Author Topic: Даваа - 2-р цагийнхны ҮЛГЭР  (Read 24796 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
[color=red:9669ee0ca0][size=18:9669ee0ca0][b:9669ee0ca0]ЭНЭ 7 ХОНОГИЙН ЁГТ ҮЛГЭРИЙГ ЭХЛҮҮЛСЭН БАЙНА.1. ЗААВАЛ МОНГОЛ ҮСГЭЭР БИЧИХ.2. ЭНД ЗӨВХӨН ЁГТ ҮЛГЭР ОРУУЛНА. ЭЛДЭВ БИЧЛЭГ ОРУУЛАХГҮЙ.3. 1 БИЧЛЭГТ 2-с ИЛҮҮ ХҮНИЙГ ТООЦОХГҮЙ.4. ЯВЦЫН ДҮНД НӨЛӨӨЛНӨ.5. МААЗАРЧ, БУСДЫГАА ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ[/b:9669ee0ca0][/size:9669ee0ca0][/color:9669ee0ca0]Эрт дээр үед хөх Азийн цээжнээс Алс дорнодыг хүртэл хөгжил дэвшлийг дэлгэрүүлсэн Хархорум нийслэлтэй үлгэрийн гэмээр ИХ МОНГОЛ улс оршин тогтнодог байжээ. ИХ МОНГОЛ УЛС нь сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн, Хөл нь хөсөр, Гар нь газар амар жимэр жаргасан сайхан улс байсныг дэлхийн олон улсууд айн бишрээд, Үг дуугий нь дагаж, үйл хэргийг биелүүлж, үймээн шуугиан гаргалгүй оршин сууж олон жилийг үджээ.

Offline miig

  • Posts: 9
(No subject)
« Reply #1 on: 2011.04.04 23:01 »
гэвч "юм сайнтай саартай" гэдэгчлэн бүх улс орон тийм байсангүй. Хар атгаг санаа агуулсан улс орон ойрхооон байсныг тоолгүй явсан нь том алдаа байв.....

Offline D.SmiLe

  • Гацуурхан
  • *
  • Posts: 26
(No subject)
« Reply #2 on: 2011.04.05 11:10 »
Тэр атгаг санаа агуулсан улс "сэр сэр салхитай, бур бур бороотой, даарах хүйтэнгүй, халууцах халуунгүй, Настан буурлууд жаргасан, Нялхас багачууд хайрлагдагдсан, Идэр залуус эрчлэгдсэн, Эмс охид нь шагшигдсан Аз жаргалаар дүүрсэн" ИХ МОНГОЛ улсыг эзэгнэн суухыг маш их хүсдэг байжээ. ИХ МОНГОЛ улсад нэгэн эрдэм номонд мэргэн эр зориг ихтэй эрэлхэг баатар залуу амьдран суудаг байв.

Offline nomuna

  • Posts: 6
(No subject)
« Reply #3 on: 2011.04.06 00:17 »
Улс гүрэн нь хоёр хуваагдан тэмцэлдэх энэ цөвүүн цагт харийн улсын хараанд автаж төрөө алдсан Монголын эвийг сахиулж энхийг тогтоох эрэлхэг баатар нь тэр байжээ.

Offline miig

  • Posts: 9
(No subject)
« Reply #4 on: 2011.04.07 00:03 »
мэдээж ганц мод гал болохгүй ганц хүн айл болохгүй гэдэгчлэн агуа их хэргийг ганцаараа бүтээж чадахгүй учир итгэл даах чадалтай анд нөхөд хэрэгтэй байв. хажууд нь хань болох анд нөхөд амраг садандаа ч итгэхэд бэрх энэ цагт хэн нь үнэнч итгэл даах хүн бэ? гэдгийг мэдэх хүнд асуудалтай тулгарав...........

Offline Enhee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
Enhuush
« Reply #5 on: 2011.04.08 02:01 »
........Энэ асуудлыг шийдэхэд цаг хугацаа үнэхээр их хэрэг болох болжээ. Их Монгол улсын эрэлхэг баатар ухаан төгс мэргэн учир амьдралын энэ урт хугацаанд сайн ч саар ч хүнтэй ханилаж байсан бөгөөд тэр дундаас өөрийн үнэнч нөхөр сайн ханиа олж авсан байлаа. Хүнд анд нөхөр хамгаас нандин байдгийн адил үнэнч нөхөд нь түүнд бурхнаас заяасан тэнгэрийн хишиг ажгуу............

