Author Topic: Би яагаад боддог юм бол?  (Read 10825 times)

0 Members and 1 Guest are viewing this topic.

Offline Shuudertsetseg

  • Posts: 2
Би яагаад боддог юм бол?
« on: 2008.12.05 00:09 »
Миний бодол гэдэг амьгүй хэрнээ амьтай мэт юм биед минь оршино. Би дандаа л ямар нэгэн зүйлийн тухай бодно. Тэр бодол цаашаа үргэлжилнэ. Бодолд орж ирэхгүй юм гэж үгүй. Бодлоос салахгүй юм гэж үгүй. Бүх юм бодолд автагдана. Өдөр ч бодол шөнө  ч бодол, сэрүүн байсан ч бодол, зүүдэлж байсан ч бодолд автагдана.           Би бодохгүй байж чадахгүй. Цаг мөч бүр л бодол. Бодолгүй хором гэж үгүй. Юм бүрийг л бодно. Амраад хэвтэж байхдаа ч, аялж зугаалж байхдаа ч, ажил хичээлээ хийхдээ ч олон арван бодолд дарагдаастай. Бодохгүй байя гэвч бодогдоод л сэтгэлээс ер салахгүй бодол.            Хүн хүний бодол өөр байна. Бас нас насанд хүний бодол өөр болно.           Би багадаа хоол боддог байсан. Тоглоом боддог байсан. Юм бүхний учрийг танин мэдэх гэж боддог байсан.            10 жилийн сургуульд байхдаа хичээлүүдийнхээ тухай боддог байсан. Хүсэл мөрөөдлөө боддог байсан. Ирээдүйд ямар хүн болон төлөвших вэ, ямар мэргэжил эзэмшивэл зохих вэ гэх мэтээр аливаа зүйлийн талаар эргэцүүлэн боддог байсан.           Оюутан болоод гэрээсээ хол байгаа болоод тэр үү өглөө сэрээд л ээжийгээ бодно. Судалж байгаа хичээлүүд, амжилттай суралцахад өөрийнхөө зүгээс болон бусдаас нөлөөлөх хүчин зүйлс, амжилттай төгсөхөд өөрийн бүх л бололцоогоо хэрхэн дайчлах, гадаадад суралцах боломж бололцооны талаар болон хайр сэтгэл, дурлалын тухай боддог болсон. Ингээд л бодол үргэлжилсээр...           Одоогийн байдлаар ирээдүйгээ бодно. Ойр дотныхныхоо тухай бодно. Гэрэл гэгээтэй амьдралыг төлөвлөн бодно. Өчүүхэн ч гэсэн ололт амжилтынхаа тухай бодно. Үүнтэй уялдуулан алдсан алдааныхаа тухай бодно. Үүгээр зогсохгүй зарим зүйлийг ухаарч, зарим зүйлд харамсаж бодно.            Бодол саарах нь ч бий. Сааруулж байгаа бодол болгоныг бодож бодлогоширно.            Ирээдүйд юу бодохоо би таашгүй ээ. Ингээд бодохоор миний бие бодлоос ангид байна гэж үгүй юм шигээ.[size=18:e13e5322a4][/size:e13e5322a4][size=12:e13e5322a4][/size:e13e5322a4][color=darkblue:e13e5322a4][/color:e13e5322a4]