Author Topic: HR managment BARUUND  (Read 13026 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
HR managment BARUUND
« on: 2011.04.06 17:45 »
За тэгээд гадаадад сурах, ажиллах сонирхолтой хүмүүст бол нилээн хэрэгтэй мэдээлэл юм байна шүү. Гадаад оронд салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа компаниуд олон улсын түвшинд хүний нөөцөө бүрдүүлэх гурван эх үүсвэртэй гэнэ.
1.  Home-Country Nationals
Home-Country Nationals гэдэг нь олон улсын компанийн гадаад салбаруудад ажиллаж байгаа өөрийн орны иргэн юм. Өөрөөр хэлбэл компанийн төв байран дахь үндсэн ажил, гэр орноосоо хол амьдарч байгаа ажилтан юм.Олон улсад эдгээр ажилтгнуудыг expatriate managers гэж нэрлэдэг. Товчоор expats гэж дуудна. Гадаад салбаруудад өөрийн менежерүүдийг ажиллуулах хоёр шалтгаан байдаг. 
А. Шинээр явуулж байгаа үйл ажиллагааг жигдэртэл дунд ба дээд шатны менежерүүдийг ажиллуулахаас өөр аргагүй байдалд хүрдэг.
Б. Өөрийн ажилтнууд нь мэргэшсэн, ажлын туршлагатай байдаг.

2.  Host-Country Nationals
Тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын компанид ажиллагч тухайн орны иргэнийг хэлнэ. Олон улсад Local менежерүүд гэж нэрлэдэг. Тухайн орны менежерүүдийг ажилд авах нь шилжих, нүүх зардал багатай, тогтвортой ажиллах боломж нь илүү байдаг. Олон улсын компани шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, ажил нь цэгцэрсний дараа Local менежерүүдэд ажлаа шилжүүлдэг. Local менежерүүдийг ажиллуулах нь
А.    Соёлын ялгаа гардаггүй.
Б.    Хэлний бэрхшээл тулгардаггүй.
В.    Цалин хөлсний зардал бага.
Г.    Тухайн оронд ажлын байр бий болгосноор төр засаг, олон нийттэй харилцаа сайжирна

3.  Third-Country Nationals
Олон улсын компанийн салбар оршиж байгаа орны иргэн, эсвэл бусад орны иргэнийг хэлнэ. Компанийн төв байр болон салбарт нь хослон ажилладаг ажилтнууд юм. Эдгээр менежерүүд нь мэргэжлийн ур чадварын хувьд маш чадалтай хүмүүс бөгөөд ихэвчлэн салбарыг толгойлдог. Америкийн компаниуд нь ихэвчлэн англи хэлтэй орнуудаас менежерүүдээ сонгож авдаг.

