Author Topic: Лхагва гараг 1-р цагийн ҮЛГЭР  (Read 23902 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[color=red:64a35614d9][size=18:64a35614d9][b:64a35614d9]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:64a35614d9][/size:64a35614d9][/color:64a35614d9]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.

Offline polaris

  • Гацуурхан
  • *
  • Posts: 27
(No subject)
« Reply #1 on: 2011.04.06 15:31 »
Тэр сайхан улсын хууль гэж хууль дүрэм журамыг ягштал сахидаг байжээ. Тэр хуулийг "Их засаг" хэмээн нэрийднэ."Их Засаг" хуулийн өмнө энгийн ард иргэд болон ихэс дээдэс тэгш эрхтэй байж, адил ял зэмлэл хүлээдэг байжээ. Энэхүү хатуу засаглал нь Их Монголын эзэнт гүрэнг амар амгалан, тайван тогтуун улс болгох үндэс суурь нь болж өгчээ. Жуулчид, гийчэд их гүрний ард иргэдийн өндөр зохион байгуулалттай, дэглэм журамтай байдлыг гайхан бишрэн шагширдаг юмсанж. Их гүрний үед сайд түшмэд, цэргийн жажид өөрсдийн авъяас чадварт тулгуурлан сонгогддог байжээ. Ард иргэдийн доторх хулгай дээрмийг чандлан хорьж зөрчигсдийг хатуу шийтгэдэг байв. Биедээ үнэт эрдэнэ тээж яваа ганц бие эмэгтэй хүн гүрний нэг өнцөгөөс нөгөө өнцөг хүртэл ямарч саадгүй аялах боломжтой байсан тийм л амар амгалан нутаг байжээ.      Гэвч юм гэдэг учиртай уулын мод урттай богинотой гэхчлэх үргэлж цаг сайханаараа байсангүй ээ...... :arrow:
Чи байна гэдэг хангалтгүй бөгөөд харин чи ХЭН БЭ гэдэг ньхамгийн ЧУХАЛ

Offline gaihamshig

  • Posts: 28
(No subject)
« Reply #2 on: 2011.04.06 23:48 »
... Их Монгол улсын амар тайван байдалд атаархсан харийн дайснууд халдан довтлох болов гэнэ ээ. Мэдээж эх нутаг элгэн саднаа хамгаалахаар Монголын халуун амьсгалт бүлээн цуст эрэлхэг цэргүүд эх нутаг элгэн саднаа хамгаалахаар их аян дайнд мордожээ. Аян дайн ч олон жил сараар үргэлжилж дайснаа даран дархан цолоо мандууулж гэнэ ээ. Энэ аян дайнд дайсны их цэргийн жанжинг хороож үлэмж их гавьяа байгуулсан нь Бат нэртэй эгэл жирийн цэрэг байжээ. Хаан түүний гавьяаг ихэд үнэлэн их цэргийн жанжин цол олгож хамгаас хайртай охин Монголжингоогоо гэргий болгон өгчээ. Ингээд олон өдөр үргэлжилсэн их найр хурим болж ард олноороо амар жимэр энх тунх амьдран суух болжээ. Олон жилийн дараа урьдын өст  дайснууд Бат жанжинд өс санан түүний гэргий Монголжингоог нь булаан оджээ...

Offline Zolko

  • Posts: 14
(No subject)
« Reply #3 on: 2011.04.10 17:11 »
Ингээд Бат жанжин Хаан эзэндээ бараалхаж болсон явдлыг хүүрнэж цэрэг гаргаж өгөхийг хүсчээ.Хаан эзэн ихэд уурсан хэлж- "энэ хорвоо ертөнцөд чинь атаа хорсол,шунал хүсэл,үймээн самуун гэж байх ёстой юм бол"... гээд "Дэлхийг амаржуулая" хэмээн арван хоёр жилийн аймшигт дайныг эхлүүлсэн юм.Он удаан өнгөрөх дайны хор уршиг нь мэдээж олон хүмүүний амь нас,нутаг ус,эд хөрөнгө устсаар л байлаа.Гэхдээ нөгөө талаасаа гадаад соёл иргэншилээс хол хөндий байсан Их Монгол улсын хувьд шинэ хөгжил дэвшилийн нээлт болжээ...

