Р.Чойном ЗАРИМ ЗАРИМДГУУДАД ЗОРИУЛСАН ШvЛЭГ
Загатнаагvй ч гэлээ, миний гар
Заримуудад зориулж, ганц шvлэг бичилгvй горьгvй нь.
Замбараагvйдээ биш ч, энэ хорвоо
Зарим нэгэн юмсаар агуа их биеэ гутаажээ.
Замбуулин хэдий арвин тусмаа
Заваан юм тедий элбэг болжээ.
Заримдаг гийгvvлэгч ес байтап
Заримдаг хvн, ерэн хувийг нь эзлэхэд хvрчээ!
еерснийгее тэд хэзээ ч мэдэж чадаагvй байж
ереел бусдыг тэд хэзээ ямагт,
еечилж, муучилж, ховлож амьдрах нь
етег шивхээр хооллогч ет хорхой мэт буюу.
Демгvvр ганган явбал дээрд vзэж, «нударган» гэнэ,
Денгеж хувцастай явбал доорд vзэж, <<гуйлгачин>> гэнэ,
Олонтой явбал атаархахдаа завхуул гэнэ.
Орь ганцаар явбал аархахдаа зайгуул гэнэ.
Улаан менгее еереесее харамлаад еерснее
Ууж чадахгvй явж, уусан хvнийг архичин гэнэ!
Уу, ид! гэж зvгээр яваа хvнийг шахаж шахчихаад
Улаандаа гарсан ховдог гэж дэвэн дэлхийд зарлана!
Авгайгаасаа саллаа! гэж еерее хаягдсан юм шиг уурлана
Авалгvй, ганц бие явбал, еерее суух албатай юм шиг муулна.
Амар мэндийг нь асуухад ярвалдаад хариу дуугардаггvй байж
Адилхан дуугvй зервел их зан гаргалаа гэж уйлах шахна!
Дориухан алхвал дайрчих шахлаа гэж гомдол тоочно.
Доройхон явбал еерее дайрчих гээд хел гар гишгэлнэ.
Менге харуулчихвал гуйж авчхаад эргvvлж егехгvй,
Менгегvй цагтаа уулзаад нэг нvдээр харахгvй цааш эргэнэ.
Гэтэл энэ маань еерее ямар хvн бэ?
Гэм буруугvй хазгай гишгэдэггvй ариухан амьтан уу?
Гэвэл бас vгvй ээ! Энэ хорвоод тереед
Гэтэж тагнаж, ховлож хутгаж явахаас еерийг сурсангvй
Ний нуугvй хэлэхэд булай бvхнийг vйлдээчин
Нийгмийн беес болж, бусдын талхыг vмхээчин
Зарим ийм заримдагчуудад зориулж еерсен шиг нь
Заваан шvлэг, нэгийг бичлээ, хайран ч гар минь!