Олон улсын компаниудын хүний нөөцийн сонголтоднөлөөлөх хүчин зүйлсүүд
Олон улсын компаниуд ажилтнуудаа нарийн сонгон шалгаруулж авдаг нь үндэстнүүдийн соёлын хүчин зүйлстэй холбоотой байдаг. Судалгаагаар тухайн оронд 2 жил ажилласны дараа ажилтан тухайн оронтойгоо бүрэн дасан зохицдог. Ажилтнуудыг сонгон шалгаруулж авахдаа олон хүчин зүйлсийг харгалзах хэрэгтэй болдог. Жишээлбэл, тухайн орны ёс заншил, соёлтой зохицон ажиллах чадвар, гадаад орнуудаар аялж байсан байдал, гадаад хэлний мэдлэгийн түвшин, хууль эрх зүйн зөрчилтэй эсэх, олон янзын хүмүүстэй харилцах чадвар, тухайн орны хөгжлийн түвшинг нь мэдрэн үнэлгээ өгөх чадвар, шашин шүтлэг, ёс зүй зэргийг нь хүндэтгэх чадвар гэх мэт зүйлүүд орно. Дээрх хүчин зүйлүүдээс заримыг нь тодруулан авч үзье.
1.  Бие даасан байдал (Independence and Self-Reliance)Гадаадад ажиллах нь өөрийн үндсэн ажлаа хийж байснаас илүү үүрэг хариуцлага оногддог. Иймээс тухайн хүний эх орондоо болон гадаад ажиллаж байсан ажлын туршлага, үүргээ биелүүлэх дайчин байдал, оюутан байхдаа олон нийтийн ажилд оролцдог байсан тухай тэмдэглэл зэрэг мэдээллээр нь  судлана.
2.  Биеийн болон сэтгэцийн эрүүл мэнд  (Physical and Emotional Health) Ихэнх компаниуд ажилтны эрүүл мэндийн хувьд өндөр шаардлага тавьдаг. Зүрхний өвчтэй хүмүүсийг шууд татгалздаг. Ажилтан халуун эсвэл хүйтэн уур амьсгалд ажиллаж чадах эсэх нь чухал байдаг. Жишээ нь хүйтэн орны хүмүүс халуун оронд ажиллаж амьдрах боломж муу байдаг. Мөн сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой. Тухайн орны ёс заншил, соёлын хүчин зүйлүүдийг хүлээн зөвшөөрч чаддаг хүн байх ёстой.
3.  Нас, Ажлын туршлага, Боловсрол (Age, Experience, and Education)Залуу ажилтнууд гадаадын салбарт очиж ажиллахын хүслэн дүүрэн байдаг бөгөөд настай ажилтнуудаас илүү тухайн оронд зохицон нийцэх, хүчин зүйлүүдийг хүлээн зөвшөөрөх чадвараар илүү байдаг. Гэвч залуу хүмүүс нь менежментийн ажлын туршлага, техник ур чадвар бага байдаг. Иймээс залуу болон нас тогтсон ажилтнуудыг хамт явуулах  шаардлагатай. Зарим компаниуд боловсролын зэргийг чухалчлан авч  үздэг. Иймээс нас, ажлын туршлага, боловсрол гэсэн хүчин зүйлүүдийг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
4.  Хэлний мэдлэг   (Language Training)Англи хэл нь олон улсын бизнесийн хэл учраас expatriate менежерүүд англи хэлийг чөлөөтэй эзэмшсэн байх ёстой. Үүнээс гадна тухайн орны, эсвэл НҮБ-ийн албан ёсны 6 хэлний аль нэгийг нь эзэмших шаардлагатай.
5.   Гэр бүл  ба бусад хүмүүс  (Spouses and Dependents)Тухайн ажилтны гэр  бүлийн байдал, хамт явах хүмүүсийг нь сайн судлах шаардагатай. Хэрэв гэр бүл нь сэтгэл ханамжгүй бол тухайн ажилтны ажлын гүйцэтгэл мууддаг. Нэгэн судалгаагаар Expatriate менежерүүд хугацаанаасаа өмнө нутагтаа ирсэн, эсвэл амжилтгүй ажиллаж байгаагийн шалтгааныг нь олсон байна. Энэ нь ажилтны гэр бүлийн хүмүүс нь тухайн орны цаг агаар, соёлын орчинд зохицоогүйгээс болсон байна. Иймээс ажилтан сонгон шалгуурлалтын ярилцлагын шатанд ажилтныг эхнэртэй нь хамт оруулах хэрэгтэй. Энэ бол маш чухал асуудал юм.
6.  Удирдах ур чадвар  (Leadership Ability) Хэдийгээр өөрийн оронд удирдах авьяас чадвар сайн байгаа ч гадаад мөн адилхан байж чадах уу гэсэн асуулт гардаг. Иймээс ажилтны зан байдлыг ерөнхийд нь сайн шинжих хэрэгтэй. Жишээлбэл, бие хүн болон төлөвшсөн байдал, сэтгэлийн хөдөлгөөнөө барих чадвар, түүний тогтвортой байдал, хүнтэй харилцах чадвар, бие даасан байдал, шинийг сэтгэх, бүтээлч байдал, эрүүл мэнд  зэргийг нь нарийвчлан судлах хэрэгтэa
« Last Edit: 2012.08.12 20:02 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: HR managment BARUUND
« Reply #1 on: 2011.04.06 17:47 »
Хүний нөөц гэдэг үг шууд утгаараа бизнесийн байгууллагаас хүнийг хөрөнгө мөнгө, тоног төхөөрөмжтэй нэгэн адил баялгийн нэгэн төрөл гэж ойлгогдож болох юм. Хүний баялгийн удирдлагын талаарх ойлголтыг америкийн эрдэмтэд анхлан хөгжүүлсэн билээ.         

