Author Topic: shine hicheeldee beltgej ehellee  (Read 24676 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
shine hicheeldee beltgej ehellee
« on: 2008.12.05 19:04 »
sain baitsgaana uu? hicheel duusaad bi, daraa ulirald oroh HRM gedeg hicheeldee beltgej ehlelee. Ene ulirald nileed ovormotsoor arai ooroo hicheelee orno gej bodoj baigaa. Ta byhen bas sanalaa helj baigaarai!2008 onyi hamgiin erelt heregtseetei baigaa mergejlyyd:
1. SANHYYGIIN SHINJEECH
2. COMPUTERIIN SYSTEMIIN SHINJEECH
3. PROGRAMM HANGAMJIIN INJENER
4. NYAGTLAN BODOGCH
5. NIIGMIIN AJILTAN.
6. MARKETINGIIN MENEJER
7. SANHYYGIIN MENEJER
8. HIMIIN INJENER
9. ELEKTRONIKIIN INJENER
10. MEHANIK INJENER
« Last Edit: 2012.08.12 20:21 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: shine hicheeldee beltgej ehellee
« Reply #1 on: 2008.12.17 18:49 »
Onoodor sonirholtoi iim medeelel BLOG-noos harlaa. orj yzeerei! http://ulziimaalove.blog.gogo.mn/entry/ff8080811e05f56d011e10bd94790346/