Offline gaihamshig

  • Posts: 28
(No subject)
« Reply #4 on: 2011.04.12 14:48 »
...олон жил үргэлжлсэн дайны хөлд ард олны амьдрал ихэд доройтжээ ингэж дайн үргэлжилж байтал бат жанжин хүнд өмчний улмаас насан өөд болжээ...

Offline gantugs

  • Posts: 25
(No subject)
« Reply #5 on: 2011.04.12 16:41 »
хаан улс орныхоо энэ байдалд ихэд уурлаж улсынхаа өнцөг булан бүрт элч довтолгон бүхий л сайн цэргийн стратеги сайтай олон дайн байлдаанд оролцож байсан жанжидыг дуудуулж хуралдаан зохион байгуулахаар шийдэж улс гүрэндээ байгаа алдарт жанжидын цуглар гэмээн зарлиг гарлаа....

Offline gantugs

  • Posts: 25
(No subject)
« Reply #6 on: 2011.04.12 17:00 »
цаг хугацаа улиран өнгөрч хорвоо ертөнц өөрийн жамаар эргээсээр л нэг л мэдэхэд дайн самуун ертөнцийг оронгоор нь эргүүлсэн байсан бүхэн цагийн аясаар замран алга болж байгаль дэлхий өнгөө сольж ой модод хөвч ногооноор хучигдан эзгүй тайгд амьдрах  нэгэн бяцхан хүү нэг мэдэхэд эрийн цээнд хүрсэн байлаа. тэрээр оюун ухаан төгс эрэмгий зоригтой зэвсгийн эрдэмд сурамгай хөвч ойн дундах нэгэн эзгүй омгийн ханхүү болон өсчээ. тэдгээр  нам гүм ертөнцийн дундах диваажин гэлтэй тайгадаа амар тайван хорвоо дэлхийг хэрхэн өөрчлөгдсөнийг үл анзааран амьдрах тэдэнд нэг өдөр сонин жигтэй үйл явдал тохиолдох нь хааны илчээр илгээсэн зарлиг байлаа.......

Offline naaya

  • Posts: 5
(No subject)
« Reply #7 on: 2011.04.12 17:39 »
... Тэрхүү зарлигт өгүүлэхдээ: "Эзэн богд Чингис хаан эцгээс Хөх Монголын vрс хойчистоо хосгvй vнэт гурван зvйлийн эрхэм дээд өв vеийн vед, ургийн урагтаа євлvvлсэн билээ.Эл өвийн эхнийх инv эрин жаран улиравч хэзээ ч гандан бууршгvй Аугаа их нэр төр буюу хvмvн төрөлхтөний тvvхнээ Суут эзэн богд Чингис хааны байгуулсан гавъяанаас vvдэлтэй Чингисийн Монгол хэмээх алдар суу, Нэр тєр бvлгээ.Удаах эрхэм дээд өв бол Наран ургахуйгаас шингэхvй хvртэлх хөрсөт этvгэний уудам дайдаас дархлан vлдээсэн оор (ягуурын) Монголын элбэг баян, уудам дэлгэр газар нутаг бүхий бvтэн Төрт, бvрэн эрхэт Монгол улс билээ. Эл хоёр өвөөс vл дутах vнэт өв бол Их Монгол улс байгуулж, улмаар Дэлхийг засан тvвшитгэсэн Суут сэтгэн бvтээгч Чингис хааны гvн ухаан, сэцэн билгийн охи шингэсэн зарлиг, онол сургаал мөнөөс мөн буюу.Адилтгашгvй vнэт эл гурван өвийн эхний хоёрыг эдvгээгийн Монгол улс эдлэн буй боловч өмнөх мянганы Манлай суут хаан эцгийнхээ зарлигласан онол билгийн охи шимийг эс хvртэн шинэ зуунтай золгоод байна" хэмээжээ...