Хүн хэмээх баялгийн удирдлага нь хүний өөрийнх нь үнэ цэнэ, авъяас чадварыг үнэлж, хуримтлуулсан туршлага, хүсэн хүлээж буй итгэл найдвар, хүсэл эрмэлзэл зэрэгт тулгуурлан тэднийг удирдан зохион байгуулах үйл ажиллагааг явуулна гэсэн үг юм. Үүнийг үл хайхарсны улмаас аливаа байгууллагын удирдлага болон ажилтны хооронд үл ойлголцол үүсэж, байгууллагын дотор зөрчил гардаг.Чадварлаг удирдлага ажилтнуудынхаа хүсэл эрмэлзэл, хүсэн хүлээж буй зүйлийн талаар нарийн судалгаа хийж, түүнд нь нийцсэн хөлс төлбөр болон урамшууллын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхийн зэрэгцээ үл ойлголцолын шалтгаан болж байсан жижиг сажиг зүйлсийг удаа дараагийн харилцан ярилцсаны үндсэн дээр шийдэж чаддаг байна.Хүн эдийн засгийн хүсэл сонирхолын хувьд байгууллага хэмээх бүлэглэлээс ажлын хөлс буюу санхүүгийн төлбөр авахаас гадна нийгмийн хүсэл эрмэлзэл гэдэг утгаараа хамт олонтойгоо нөхөрлөн, өөрийн авъяас чадварыг бүрэн дүүрэн харуулж, хамт олны халуун дулаан уур амьсгалыг хүсдэг. Ийм онцлог бүхий баялаг гэдэг утгаар нь аливаа байгууллагаас хүний нөөцийг зөв ашиглах бодлого, дүрэм журмыг боловсруулан, тууштай хэрэгжүүлэх ёстой.  Үнэндээ Америкт ажилтны нийгмийн хүсэл эрмэлзлийг хангахаас илүү эдийн засгийн ашиг сонирхолыг нь хангах талаас нь илүү анхаардаг. Тиймээс ч Америкт, байгууллагын чухал асуудлыг шийдвэрлэхэд ажилтны оролцоо тун бага байдаг.
Мэдээж, албан үүргээ гүйцэтгэж байх явцад хэлэлцэж буй асуудлаар санал хураалтанд оролцох боломж олгодог ч байгуулагын хувь заяатай холбоотой нэн чухал асуудалд удирдлага л голлон шийдвэр гаргадаг.
Бодит байдлаас харахад америкийн байгууллагуудад мөрдөгддөг дүрэм журмууд нь ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр үүссэн үр дүн биш харин дээр дурдсан зарим нэг хүчин зүйл, жишээлбэл авъяас чадвар, туршлага зэргийг харгалзан удирдлагаас санал болгосон зүйлүүдийг тусгасан байдаг. Ийм нөхцөлд ажилтан албан хаагчдын зүгээс эсэргүүцэл үүсэж болох талтайг үргэлж санаж явах хэрэгтэй. Иймээс Америкийн хүний нөөцийн удирдлага нь удирдлагын удирдан чиглүүлэх бодлого бүхий удирдах аргыг чухалчилан үздэг гэж хэлж болно.
« Last Edit: 2012.08.12 20:03 by serdaram »

Offline batbayarba

  • Өсгөлүүн гацуур
  • **
  • Posts: 52
Re: HR managment BARUUND
« Reply #2 on: 2013.05.10 03:18 »
yer n biznesiin geltgui ymar ch baiguullaga huniihee  chadvariig 100 gaas iluu huvi ashiglaj ajiluulahiig hunii nuutsiin heltes hiideg ym bn

Offline П.Сэржмядаг АЖМ-3

  • Гацуурхан
  • *
  • Posts: 29
Re: HR managment BARUUND
« Reply #3 on: 2013.05.13 01:27 »
bagsha ta er n mongoliin HRM baruuniih shig boltol hogjitloo her ih hugatsaag zartsuulna gj boddog we?

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: HR managment BARUUND
« Reply #4 on: 2013.05.13 09:33 »
Yerdoo udahgyi ee. 6 jil HRM hicheel zaaj baih hugatsaand MGL-yin business orchin, business soyol mash ih oorchlogdoj baigaa. Tsaashdaa ch ih hogjino. Harin Hunii hogjiliin asuudal tulgamdaad baigaa. Mash ondor bolomjtoi business orchind MGL-uud bid zugeer l guitsetgeh hemjeenii ajil hiigeed baival ene bolomj gadaadyin company-nuudyin bolomj bolj huvirna