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: shine hicheeldee beltgej ehellee
« Reply #2 on: 2009.02.20 13:49 »
Орост нефть хийн компани, хүнд үйлдвэр болон хөрөнгө оруулалтын банкны ерөнхий менежерүүд нь хамгийн өндөр цалинтай байдаг. Энэ мэдээллийг Forbes сэтгүүл гаргажээ. Тухайлбал, нефть хийн компанийн ерөнхий болон гүйцэтгэх захирлууд жилд дунджаар 1.9 сая долларын цалинтай бол, хүнд үйлдвэр болон хөрөнгө оруулалтын банкны топ менежерүүд 1.2 саяыг авдаг аж. Жилд 900 мянган долларын цалин авдаг жагсаалтад арилжааны банкны захирлууд, харин 660 мянгыг харилцаа холбооныхон,600 мянгыг барилгынхан, 540 мянгыг даатгалынхан, 460 мянгыг худалдааныхан, 430 мянгыг өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчид, 410 мянгыг эмийн компанийнхан тус тус хүртдэг байна. Харин өнгөрсөн онд санхүүгийн хямралын нөлөөгөөр 2007 онтой харьцуулахад хөрөнгө оруулалт болон арилжааны банкуудын менежрүүдийн цалин 50-60 хувиар буурсан байна. Жишээ нь 2008 онд хөрөнгө оруулалтын банкны гүйцэтгэх захирал жилд дунджаар 3 сая доллар, тэгвэл арилжааны банкны төлөөлөн удирдах зөвлөлийн дарга 1.8 сая долларын хөлс авсан аж. Цалин хөлсний бууралт нефть хий, хүнд үйлдвэр, даатгал, барилга болоод өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгчдэд мөн ажиглагдсан байна. Харин харилцаа холбоо, эм болон худалдааны сүлжээний компаниудых нэмэгджээ. Харилцаа холбооны ерөнхий захирлынх жилд 10 хувиар, эм үйлдвэрлэгчийнх 11 хувиар, худалдааны сүлжээнийх 5 хувиар тус тус цалин нь өсчээ.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: shine hicheeldee beltgej ehellee
« Reply #3 on: 2009.02.23 16:11 »
"Google Adsense" - ийн хамгийн их орлоготой 5 хүн1. Маркус Фринд.Тэрбээр www.PlentyOfFish.com сайтын эзэн бөгөөд сарын 300,000 долларын орлоготой. Канадын Ванкювер хотод оршин суугч юм. Түүний сайт нь хүмүүсийг танилцахад зуучилдаг бөгөөд тэр веб сайтаа гэрээсээ удирддаг. Түүний сайтыг сар бүр 500 -гаад сая хүн сонирхдог бөгөөд түүний Adsense -ийн өдрийн орлого нь 10,000 доллар хүрдэг юм.2. Кевин Роузwww.Digg.com -ийн эзэн, сарын орлого нь 250,000 доллар. Лас Вегаст төрсөн, номын худалдааны сайтын үндэслэгч. түүний бичсэн: "Энэ тоглоом хэрхэн надад 18 сарын тодор 60 сая доллар оруулсан бэ" гэх нийтлэл нь 2006 оны наймдугаар сарын Бизнесийн долоо хоногт сэтгүүлд нийтлэгдэж байсан. Сар бүр тэрбээр Google-ээс 250,000 долларын чек авдаг.3. Жерими Шоемэйкр.www.ShoeMoney.com сайтынхаа ачаар тэрбээр сард 140,000 доллар олдог. Тэрбээр хайлтын системын маркетр. SEO болон PPC зар сурталчилгаа эрхлэгч. Түүний сайтаас хүмүүс маш их зүйлийг суралцдаг. 4. Жейсон Калаканис.www.Weblog.com сайтын эзэн. Сарын орлого нь 120,000 доллар. Тэрээр 1970 онд НьюИорк -д төрсөн. Тэрбээр зар сурталчилгаан дээр тулгуурласан 50 гарай блогтой. Түүний блог нь өдөрт 4000 доллар олдог.5. Девид Майлс болон Като Леонардо.www.FreeWeblayouts.com -ын эзэд. Сарын орлого нь 100,000 доллар, Энэхүү сайт нь MySpace-ийн хэрэглэгчдэд үнэгүй layout болон график санал болгодог юм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
Re: shine hicheeldee beltgej ehellee
« Reply #4 on: 2009.02.23 16:13 »
Adsense бол цорын ганц зар сурталчилгааны систем гэдэгт итгээрэй. Маш олон давуу талуудтай. зөвхөн төлбөр төлдөггүй дээ ч биш, хүн болгонд боломж бий. Зар сурталчилгааны гол хэсэг нь текст хэлбэрээр, мөн таны хуудсан дээр өргөн хэмжээнд байрладаг. Adsense -д мөн Google - ын хайлтын системд байршсан олон төрлийн зар сурталчилгаанууд байдаг. Эцэст нь таны сайтны хуудсанд дүн шинжилгээ хийгээд тохирох агуулгаар нь хайлтын системд байрлуулдаг юм.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #5 on: 2011.01.26 18:39 »
Давосын эдийн засгийн дэлхийн чуулганы үеэр бизнесийн салбарт үйл ажиллагаа нь амжилттай яваа дэлхийн улс орнуудын компаниудаас шилдгийг шалгаруулж, "Global 100" рейтинг танилцуулдаг уламжлалтай юм байна.Энэ удаагийн рейтингт одоогоос 102 жилийн өмнө байгуулагдсан нэлээд олон компаниуд орсон байна. Хамгийн эртний компаниар Финландын "Stora Enso" багтжээ. Харин хамгийн залуу компаниар 1999 онд байгуулагдсан Канадын "Telus" шалгарсан бөгөөд тус компани нь мэдээлэл технологийн бизнес эрхэлдэг аж."Global 100" жагсаалтанд нийт 15 улс орон багтсан байна. Тухайлбал, эхний байранд АНУ /20 компани/, Их Британи /19/, Япон /15/, Франц /8/, Герман /7/ тэргүүлжээ. Харин компаниудын хувьд "Amazon.com", "Coca-Cola", "Intel", "Dell", "Nike", Disney", "British", “Broadcasting", Glaxosmith-kline, "Unilever" шилдгээр шалгарсан байна.Эдгээр компаниуд санхүүгийн хямралыг үл тоон бизнесийн үйл ажиллагаагаа улам идэвхжүүлж байгаа аж.

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
gg
« Reply #6 on: 2011.03.09 17:55 »
Монголд ямар ажлын байр цалин сайтай вэ? Ажил хайж байгаа хүмүүсийн хувьд хамгийн гол шалгуур нь энэ байдаг. Харин ажил олгогчдын хувьд мэргэжилтэй боловсон, шаардлагатай ажлын байран дээр нь таарч тохирох хүн нүдний гэм байх тохиолдол бишгүй.Үүнийг бид эрэлт гэж нэрлэлээ. Харин хийж байгаа ажилдаа сэтгэл хангалуун байх эсэх явдал түг түмэн шалтгаантай. Нийтэд нь ажлын нөхцөлд багтаав. Гол гэж үзсэн эдгээр гурван үзүүлэлтийг шалгуур болгоод өнөөдөр манай улсад хамгийн топд тооцогдож буй 10 ажлын байрыг нэрлэж байна.

