овог аймгийн захирагч нар ярилцаад Ирээдүйг гадаад ертөнцийг сайн мэдэх учир  овог аймгуудын удирагчаар сонгожээв Ийнхүү Монголын төлөө Ари үндэстэнтэй хиих дайнд бэлдэв.

Offline MoGuL

  • Posts: 3
(No subject)
« Reply #12 on: 2011.04.15 01:05 »
Тэгээд Ирээдүй энэ дайнд ялхын тулд AVATAR болон Монголчуудын итгэл найдварыг олох хэрэгтэй гэдгийг ухаарав. Ирээдүй удаан бодсоны эцэст TORUKA хэмээх тэнгэрийн хамгийн муу муурыг өөрийн хүлэг болгожээ. TORUKA бол AVATAR-чуудын дээдлэн шүтэж явдаг хамгийн хүчирхэг шувуу байлаа. Тэгээд тэд байлдааны нэгэн хүчирхэг тактик боловсруулж 3-р жарны улаан бар жил (1206) дайралт хийхээр болжээ. Монголчууд их мэргэн бас хэдэн хоногоорч хамаагүй давьхих чадалтай харин AVATAR-чууд агаарын товтолгоо сайтай бас их биерхүү болхоор эсрэг талынхаас илүү давуу талтай байлаа. Тэд 2 Улсын нэгдсэн цэргийг ....................заза нэрийг дараагын хүүхэд өгөөрэй

Offline p.baterdene

  • Posts: 51
(No subject)
« Reply #13 on: 2011.04.15 13:06 »
Тэд 2 улсын нэгдсэн цэргийг нэрлэсэнгүй. Ингээд нэгэн нартай өдөр дайн эхлэв...Ари үндэстний цэргийн тоо хэдэн мянгаар илүү,харавсан сум нь нарыг хааж, харанхуй үүсгэж гэрлийг үгүй хийж цэргийн алхаанд нь газар,доргиж байв. Ирээдүй, Ухаарал хоёрын толгойлсон цэрэг зүү багтах зайгүй нэгдэн,нийлсэн байлаа. Дайн эхлэхээс өмнө Ари улсын хаан олонтаа элч явуулж бууж өгөхийг тушаавч тэд үл зөвшөөрнө. Дөнгөж дайн эхлээд нэг өдөр болоход Ари улсын цэргүүд уул,овоо мэт бөөгнөрч үхэж байлаа. Ари улсын хаан дэлхийн хаанаас ч олдохгүй аймшигт араатныг явуулж байсан ч тэд улам нэгдэн жигд байлдаж байлаа. Энэ дайн сар гаруй үргэлжилсэний эцэст Аричууд болон Аватарчууд газрын хөрснөөс арчигдаж Монголчууд эрх чөлөөг тунхаглав.Энэ дайнд Ирээдүй амь эрсдсэнээр түүний түүхтэй хамт энэхүү үлгэрээ жаргаая.