Offline D.SmiLe

  • Гацуурхан
  • *
  • Posts: 26
(No subject)
« Reply #6 on: 2011.04.08 22:20 »
Их Монгол улсыг эзлэх санаатай хорон санаат улс бол Манж хэмээх улс байв. Энэ улс нь цэрэг хүчний хувьд агуу их хүчин чадалтай удирдагчид нь тэднийгээ удирдах агуу их туршлагатай байлаа. Ингээд Манж улс Их Монгол улсыг эзлэхээр нууц төлвөлгөгөө боловсруулж эхлэв. Тийнхүү хэсэг хугацааны дараа Манж улс Их Монгол улс руу халдан довтолж их үймээн болов....

Offline miig

  • Posts: 9
(No subject)
« Reply #7 on: 2011.04.09 00:04 »
гэхдээ тэд хүн хүчиндээ эрдэж "Монгол улсыг хялбархан ялчихна" гэж бодон авьяас билэг нь бүрдсэн, авхаалж самбаа нь дэндсэн зоригт баатар эрийг дутуу үнэлж байжээ........

Offline Dava

  • Posts: 4
(No subject)
« Reply #8 on: 2011.04.09 13:15 »
Тэр үед эр зориг, эрэмгий хурц ухаан, төлөв даруу зантай баатар эр их монгол улсаа харийн дайсанд эзлэгдэж байхыг хараад дотор нь шатаж уур хилэн нь эцэстээ хүржээ. Тийнхүү зоригт баатар их монгол улсаа авархын тулд юу хийх ёстойгоо эргэцүүлж эхлэв.

Offline Daft Punk

  • Posts: 6
a
« Reply #9 on: 2011.04.09 17:00 »
....харийн манж нарыг ханартал нь намнах хэрэг, харуй бүрий цагт хамгйин хэцүү байсан ч уран ухаан сийлвэл урдаа саадгүй билээ. Ухаант мэргэдийн үгээр эгц өөдөөс нь дайрвал өөөдөө хараад унана, эрийн сайнд бардлаа ч гэсэн аз турших хэрэггүй гэв.          Хаан хүний шииртэй хатан зоригт баатар тэр эрийн хань ижил нь алсад бий. Сүй тавьсан гэргий нь саалийн хооронд түүнийг бодно. Үзэгслэн гоо тэр бүсгүйн алдар Бөртэ гэдэг ажээ.          Элэг бүтэн болох аваас бодол санаа хурц болно, хатан эхнэрээ хажуудаа суулгаж чадвал харанхуй дунд гэрэл атгана гэж баатар эр бодов, санасан бүхнээ авахаар ханхар цээжээ дэлдэв, хол газар явахаар ганц мориндоо мордов...

Offline batsaikhan

  • Posts: 3
(No subject)
« Reply #10 on: 2011.04.09 19:18 »
Тэр баатар эр бөртэг гэргийгээ болгон авч их улсыг байгуулахаар шийджээ. их улсыг байгуулахаар сэтгэл шуулуудан монгол овог аймгуудыг нэгтгэж хагарсан улсаа цугуулан цэрэг цуглуулжээ

Offline Andy

  • Posts: 2
(No subject)
« Reply #11 on: 2011.04.09 20:14 »
.... тэр баатар эрийн цуглуулсан цэргүүдийн дунд олон овог аймгаас ирсэн шилэгдмэл эрс байжээ.

Offline Dava

  • Posts: 4
(No subject)
« Reply #12 on: 2011.04.10 00:50 »
Эр цэргэс цуглархын цагт эрэмгий дайчин маань дайныг эхлүүлжээ. Ар гэрээ ардаа үлдээсэн эрэлхэг дайчид, эх нутгаа авархыг хүссэн баатар эрс цус урсагсан тулаанд ялалтаас өөр зүйл хүсэхгүй байлаа. Үүнийг харсан баатар эрт шөнийн тэнгэрт сар мандах шиг болж итгэлийн оч дүрэлзэв. Тэрээр саар цагт туслаж муу, сайныг хамтдаа туулах 3-н андтай болсон байв. Тэд түүний төлөө юу ч хийхэд бэлэн байдаг байв.