1 Архитектор Хэрэв санхүүгийн салбар хямраагүй бол манай барилгынхан одоо байгаагаасаа ч илүү бүтээмжтэй байх байсныг өөрсдөө өгүүлдэг. Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэцгээж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог.Мэргэжилдээ эзэн болсон архитекторчдын цалин хөлс ч чамгүй бөгөөд барилгын компанидаа удирдах түвшний статустай, мөн тодорхой төслүүдэд голлох үүрэгтэй.

2 Төсөвчин Санхүүгийн салбарын ажил мэргэжлүүдийн дотроос “бизнес харилцаа”-нд хамгийн түрүүнд орсон нь төсөвчид.Энэ нь тэдний ажил, үйлчилгээний үнэлэмжийг багагүй өсөн нэмэгдэхийн угтал нөхцөл болсон юм. Одоо томоохон төслүүдийн төсөв зохиох ажилд хөрөнгө оруулагчид гар татахаа больжээ.

3 Геологич Хөдөө хөхөрч, гадаа ганддаг хүндхэн нөхцөлтэйд орох геологичид уул уурхай зонхилсон эдийн засагтай манайх шиг оронд тэртэй тэргүй “бриллиант” байх нь ойлгомжтой. Орд илэрцийг олж нээхээс гадна, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлох, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа оруулдаг тэдний үр ашиг их.

4 Уул уурхайн инженер  Оюутолгой төслийнхөн ашиглалтаа эхлэх гэтэл мэргэжилтэй боловсон хүчин дутагдав гэсэн мэдээлэл сүүлийн үед улиг болж байна. Зөвхөн энэ төсөлд л гэхэд 90 хувь нь монголчууд байх ёстой. Цаана нь Тавантолгой, Хөшөөт, Цагаансуварга гээд олон том ажлууд бий. Үндсэндээ уул уурхайн ажлын “boom” болж буй ч, инженерүүд нь “сөөм” төдий байгаа. Ховрын юм үнэ цэнэтэй байдаг даа.

5 Гоо сайхны мэс засалч  Сайхан байх хүслэн зөвхөн оддынх биш. Гоо сайхны мэс ажилбар харьцангуй нийтлэг хэрэглээ болсныг бүсгүйчүүдийн нүднээс харж болно. Давхраа хийх бяцхан зүсэлт дунджаар 250 000 төгрөгийн үнэтэй. Энэ бол эхлэлийн үнэ гэж ойлгож болно. Цааш цааших ажлууд улам ханшжсаар хэдэн мянган долларт хүрдэг.

6 Барилгын инженер Газрын гадаргуу дээр байшин барилга хэрхэн тогтож босох хуулийг энэ хүмүүс мэддэг. Тэгш хэмийг мэдэрч чадсан барилгын инженер бол “үнэ цэнэтэй тоглогч”. “Нүхээ олсон” чадвартай инженерийн ажлын нөхцөл ч дээд зэргийн. Барилга бүрт онцлог, давуу тал шингээх болсон энэ цаг үед тэдний үнэлэмж буурахгүй бололтой.

7 Хүнд даацын автомашины жолооч Жолооны үнэмлэх дээрээ “Е” ангилалтай, 50-аас доошгүй тонны даацтай машинтай жолоочийн ажил цагт дунджаар 100 ам.долларын үнэлгээтэй. Тээврийн компаний жолооч нар орлогоо байгууллагатайгаа хуваалцаж таарна. Ерөнхийдөө ажлын үнэлгээ нь өндөр.

8 Өндөр зэрэглэлийн рестораны тогооч  Тогтмол орлоготойд тооцож болох энэ ажлын олдоц ховор, шалгуур өндөр. Ресторан хэдий чинээ өндөр зэрэглэлийнх байна, тогоочийн цалин төдий хэмжээгээр өснө. Тохижилт сайтай гал тогоог нөхцөл муутайд тооцож таарахгүй. Ариун цэврийг дээд зэргээр сахисан харин ч таатай ажлын байр гэж болно.