Offline ynjka

  • Posts: 16
(No subject)
« Reply #8 on: 2011.04.12 19:01 »
[quote:bf6cde696e="naaya"]... Тэрхүү зарлигт өгүүлэхдээ: "Эзэн богд Чингис хаан эцгээс Хөх Монголын vрс хойчистоо хосгvй vнэт гурван зvйлийн эрхэм дээд өв vеийн vед, ургийн урагтаа євлvvлсэн билээ.Эл өвийн эхнийх инv эрин жаран улиравч хэзээ ч гандан бууршгvй Аугаа их нэр төр буюу хvмvн төрөлхтөний тvvхнээ Суут эзэн богд Чингис хааны байгуулсан гавъяанаас vvдэлтэй Чингисийн Монгол хэмээх алдар суу, Нэр тєр бvлгээ.Удаах эрхэм дээд өв бол Наран ургахуйгаас шингэхvй хvртэлх хөрсөт этvгэний уудам дайдаас дархлан vлдээсэн оор (ягуурын) Монголын элбэг баян, уудам дэлгэр газар нутаг бүхий бvтэн Төрт, бvрэн эрхэт Монгол улс билээ. Эл хоёр өвөөс vл дутах vнэт өв бол Их Монгол улс байгуулж, улмаар Дэлхийг засан тvвшитгэсэн Суут сэтгэн бvтээгч Чингис хааны гvн ухаан, сэцэн билгийн охи шингэсэн зарлиг, онол сургаал мөнөөс мөн буюу.Адилтгашгvй vнэт эл гурван өвийн эхний хоёрыг эдvгээгийн Монгол улс эдлэн буй боловч өмнөх мянганы Манлай суут хаан эцгийнхээ зарлигласан онол билгийн охи шимийг эс хvртэн шинэ зуунтай золгоод байна" хэмээжээ...[/quote:bf6cde696e]тэрхүү зарлаг бичигийг хүлээн авсаад удаагүй байтал Харваач овгийнхний тэр сайхан газар нутагт шунасан харийн дайснууд довтлох болжээ. тиймээс эрдэнэ мэдлэг оюун ухаант Ханхүү нэгэн өдөр . . .

Offline chimeddulam

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
(No subject)
« Reply #9 on: 2011.04.12 21:13 »
Жадо хэмээх бумбад бараалхахаар аян замд гарав....

Offline ynjka

  • Posts: 16
(No subject)
« Reply #10 on: 2011.04.12 21:18 »
Тэрхүү бумба бол далдын увидастай,төгс гэгээрсэн нэгэн байлаа

Offline chimeddulam

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
(No subject)
« Reply #11 on: 2011.04.12 21:40 »
Бумба оюун билэгт ханхүү айсуйг урьдчилан мэдсэн байсан бөгөөд тэрээр түүнийг хүрэлцэн ирэхэд ихэд тааламжтай хүлээн авав гэнэ.Ханхүү улс орныхоо ирээдүйг бумбад даатгаад буцах бөлгөө...

Offline ynjka

  • Posts: 16
(No subject)
« Reply #12 on: 2011.04.12 21:46 »
Нутагтаа ирмэгцээ атгаг санаатнуудын эсрэг тэмцэхээр хүчээ нэггэе хэмээн зэргэлдээх овог аймгуудруу илч илгээлээ.

Offline chimeddulam

  • Гацуурхан
  • *
  • Posts: 17
(No subject)
« Reply #13 on: 2011.04.12 21:57 »
Олон овог аймаг нэгдэн дайснаа ялж хотол түмнээрээ амар амгалан аз жаргалтай амьдарч байв.Тэр үед хүн төрөлхтний түүхэн дэх нэгэн агуу байгууламж хөрш зэргэлдээх Хятад улсад сүндэрлэсэн байна.

Offline dashjamts

  • Гацуурхан
  • *
  • Posts: 8
togsgol
« Reply #14 on: 2011.04.12 23:22 »
Монгол улс хүчирхэг байсан болхоор Хятад улс манай оронтой энх тайвны гэрээ байгуулж Монгол улс олон зуун жил дайн дажингүй амар мэнд энх тунх сайн сайхан аж төржээ.