Offline B.Enkhjargal

  • Гацуурхан
  • *
  • Posts: 11
(No subject)
« Reply #13 on: 2011.04.10 20:16 »
их монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдан бутарч тэрхүү баатар  захиргаанд зөвхөн Цахар түмэн л оршино. Гэвч энэ үед хараад ханашгүй нүд алдам өргөн уудам газар нутаг үзэсгэлэн гоо охид эр зоригт баатруудад атаархсан   Манжийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулан Умард Алтан улсын хаан Нурхачи говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулсан...

Offline java

  • Posts: 7
java
« Reply #14 on: 2011.04.10 21:14 »
байжээ. Үүнийг мэдсэн  эрэмгий зоригт баатар маань элд бамбайгаа агсан Умард Алтан улсын Нурхачилуу уухайлан довтолжээ.

(No subject)
« Reply #15 on: 2011.04.10 21:21 »
Умард Алтан улсын хаан Нурхачи гэгч нь туйлийн их шуналтайн дээр, атгаг муу санаатай, адгийн эр байсан ба түүнд хайрлан энэрэх сэтгэл өчүүхэн ч байхгүй аж.Тэрээр өөрийн олон мянган цэргүүдийг хайр найргүй зодож, занчин завьжнаас дор үздэг байсан тул цэргүүд нь түүнийг хүн төрхт араатан хэмээдэг ажээ.

Offline ishkhuu

  • Posts: 1
(No subject)
« Reply #16 on: 2011.04.10 21:30 »
Quote from: B.Enkhjargal
их монголын нүүдэлчид нэгэн хаанд захирагддаггүй, олон жижиг ноёдын мэдэлд хуваагдан бутарч тэрхүү баатар  захиргаанд зөвхөн Цахар түмэн л оршино. Гэвч энэ үед хараад ханашгүй нүд алдам өргөн уудам газар нутаг үзэсгэлэн гоо охид эр зоригт баатруудад атаархсан   Манжийн овог аймгууд нэгдэн нийлж, Умард Алтан улсыг байгуулан Умард Алтан улсын хаан Нурхачи говийн өмнөх Монголчуудыг захиргаандаа оруулсан.....манай баатар эр өөрийн улс орноо бэхжүүлэх гэж оролдсон боловч олон хүн сайнтай муутай гэдэгчлэн эрх мэдэл, эд хөрөнгө, цол хэргэмд дурласан хүмүүс Монголын тусгаар тогнолыг хамгаалах гэснийг ойлголгүй явсаар байв.

(No subject)
« Reply #17 on: 2011.04.10 21:37 »
Ингээд говийн өмнөх монголчууд зэрлэг балмад Нурхачийн гарт орж туйлийн эх зовлон амсаж, өвдөг сөхрөн, толгой гудайсан ч дотроо эсрэгээрээ........Тэнгэр заяат Их Молгол улсын иргэд өөрийн эзэндээ бат итгэж, өргөн их улсийнхаа газар шороон дээр амар сайхан амьдрана гэдгээ сайн мэдэж байлаа.

Offline Enhee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
(No subject)
« Reply #18 on: 2011.04.10 22:39 »
..............Тиймээ энэ ч найдвар нь буруу байсангүй................

Offline Enhee

  • Гацуурхан
  • *
  • Posts: 15
ТӨГСӨВ
« Reply #19 on: 2011.04.10 23:02 »
Ингээд үзэсгэлэнт Их Монгол улс маань                Дайсны гарт орж мөхөөгүй                 Харийн эрхшээлт орж бутраагүй                 Нэг нэгэндээ итгэх итгэл хязгааргүй                Зөв бурууг ялгах агуу чадвартай байсан учир тохиолдох зовлонг хэцүүд үл бодон ирэх жаргалыг даварч үл эдлэн сэтгэлийн тэнхээгээр цаг хугацааг ажралгүй анх ямар байсан тэр хэвээр гайхмаар сайхан үлдэж цаашдаа ч улам батжин энх тунх амар сайхандаа амьдарсаар байх болжээ. Үлгэр хэдий төгсөж байгаач Монгол Улс минь үргэлжилсээр.........................

Offline Damdinsuren

  • Posts: 1
Re: java
« Reply #20 on: 2011.04.10 23:09 »
илд бамбайгаа аван хоромсог саадгаа агсан гүр их улсаа авархаар эмээлт моридоо мордон эр цэргүүдээ хураан Харийн тэр улсаас ял асуухаар мордов. Үүнийг мэдсэн харийн хаан 100 түмэн цэргээ аван 40 түмэн элэг нэгт ах дүүгийн урдаа халхавч хийн тосон байлдхаар хөдлөв.