9 Нотариатчин  Нийгмийн анги бүлэг болтлоо өргөжсөн хуульчдын хувьд ажлын байр харьцангуй цөөн. Шүүх, прокурор, шийдвэр гүйцэтгэх газар, цагдаа магдаахан гээд дуусна. Ихэнх нь төрийн албан хаагчдын цалингийн сүлжээгээр цалинжина. Харин эдэн дотроосоо өмгөөлөгч, нотариатчид “эвээ олчихсон” гэхэд болно. Ажлын нөхцөл нь ч муугүй, үнэлэмж нь өндөр. Хэдий хэмжээний үнэ ханштай, ямар харилцааг баталгаажуулж байгаагаасаа шалтгаалаад нотариатчид ажлаа тэр үнийн тодорхой хувиар тогтоодог. Зуун саяын худалдааны гэрээнд тамгаа дараад арваас доошгүй саяыг авна гээд бод доо.

10 Маркетингийн менежер  Хувийн хэвшлийнхний дунд сүүлийн үед “моод” болж буй үзэл санаа маркетерүүдийг хаданд гаргаад байгаа.“Хоосон цаасыг ч худалдана” гэх уриа дэвшүүлсэн овжин, сэргэлэн залуус компаниудад зонхилох байр суурьтай байна. Мэдээж, цалин хөлс нь ч энэ байр сууриа дагаад бусдаасаа арай ахиу байдаг байна.
« Last Edit: 2012.08.12 20:20 by serdaram »

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #7 on: 2011.03.16 19:50 »
tsalingaa yaaj tootsoh ve? endees tootsoolj baigaarai. http://www.olloo.mn/modules.php?name=Currency&op=salary   Anhnyi tsalingaa avch baigaa bol Aav, Eejdee beleg avch ogooroi.  :)

Offline serdaram

  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1862
(No subject)
« Reply #8 on: 2011.04.06 15:17 »
Монгол улсын цалингийн доод хэмжээ 108000 төг 30 хувиар нэмэгдэж 140 400 төгрөг боллоо. Өөрөөр хэлбэл ямар ч мэргэжилгүй хүн хамгийн багадаа 1 сард 140 400 төг буюу цагт 835 төг 71 мөнгө авна.

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: shine hicheeldee beltgej ehellee
« Reply #9 on: 2012.12.27 06:54 »
Хавар ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ХИЧЭЭЛИЙН семинар уншлагыг СТЕВ ЖОБС-ийн номоор хийхээр төлөвлөж байгаа. Магистрын оюутнуудын шахаанаас гарч энэ номыг худалдаж авхууллаа. Өвөрмөц хахууль юмдаа Яаадын бэ тээ?
Энэ удаагийн ХН-ийн хичээл компанийн засаглал, Байгууллагын соёл, Ажил төлөвлөлт болон КАРЬЕР ТӨЛӨВЛӨЛТ дээр голлон явуулах бодолтой байгаа

Offline serdaram

  • Загалмайлсан Эцэг
  • Ахмад зохицуулагч
  • Ойн савдаг
  • *****
  • Posts: 1167
  • Ойн савдаг шүү БИ
Re: shine hicheeldee beltgej ehellee
« Reply #10 on: 2013.01.15 10:06 »
удалгаа шинжилгээний “CareerCast” агентлагаас Америкийн хамгийн хүнд мэргэжлийг тодруулжээ. Тэд энэ жагсаалтыг гаргахдаа 11 хүчин зүйлийг голчлон судалсан байна. Эдгээрт албан томилолт, цаашид өсөж дэвших боломж, олон нийтийн санаа бодол, яаралтай дуудлага, бие бялдрын бэлэн байдал, гэнэтийн осол эндэгдэл гэх мэт хүчин зүйлийг оролцуулж тодруулсан байна. АНУ-ын хамгийн хүнд мэргэжлээр цэргийн албан хаагчид шалгарчээ. Үүнд бага тушаалын түрүүч, байлдагчид орсон байна.
Хоёрдугаарт генерал цолтой офицерууд оржээ.
Удаад нь гал сөнөөгчид,
дөрөвдүгээрт иргэний нисэхийн нисгэгчид,
тавдугаарт топ-менежерүүд оржээ.
гэрэл зургийн сэтгүүлч,
сонины сэтгүүлч,
таксины жолооч,
цагдаагийн албан хаагчид багтсан байна.
Энэ жагсаалтыг 1995 оноос эхлэн “The Wall Street Journal” эрхлэн гаргаж байжээ. Тэр үед 200 гаруй пунктээр нарийвчлан судалдаг байв. Харин 2009 оноос хойш “Wall Street Journal”-ынхан энэ судалгааг дахиж хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэр цагаас хойш энэ жагсаалтыг “CareerCast” хийж байна.